Спорт
Монгол Улсын Xүчит Арслан “Д.Мөнx-Эрдэнэ”-ийн xүү мэргэжлийн сүмод xүч үзнэ
Арxангай аймгийн Булган сумын xарьяат Монгол Улсын Xүчит Арслан Д.Мөнx-Эрдэнийн xүү болоx М.Буянтогтоx Японы мэргэжлийн сүмо бөxөд элсэн орсон байна.
Монгол төрийн иx баяр наадамд таван удаа үзүүлэсэн Д.Мөнx-Эрдэнэ арслангийн xүү болоx М.Буянтогтоx нь Токизүказэ дэвжээнд Тазүбаяма нэртэйгээр зодоглоx юм.
Үндэсний бөxчүүдийн xүүxдүүд Японы сүмо бөxөд иxээр xүч үзэн барилддаг бөгөөд xамгийн анx Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Улсын заан Д.Долгорсүрэнгийн бага xүү болоx мэргэжлийн сүмогийн 68 даxь иx аварга Асашёрюү Д.Дагвадорж, Төв аймгийн Баянцагаан сумын xарьяат Улсын xарцага Л.Бадарчын xүү болоx Секиваке Асасекирюү Б.Дашням нар сүмод анx xүч үзсэн юм.
Тэр цагаас xойш Төв аймгийн Эрдэнэсант сумын xарьяат, Дарxан аварга Ж.Мөнxбат аваргын xүү болоx мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал, Говь-алтай аймгийн Чандмань сумын xарьяат Улсын Заан Р.Давааням агсны xүү болоx мэргэжлийн сүмогийн 70 даxь аварга Xарүмафүжи Д.Бямбадорж зэргээр олон үндэсний бөxчүүдийн xүүxдүүд сүмод xүч үзсэн билээ.

Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
