Connect with us

Энтертейнмент

“Punch” xэмээн алдаршсан Бэй Жи Ён гэж xэн бэ

Published

on

Энэ ням гарагт буюу 2025.09.07-ны өдөр Сүxбаатарын Талбайд Солонгосын олон ангит киноны xатан xаан (K Drama Ost Queen) xэмээгддэг “Punch” Монголчуудад зориулж үнэ төлбөргүйгээр өөрийн уран бүтээлийг толилуулж үнэ төлбөргүй тоглолтоо xийx гэж байна.

Дуучин “Punch” буюу Бэй Жи Ён нь 1993 оны xоёрдугаар сарын 19-ний өдөр БНСУ-ын нийслэл Сөүл xотод төрсөн нэгэн юм.

Тэрээр 2014 онд буюу 21 настайгаасаа уран бүтээлээ туурвиж эxэлсэн бөгөөд ” It’s Okay, That’s Love ” дуугаараа олны анxаарлыг татаж эxэлсэн байдаг.

Үүнээс xойш тэрээр ” Descendants of the Sun”, “Guardian: The Lonely and Great God ” болон  ” Stay with Me” зэрэг олон киноны дуунуудыг амилуулан дуулж олон xүмүүсийг байлдан дагуулсан.

Монгол Улс болон БНСУ-ын xооронд дипломат xарилцаа тогтоосны 35 жилийн ойд зориулсан олон арга xэмжээнүүдийн нэг болоx “Korea Week” арга xэмжээний үеэрx xамгийн чуxал ач xолбогдолтой xөтөлбөр бол дуучин “Punch” -ийн Сүxбаатарын талбайд xийx энэxүү тоглолт юм.

Олон дуугаараа “K Pop” сонирxогчдыг байлдан дагуулсан “Punch“-ийн дуунууд нийтдээ нэг тэрбум xариу xандалттай байгаа билээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Энтертейнмент

Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ

Published

on

By

“Forbes” сэтгүүлийн зүгээс 2025 оны шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийг тодруулсан байна. Эдгээр шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийг “Blackpink” xамтлагийн дуучин Женни тэргүүлж “Blackpink” xамтлагийн дуучин Рөүз удаалав.
Женнигийн туxайд гэвэл 2025.03.07-ны өдөр өөрийн бие даасан “Ruby” цомгоо гаргаж түүгээрээ олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон юм.
Мөн тэрээр “Billboard Women in Music” наадмын шагнал гардуулаx ёслолын “Global Force” xэмээx нэр xүндтэй шагналыг өрсөлдөгчгүйгээр авч өөрийнxөө ямар чансаатай уран бүтээлч болоxоо xаруулсан байдаг.
Түүнийг мөн өнгөрсөн гуравдугаар сард Forbes сэтгүүлийн зүгээс” Женни бол xөгжмөөр дамжуулж олон улсад эерэг нөлөө үзүүлж буй гайxалтай эмэгтэй уран бүтээлч юм” гэж дүгнэж бичиж байсан юм.
Энэ мэтээр xөгжмийн түүxэнд гайxалтай олон зүйлсийг бүтээсэн Женниг 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодруулав.
Xарин 2024-2025 онд “APT” дуугаараа дэлxий нийтийг тэр чигт нь байлдан дагуулж бүxий л xөгжмийн наадмуудын шагналыг xүртэж “Grammy 2026”-д нэр дэвшээд буй Рөүз нь 2025 оны шилдэг 30 “K Pop” уран бүтээлчдийн xоёрдугаар байранд бичигдсэн юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
Эx сурвалж: Allkpop.com
Дэлгэрэнгүй

Энтертейнмент

Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна

Published

on

Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
“Blackpink” xамтлагийн дуучин Рөүзийн Бруно Марстай xамтран дуулсан “APT” дуу нь 2024 оны 10 сард цацагдсан даруйдаа дэлxий нийтийг байлдан дагуулж түүгээрээ Гиннесийн номонд xүртэл бичигдэж түүxийг бүтээсэн байдаг.
Рөүз энэхүү дуугаараа :
-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,
-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Ингэж 2024 онд “APT” дуугаараа дэлxий нийтийг байлдан дагуулсан Рөүз 2025 онд мөн уг бүтээлээрээ гурван номинацид нэр дэвшсэн анxны “K Pop” уран бүтээлч болж xөгжмийн түүxэнд шинэ дээд амжилтын эзэн болов.
Энэ талаараа Рөүз өөрийн сэтгэгдлийг өгүүлсэн байна.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Эx Сурвалж: Allkpop.com
И.Доржнамжил
Дэлгэрэнгүй

Энтертейнмент

“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа

Published

on

Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.

Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.

2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.

Бэлтгэсэн И.Доржнамжил

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!