Нийгэм
ЦУОШГ: Ихэнх нутгаар сэрүүсч, цочир хүйтэрнэ
Цаг уурын байгууллагаас ихэнх нутгаар бороо орж сэрүүсч, цочир хүйтэрнэ гэдгийг мэдээлж буй.
Тодруулбал, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгуудаар нойтон цас орж, говь талын аймгуудын нутгаар салхи ихтэй байна.
Цочир хүйтэрнэ гэдэг нь агаарын температур тогвтортой дулаан байх үед хөрсний гадаргын температур түр хугацаагаар тэг градусаас доош орж хүйтрэхийг хөрсний гадаргын цочир хүйтрэлт гэнэ хэлнэ.
Цочир хүйтрэлт хаврын сүүлч, намрын эхээр тохиолдох бөгөөд хөдөө аж ахуйн салбарт буюу ил задгай төмс хүнсий ногоо хөлдөж, хайрагдах, үр тарианы ургацын үрийн боловсролтод сөрөг нөлөө үзүүлдэг байна.
Тариаланчид энэ үзэгдлээс урьдчилан сэргийлэхийн тулд төмс хүнсний ногоогоо ил задгай орхихгүй байх, талбайдаа утаа тавих зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг байна.
Тиймээс энэ сарын 4-ний өдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн баруун хагаст сэрүүсэх тул болзошгүй мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны есдүгээр сарын 5-наас есдүгээр сарын 9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Есдүгээр сарын 5-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 8-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.
Салхи энэ сарын 5, 6-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Энэ сарын 5-наас ихэнх нутгаар сэрүүсч, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1…-6 градус хүйтэн, өдөртөө +6…+11 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10…+15 градус, өдөртөө +22…+27 градус, бусад нутгаар шөнөдөө 0…+5 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байна.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
