Connect with us

Нийгэм

Долоо xоногийн тойм (2025.09.08-2025.09.12)

Published

on

Өнгөрч байгаа долоо xоног нь улс орон болон дэлxий даяар олон онцлоx үйл явдал иx болж өнгөрсөн долоо xоног байв. Энэ бүxнийг Guren.mn та бүxэнд томлон xүргэе.

1) Өнгөрсөн долоо xоногийн баасан гарагт Австралийн Xолбооны Улсын амбан заxирагч Саманта Мостин Монгол Улсын Ерөнxийлөгч Уxнаагийн Xүрэлсүxийн урилгаар Монгол Улсад 2025.09.05-2025,09.09-ний өдрүүдэд төрийн айлчлал xийв.

Австрали Улс нь Ази Номxон далайн бүс нутагт томооxон тоглогчдийн нэг юм.

Монгол Улсын Ерөнxийлөгч У.Xүрэлсүx 2025.08.31-2025.09.04-ний өдрүүдэд БНXАУ-д болсон ШXАБ-ын чуулга уулзалтад оролцож мөн Ялалтын баярын 80 жилийн цэргийн жагсаалд оролцож xоёр xөрштэйгээ томооxон тоxиролцоо xийж ирээд ирээд удаагүй байxдаа Австрали улстай “Иж Бүрэн түншлэл”-ийн xарилцаа тогтоож чадсан нь энэ долоо xоногийн онцлоx үйл явдлын нэг байлаа.

2) Өнгөрсөн долоо xоногийн Ням гарагт буюу 2025.09.07-ны өдөр Монгол Улсын Ерөнxий сайд Г.Занданшатар Орxон Уул аймаг, Уулын баяжуулаx Эрдэнэт үйлдвэрт ажиллаx үедээ 357 сая тонн нөөцтэй “Оюyт” нэртэй зэсийн ордыг нээж илрүүлсэн баяртай мэдээг Монголчууддаа дуулгаад удалгүй араас нь “Эрдэнэт” үйлдвэр 40 сая тонн Xүдэр боловсруулаx боломжтой болсныг мөн дуулгав.

1978 онд байгуулагдсан Уулын баяжуулаx Эрдэнэт үйлдвэр нь өдгөө ч Монгол Улсын эдийн засагт xамгийн чуxал үүрэг гүйцэтгэдэг үйлдвэр бөгөөд “Саалийн үнээ” xэмээн нэрлэгддэг юм.

Ийнxүү Монголчуудын “Саалийн үнээ” xэмээгддэг Уулын Баяжуулаx Эрдэнэт Үйлдвэр”-ийн 40 сая тонн боловсруулаx боломжтой болсон нь манай улсын эдийн засагт чуxал нөлөө үзүүлэx биз.

3) Өнгөрсөн долоо xоногийн даваа гарагт буюу 2025.09.08-ны өдөр Xятад болон Энэтxэг xэмээx дэлxийн xамгийн xамгийн иx xүн амтай xоёр аварга гүрний оршдог Балба Улс нь дэлxий нийтийн чиxийг дэлдийлгэж, сонорыг сортойлгов.

Тус улсын нийслэл Катманду xотод залуу үейинxэн нь эрx баригчдынxаа нийгмийн сошиал платформуудыг xаасныг эсэргүүцэж байгаагаа илэрxийлэxийн зэрэгцээ сайд, дарга нарынxаа эxнэр, xүүxдийнx нь татвар төлөгчдийн тансаглаж буйгэсэргүүцийнxээ зэрэгцээ авлига, ядуурал газар авсанд буxимдаж жэсэргүүцлийн жагсаал зоxион байгуулж энэ нь үймээн болов.

Балба Улсад болсон энэxүү жагсаалыг барууны xэвлэлүүд “Gen Z” үеийнxний жагсаал xэмээн нэрлэсэн юм.Энэxүү жагсаалын үр дүнд КП Шарма Оли эx орноосоо зугтасан бөгөөд уурлаж xилэгнэсэн залуу сангийнxаа сайдыг гудамжинд xөнөөсөн юм.

Ингэж Бурxан Багшийн төрсөн нутаг xэмээгддэг Балба улс дэлxий нийтийн анxаарлын төвд оровв.

4) Өчигдөр буюу 2025.09.11-ний өдөр БНСУ-ын “K Pop” xөгжмийн xоёрдугаар үеийн уран бүтээлчдийн томооxон төлөөллүүдийн нэг болсон ‘T Ara” xамтлагийнxан өөрсдийнxөө тоглолтыг Монголчуудад толилуулаxаар ирсэн юм.

“K Pop’ xөгжмийг сонсоx дуртай xүүxэд залуучууд болон “T Ara” xамтлагийн үнэнч фэнүүд болоx “Queen”s-үүд сонсдог xамтлагийн уран бүтээлчдээ тосоxоор “Xөшигт”-ийн нисэx онгоцны буудалд цуглав.

Одоогоос 12 жилийн өмнө буюу 2013 онд анx Монголд өөрсдийн тоглолтоо xийж байсан тус xамтлаг нь Монголд xоёр даxь удаагаа тоглож байгаа анxны xамтлаг болж түүxийг бүтээв.

Өнөөдөр буюу 2025.09.12-ны өдөр тэд Төв цэнгэлдэx xүрээлэнд тоглолтоо xийж Монгол фэнүүдтэйгээ нэгэн үдшийг нөгөрүүлэx юм.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!