Connect with us

Нийгэм

УИX-ын дарга Д.Амарбаясгалангийн БНКУ-д xийсэн айлчлал өндөрлөв

Published

on

Монгол, Казахстан улс хооронд шинжлэх ухаан, технологи, сансар судлал, хүний эрх, бизнес санхүүгийн хөрөнгө оруулалтын салбарт анхдагч шинэ санаачлага, албан хэлэлцээ, ажил хэрэгч уулзалтууд ар араасаа өрнөсөн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчдийн албан ёсны айлчлал өнөөдөр (2025.09.07) өндөрлөж, эх орондоо ирлээ.

Нүүдэлчин соёлт хоёр орны олон жилийн түүхтэй дипломат харилцаан дахь албан хэлэлцээний давтамжийг хадгалж, Монголын парламентын удирдлага 22 жилийн дараа тус улсад айлчилсан явдал нь Ази тив дэх найдвартай, чухал түнш улсуудын харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх чухал алхам болов.

Айлчлалын бүрэлдэхүүнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга У.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, УИХ-ын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, УИХ-ын гишүүн Х.Жангабыл, С.Замира,С.Зулпхар, Б.Пунсалмаа, П.Ганзориг, Б.Жаргалан, Ц.Мөнхбат, М.Сарнай, Г.Хосбаяр, Б.Хэрлэн, УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, орон нутгийн удирдлагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөл багтаж, “Монгол–Казахстаны Ажил хэргийн зөвлөлийн хоёрдугаар хуралдаан”-ыг Астана хотноо хийж, хоёр улсын баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн тогтоосон хэлхээ холбоог бэхжүүлэх, хамтран ажиллах Санамж бичиг байгуулан эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх түлхэц, суурийг батжуулав.

Мөн хүний эрхийн үндэсний байгууллагууд анх удаа хамтран ажиллах баримт бичиг үзэглэснээр Казахстан Улс дахь Монгол Улсын 4280 гаруй иргэн, тус улсаас манай улсад буй 590 гаруй иргэний эрхийг хангаж, хамгаалах асуудлыг шийдвэрлэх ач холбогдолтой харилцан ойлголцсон явдал байв.

Олон жилийн турш хөндөгдсөн хүний эрхийн зөрчлүүдийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Казахстан Улсын Хүний эрхийн Омбудсмен хамтран эрх тэгш зарчмаар арилгах эх үндсийг тавилаа.

Бүгд Найрамдах Казахстан Улсын Парламентын Мажилисийн дарга Е.Ж.Кошановын урилгаар дөрвөн өдөр үргэлжилсэн албан айлчлалын үр дүнд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын удирдлагууд хэлэлцээ хийж, хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан явдал нь парламент хооронд эрх зүйн үндэс бэхжиж, урьд өмнөх өндөр, дээд хэлэлцээг бататгав.

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид айлчлалын хүрээнд Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев, тус улсын парламентын

Сенатын дарга М.Ашимбаев, Парламентын Мажилисийн дарга Е.Кожановнартай уулзаж, улс, бүс нутгийн түвшин дэх хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хоёр улс хооронд зам тээвэр, логистикийн шинэ гарцыг эрэлхийлж, агаарын тээврийн давтамжийг нэмэх, барилга, хот байгуулалт, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал, боловcрол, соёл зэрэг салбарт хамтрахаа илэрхийллээ.

Хөдөө аж ахуй, газар тариалан, жижиг дунд үйлдвэрлэлээс гадна ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэг олон асуудлыг хамтын ажиллагааны хүрээнд хөндөн хэлэлцлээ.

Айлчлалын үеэр Казахстан улсын Цахим засаглалын төв, Сансар судлалын үндэсний төв, Олон Улсын Санхүүгийн төв, “Самрук Казына” баялгийн сангийн үйл ажиллагаатай танилцаж, Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хороо Казахстан Улсын санхүүгийн үйлчилгээний байгууллагатай, Ховд аймаг Дорнод Казахстан мужтай, “СЭЭКЛ” ХХК, “Пладис Казахстан” ХХК, “Мусуби” ХХК, “Meloman Home Video” ХХК зэрэг аж ахуйн нэгж хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурж, баталгаажууллаа

Эx Сурвалж: Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!