Connect with us

Нийгэм

“АBU”-гийн xурал Монгол Улсад зоxион байгуулагдана

Published

on

Ази номхон далайн бүс нутгийн өргөн нэвтрүүлгийн холбооны /ABU/ Ерөнхий чуулган есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болно.

Энэхүү чуулганд Японы NHK; Хятадын CGNT, Солонгосын KBS, Австрали, Италийн тв, Туркийн TRT гэх мэт 40 гаруй улсын хэвлэл мэдээллийн тэргүүлэх байгууллагуудын захирал, продюсер, уран бүтээлчид оролцож, телевиз, хэвлэл мэдээллийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.

“ABU GENERAL ASSEMBLY” олон улсын хурлыг МҮОНРТ эх орондоо хоёр дахь удаагаа зохион байгуулж байна. Ази номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбооны ерөнхий чуулган нь жил бүр тодорхой сэдвийн хүрээнд зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил Бүгд Найрамдах Турк улсад болж, AI буюу хиймэл оюуныг өргөн нэвтрүүлэг, хэвлэл мэдээллийн салбарт хэрхэн ашиглаж болох талаар түлхүү ярилцсан.

Энэ удаад “Үндэсний өв соёлоо хамгаалж, түгээн дэлгэрүүлэхэд телевиз радио, хэвлэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо” гэсэн сэдвийг онцолж байна. Энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулах нь хэвлэл мэдээллийн байгууллагын уран бүтээлчид туршлага солилцох, гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан эх орноо сурталчлах гээд олон давуу талыг бий болгодог.

“ABU GENERAL ASSEMBLY-2025 ULAANBAATAR” олон улсын хурлын албан ёсны үйл ажиллагаа ирэх пүрэв гарагаас эхэлнэ. Мөн энэхүү хурлын үер “ABU ДУУНЫ НААДАМ” зохион байгуулагддаг бөгөөд 10 орчим улсын уран бүтээлчид оролцохоор байна.

“ABU ДУУНЫ НААДАМ”-д монгол улсаа төлөөлөн “The Hu” хамтлаг оролцох юм.

Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU) нь дэлхийн хамгийн том өргөн нэвтрүүлгийн холбоо юм. Гишүүдийнхээ сүлжээгээр дамжуулан ABU нь Ази-Номхон далайн бүс нутаг даяар 3 тэрбум хүнд хүрч чадна гэж үздэг.

Тус холбоо нь 1964 онд ашгийн бус, төрийн бус, улс төрийн бус, мэргэжлийн холбоо болон бүс нутагт өргөн нэвтрүүлгийг хөгжүүлэхэд туслах чиг үүрэгтэй байгуулагдсан. ABU нь хэвлэл мэдээллийн салбарын гол тоглогчдын хамтын ашиг сонирхлыг дэмжиж, бүс нутгийн болон олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг дэмжинэ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Холбоо нь нийгмийн хөгжил, улс орны бүтээн байгуулалтад хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглах дэлхийн тоглогч болсон. Одоогийн байдлаар ABU нь дөрвөн тивийн 76 оронд 272 гишүүнтэй.

ABU нь өдөр тутмын мэдээ солилцох, хамтарсан бүтээлүүд, нэвтрүүлгийн солилцоо, техникийн, хууль эрх зүйн, менежментийн зөвлөхүүд, түүнчлэн салбарын болон олон улсын хурал, зэрэг өргөн хүрээний үйлчилгээ эрхэлдэг.

Мөн спортын томоохон арга хэмжээнүүдийн эрхийн талаар хэлэлцээ хийж, бүс нутагтаа хамруулах ажлыг зохион байгуулдаг томоохон байгууллага юм.

Хэвлэлийн хуралд оролцогчид:

-МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.ГЭРЭЛ

-Ази Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга  АХМЕД НАДИМ

-Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Программ хариуцсан захирал АОКИ КАЗҮНОРИ

-Ази номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбооны Технологи ба Инновац хариуцсан захирал ВЕЙСЕЛ БИНБАЙ

-МҮОНТ-ийн захирал М.ЭРДЭНЭБАТ

-МҮОНРТ-ийн Монголын мэдээ сувгийн захирал Р.ГАНДИЙМАА

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!