Нийгэм
УИX-ын үе үеийн дарга нар “Хуралдай” танxимд уулзав
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны түүхт 35 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр (2025.09.15) Улсын Их Хурлын үе үеийн дарга нар, Тамгын газрын удирдлагуудын төлөөлөл “Хуралдай” зөвлөлдөх танхимын ээлжит уулзалтад оролцлоо.
Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан орчин цагийн парламентат ёс төлөвшин хөгжсөний түүхт ойн мэндчилгээг дэвшүүлээд, 1990 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар хуралдаанаа хийснээр төрт ёсны түүхэн замналд нэгэн шинэ хуудас нээгдсэнийг цохон тэмдэглэлээ.
Тэрбээр, олон намын төлөөлөл бүхий парламентын засаглал нь Монголчуудын ирээдүйн хөгжил дэвшлийн зүг чиг гарцаагүй мөн гэдгийг Улсын Бага Хурал бодитоор нотлон харуулсныг, түүхэн үйл хэргийн хамт онцоллоо.
Түүнчлэн, эрх зүйт төрийг төлөвшүүлж, парламентат ёсыг бэхжүүлэхэд үе үеийн Улсын Их Хурал, түүний Тамгын газар түүхэн үүргээ гүйцэтгэсэн төдийгүй төрийн бодлогын залгамж чанар, институтийн хөгжлийн хүртээмжтэй байдлыг чухалчилсаар ирснийг тодотгов.
Байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойш үе үеийн Улсын Их Хурал бодлого зорилтынхоо хүрээнд тухайн цаг үедээ тэргүүн эрэмбийн шийдлүүдийг гаргаж байсныг дурдаад, Улсын Бага Хурлаас эхтэй өв соёл, дэг ёс, туршлага сургамжийг уламжлан авч, үргэлжлүүлэн хөгжүүлсээр өдгөө ес дэх удаагийн парламент ард түмнийхээ элч төлөөллийн эрхэм үүргээ хэрэгжүүлж байгааг хэллээ.
Тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд төлөөллийн чадамжийг нэмэгдүүлсэн, таван нам эвслээс бүрдсэн 126 гишүүнтэй энэ удаагийн парламент уламжлал, шинэчлэлийг хослуулан хадгалж, ардчилсан институтийн хөгжил, сонгодог парламентын ёсыг улам бүр бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байгааг УИХ-ын дарга онцлов.
Энэ ташрамд тэрбээр, Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагааг тасралтгүй, хэвийн явуулах, хууль тогтоомж боловсруулах, хэрэгжилтийг хянан шалгах ажилд мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлж, институцийн хөгжил, эрх зүйн үндсийг тогтоох, хэрэгжүүлэх нөр их ажилд үе үеийн Тамгын газар, түүний удирдлага, албан хаагчдын оруулсан хувь нэмэр асар их хэмээн тэмдэглэв.
“Хуралдай” зөвлөлдөх танхимын өнөөдрийн уулзалтаар Улсын Их Хурлаас баталсан стратеги төлөвлөгөөний зорилтууд, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх зарим хууль тогтоомжууд, төсвийн хэлэлцүүлгийн шинэ дэг, татварын реформын цогц хэрэгжилт зэргээр нээлттэй санал солилцлоо.
Үе үеийн парламентын тэргүүн нар уулзалтын үеэр цаг үеийн өөрчлөлт, хэрэгцээ шаардлагыг бодлого, шийдвэртээ тусгах, шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хууль тогтоох үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар болон нийгэмд шударга ёс, ёс зүйн манлайллыг төлөвшүүлэх талаар өөрсдийн байр сууриа илэрхийлэв.
Уулзалтад оролцогчид бага ард түмэн гэгддэг парламентын залгамж чанар нэн чухал гэдэгтэй санал нэгдэхийн зэрэгцээ хууль тогтоох үйл ажиллагааг илүү төгөлдөржүүлэхэд харилцан туршлага, сургамжаа хуваалцаж, нээлттэй зөвлшилцөж байгаад талархалтай байгаагаа илэрхийлэв.
Энэ удаагийн уулзалтад парламентын тэргүүнээр ажиллаж байсан Р.Гончигдорж (Улсын Бага Хурлын дарга 1990-1992 он, Улсын Их Хурлын дарга 1996-2000 он), Н.Багабанди (Улсын Их Хурлын дарга 1992-1996 он), С.Төмөр-Очир (Улсын Их Хурлын дарга 2001-2004 он), Н.Энхбаяр (Улсын Их Хурлын дарга 2004-2005 он), Д.Лүндээжанцан (Улсын Их Хурлын дарга 2007-2008 он), Д.Дэмбэрэл (Улсын Их Хурлын дарга 2008-2012 он), З.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2012-2016 он), М.Энхболд (Улсын Их Хурлын дарга 2016-2019 он), Г.Занданшатар (Улсын Их Хурлын дарга 2019-2024 он) нар болон үе үеийн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын төлөөлөл оролцов хэмээн
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
