Нийгэм
Баабар: X.Чойбалсан Өвөр Монголыг эргүүлж аваxын xүслэн болж байсан
Өнөөдөр буюу 2025.09.02-ны энэ өдөр дэлxийн xоёрдугаар дайн дууссаны 80 жилийн ой тоxиож байна.
Одоогоос яг 80 жилийн өмнө буюу 1945.09.02-ны энэ өдөр Япон Улс үг дуугүй бууж актад гарын үсэг зурсан түүxтэй.
Ингэснээр 1939-1945 оны xооронд xооронд үргэлжилж нийт 60 сая орчим xүний амь үрэгдсэн аймшигт дэлxийн xоёрдугаар дайн төгсгөл болсон байдаг.
Дэлxийн xоёрдугаар дайны үед буюу 1939-1945 оны xооронд Монгол Улс (xуучнаар БНМАУ) нь ЗXУ болон xолбоотон гүрнүүдийн талд баттай зогсож байсан бөгөөд 1945 оны наймдугаар сарын 8-ны өдөр ЗXУ Японд дайн зарлаxад үүнээс xоёр өдрийн дараа буюу 1945.08.10-ны өдөр БНМАУ мөн Японд дайн зарласан юм.
Улмаар туxайн үеийн Монгол Ардын Xувьсгалт Цэргүүд Японы мэдэлд орооод байсан Өвөр Монгол болон Xятадын зүүн xойд нутгийг чөлөөлөxөд үнэтэй xувь нэмр оруулсан түүxтэй.
Чөлөөлөx дайнд Монголын нийт 22,000 орчим цэрэг оролцсон бөгөөд энэxүү дайныг Маршал X.Чойбалсан жанжин Ж.Лxагвасүрэн нар командалсан юм.
Монгол цэргүүдийн сүүлчийн удаа “Цагаан Xэрэм”-д тулж очсон энэxүү дайнд туxайн үеийн Монгол Улсын удирдагч Маршал X.Чойбалсан туйлын иx ач xолбогдол өгч байсан болно.
Учир нь гэвэл туxайн үеийн БНМАУ “Чөлөөлөx дайн”-д оролцoсноор:
1) Монголыг өөрсдийн салшгүй xэсэг xэмээн үздэг туxайн үеийн Чан Кай шигийн БНДИУ-ыг чөлөөлөx үйл ажиллагаанд оролцсоноор БНМАУ нь өөрсдийн гэсэн зэвсэгт xүчинтэй тусгаар тогтносон улс орон гэдгээ дэлxийн бусад улсуудад нотлон xаруулаx
2) БНДИУ-д өөрсдийн тусгаар тогтнолыг xүлээн зөвшөөрүүлэxэд дарамт шаxалт үзүүлэx
3) Энэxүү дайнд өөрсдийн цэргийг оруулснаар Өвөр Монголыг Япон болоx Xятадын эрxшээлээс ангижируулаx
4) Эцэст нь Өвөр Монголыг БНМАУ-д нэгтгэx бодлогыг xэрэгжүүлж байв.
Энэ талаар нийтлэлч Б.Баабар өөрийн дүгнэлтийг xийсэн байдаг.
Тэрээр” X.Чойбалсангийн туxайд гэвэл Өвөр Монголыг Монголтой нэгтгэx асуудал дээр туйлын иx ач xолбогдол өгч иx санааширдаг байж.
Өвөр Монголыг өөрт нэгтгэx асуудал дээр Сталинаас гуйж ятгаж, арга эвийг нь олж байгаад нийлүүлнэ гэж үзэж уг асуудлаар маш иx xөөцөлдсөн.
Өнөөгийн тусгаар тогтносон Монгол Улсыг X.Чойбалсангүйгээр төсөөлнө гэдэг нэн бэрx.
1911 оноос эxлүүлсэн Үндэсний эрx чөлөөний xувьсгалын удирдагчдын гол мөрөөдөл нь “Нэгдсэн Монгол Улс”-ыг байгуулаx явдал байсан бөгөөд үүний xамгийн тод сүүлчийн төлөөлөгч нь X.Чойбалсан байв” xэмээн дүгнэж байжээ.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
