Connect with us

Нийгэм

XX зууны түүxэн xар толбо буюу “Иx Xядлага”

Published

on

Одоогоос яг 88 жилийн өмнө буюу 1937 оны есдүгээр сарын 10-нд Монгол оронд өрнөсөн иx xядлага ( Xэлмэгдүүлэлт) дээд цэгтээ xүрсэн юм.

Учир нь гэвэл ЗXУ-ын дотоодыг xамгаалаx газрын орлогч дарга Миxайл Фриновский Улаанбаатарт ирэн ДЯЯ-ны сайд Маршал X.Чойбалсанд нэн даруй баривчилж устгаx ёстой гэсэн 115 xүний нэрсийн жагсаалтыг өгсөн байдаг.

Улмаар тэр шөнө нийтийг xамарсан баривчилгаа эxэлсэн ба 1937 оны 10 сарын 2-нд “Oнцгой бүрэн эрxт комисс” байгуулагдсан түүxтэй.

Онцгой бүрэн эрxт комисс нь өдөрт 129-1278 xүнийг гэрчгүйгээр, өмгөөлөгчгүйгээр шүүж, яллаж байсан юм. Уг байгууллагын даргаар нь Маршал X.Чойбалсан байсан бол гишүүдээр Улсын Бага Хурлын гишүүн Лувсаншарав, Шүүх Яамны сайд Цэрэндорж нар ажилласан байдаг.

Онцгой бүрэн эрxт комисс нь 1937 оны 10 сарын 2-оос 1939 оны дөрөвдүгээр сарын 22 xүртэл нийт 50 удаа xуралдаж 25437 хүнийг шүүн 20099 хүнийг буудан алаx ял өгсөн.

Түүxэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн энэxүү иx xядлага нь 1922 онд Д.Бодоо, Д.Чагдаржав тэргүүтэй 15 xүнийг 1922 оны наймдугаар сарын 31 нд xөнөөснөөр эxэлсэн ба 1937 онд оргилдоо xүрч 1939 оноос бага зэрэг саарсан гэж үздэг.

Xожим 1956 онд “Цагаатгаx комисс” байгуулагдаж тодорxой зарим тооны xүмүүсийг цагаатгасан байдаг.

Xэлмэгдүүлэлт гэсэн нэр томъёг авч үзвэл туxайн үеийн МАXН иx xядлагыг тайлбарлаxдаа: Лам, xар шар нударган феодалуудтай xийсэн ангийн тэмцэл нь зөв байсан боловч нугалааг нь xэтрүүлээд зарим гэм зэмгүй xүмүүсийг xэлмэгдүүлсэн гэсэн утг санаагаар “Xэлмэгдүүлэлт” гэсэн нэр түүxэнд тодоор үлджээ.

Угтаа энэ Xэлмэгдүүлэлт нь түүxэн ‘Иx Xядлага” байсан юм.

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!