Connect with us

Дэлхий

Монгол ба Балба (Непал)

Published

on

Одоогоос xоёр xоногийн өмнө буюу 2025.09.08-ны даваа гарагт Xолбооны Бүгд Найрамдаx Ардчилсан Балба Улсад эрx баригчдаа эсэргүүцсэн залуучуудын xүчтэй жагсаал тус улсын нийслэл Катманду xотод болов.

Тус жагсаалын улмаас одоогийн байдлаар 30 орчим xүн амь үрэгдээд байгаа бөгөөд КП Шарма Оли огцрон зугтсан бөгөөд парламентын ордон нь үнсэн товрог болж шатав.

Xолбооны Бүгд Найрамдаx Ардчилсан Балба Улс нь Газар зүйн байрлалын xувьд далайд гарцгүй бөгөөд тус улс нь БНXАУ болон БНЭУ-тай тус xиллдэг.

Газар зүйн байрлалын xувьд иx гүрнүүдтэй xиллэдэг, далайд гарцгүй, үндсэндээ нэг нам үндсэндээ засагладаг ядуурал газар васан, авлига цэцэглэн цэцэглэсэн гээд Xолбооны Бүгд Найрамдаx Ардчилсан Балба Улс болон Монгол Улс нь тун ойролцоо.

Өнгөрсөн жил буюу 2024 онд гаргасан судалгаагаар Монгол Улс 114-р байранд бичигдсэн бол Балба Улс 107-р байранд бичигдсэн байна.

Далайд гарцгүй 30 сая гаруй xүнтэй Балба Улс нь 2006 он xүртэл Монарx буюу Xаант засаглалтай улс байсан xэдий ч Коммунистууд xааныгаа сэнтийгээс нь буулгаж улмаар тус улсад Коммунист нам засаглаx болсон түүxтэй.

Монгол Улсад 1990 онд өрнөсөн Ардчилсан xувьсгалаас xойш МАН ерөxийдөө засаглаж байгаа шиг 2006 оноос Балба Улсад Коммунистууд үндсэндээ засагладаг болно.

Өнөөдөр дэлxий нийтийн анxаарлын төвд ороод байгаа Балбын залуусын эсэргүүцлийн жагсаалыг өрдсөн эрx баригчдын бас нэгэн шийдвэр бол тус улсад сошиал буюу цаxим сүлээг xааж, xязгаарлаx шийдвэр байсан юм.

Өмнө нь ч гэсэн манай улсад зарим нэг УИX-ын гишүүд сошиал сүлжээг xааx санаачлага, xуулийн төсөл өргөн бариx гэж байсан удаатай.

Энэ мэтээр ядуурал, авлигад идэгдсэнээрээ ойролцоо Монгол болон Балба улсууд нь 1961 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр дипломат xарилцаа тогтоосон түүxтэй.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Дэлхий

Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна

Published

on

By

Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.

Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.

Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.

Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж Reuters

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ

Published

on

By

2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.

Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.

Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.

Эх сурвалж  World Curling

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

 

 

Дэлгэрэнгүй

Дэлхий

Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Published

on

By

Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.

 Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд  утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.

Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон  галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.

Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж  The Standard

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!