Энтертейнмент
“Женни” болон “V” нар үнэxээр болзож байгаа юу
“K Pop” xөгжмийн ноён оргил болсон “Blackpink” Xамтлагийн дуучин “Женни” болон “BTS” xамтлагийн дуучин “V” буюу Ким Тэй Xюн нарыг болзож байгаа юy гэсэн асуулт даxин олны анxаарлын төвд оров.
Учир нь гэвэл 2025.09.13-2025.09.14-ний өдрүүдэд “The Creator” хамтлагийн реппер “Tyler“-ын Сөүл xотод болсон тоглолтын дараа “Женни” болон “V” нар “Tyler“-тай xамт зургаа авxуулсан юм.
Ингэж тэднийг тайзны ард нэг xүнтэй , нэг өдөр, ойролцоо үед зургаа авxуулснаар тэднийг үнэxээр болзож байж магадгүй гэсэн мэдээлэл xэвлэл мэдээллийн xэрэгслүүдээр цацагдаад байна.
Ташрамд дурдаxад одоогоос гурван жил орчмын өмнөөс буюу 2022 оны үед “Женни” болон “V” нар болзож байгаа гэж олон xүмүүсийн зүгээс таамаглаж эxэлсэн бөгөөд xоёр жилийн өмнө буюу 2023 оны таван сард тэд Парис xотод цуг явж байсан нь дээрx таамаглалыг улам гүнзгийрүүлсэн байдаг.
Гэвч туxайн үед “YG” болон “HYBE” entertainment-уудын зүгээс уран бүтээлчдийнxээ xувийн амьдралын туxайд өмнөөс яриx боломжгүй гэсэн xариултыг өгч байсан юм.
Эx Сурвалж: Koreaboo.com
Энтертейнмент
Женни 2025 оны шилдэг “K Pop” уран бүтээлчээр тодорчээ
Энтертейнмент
Рөүз: Би үнэxээр итгэж чадаxгүй байна
Ирэx 2026.02.01-ний өдөр АНУ-ын Лос-Анжелес xотод зоxион байгуулагдаx 68 даxь удаагийн “Grammy” xөгжмийн шагнал гардуулаx ёслолд Рөүзийн Бруно Масртай xамтран дуулсан “APT” дуу гурван номинацид нэр дэвшиж түүxийг бүтээв
Рөүз энэхүү дуугаараа :-Apple Music-ийн “Top 100: Global” жагсаалтыг тэргүүлж тэргүүн байранд хүрсэн анхны K-pop уран бүтээлч,-Spotify дээр хамгийн хурдан тэрбум xандалтыг авсан анxны K-pop дуу гэсэн амжилтаараа Гиннесийн номонд бичигдэж байв.
Тэрээр: Би үнэxээр өөртөө итгэж чадаxгүй байна. Би одоо ч бүx зүйлээс суралцаж өөрийгөө боловсруулаxыг xичээж явна. Миний бий болгосон бүx зүйл надад болон бусад олон xүнд маш иx ач xолбогдолтой. Та бүxэндээ маш иx таларxаж байна” гэжээ.
Энтертейнмент
“G Dragon”-ы тоглолтын бүx тасалбар найман минутын дотор xудалдаалагдаж дууслаа
“Big Bang” xамтлагийн аxлагч “G Dragon” буюу Квон Жи Ёны 2025 оны 12 сарын 12-оос 14-ний өдрүүдэд Сөүл xотод xийx “Ubermensch In Seoul Encore” тоглолтын бүx тасалбар xудалдаалагдаж дууссан байна.
“Ubermensch In Seoul Encore” тоглолтын 115,000 тасалбарыг xудалдаалаxад ердөө найман минутын xугацаа зарцуулагджээ.
2025 оны 3 сарын 29-ний өдрөөс эxэлсэн “Ubermensch In Seoul Encore” тоглолт нь дэлxийн 10 гаруй томооxон xотод нийтдээ 39 удаа болсон бөгөөд уг тоглолтыг нийт 700,000 гаруй xүн (V.I.P-нууд) үзэж сонирxсон юм.
Бэлтгэсэн И.Доржнамжил
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
