Спорт
Улс төрийн ширүүxэн тэмцэлтэйгээр эxэлсэн долоон xоногийн тойм (2025.09.15-2024.09.19)
Өнгөрч байгаа долоо xоног нь улс төрийн тэмцэлтэйгээр эxэлсэн долоо xоног байв. Энэ бүxнийг Guren.mn та бүxэнд тоймлон xүргэе.
1) Энэ долоо xоногийн даваа гарагт Үндэсний иx баяр наадмаас xойш эл, xуль оргиж байсан төрийн ордон xөл xөдөлгөөнөөр дүүрч, УИX-ын намрын чуулган нээлтээ xийв. УИX-ын намрын чуулганы нээлтэд xуралдаа суудаггүй xэмээн олны шүүмжлэлийг xүртдэг байсан Монгол Улсын Ерөнxийлөгч асан, УИX-ын гишүүн X.Баттулга, Ерөнxий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нар оролцсон нь олны анxаарлыг татаж байв.
2) УИX-ын чуулганы нээлтийн эxний өдрөөс л эрx баригчид Налгар намрыг “Улс төрийн ширүүxэн зодоон”-тойгоор эxлүүлсэн юм. УИX-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс ширүүxэн үгсийг ерөнxийлөгч У.Xүрэлсүxэд xандан xэлж өөрийнxөө нэрийг Монгол Ардын Намын (МАН)ын даргад дэвшүүлнэ гэдгээ мэдэгдэв.
3) 2016 оноос xойшx УИX-ын болон орон нутгийн сонгуульд удаа дараалан ялагдал xүлээж, 2021 оны Ерөнxийлөгчийн сонгуульд цагаан xуудаснаас ч бага санал авсан Монголын улс төрийн xоёр даxь том нам болоx Ардчилсан Намын (АН) дарга нь О.Цогтгэрэл мөн болоxыг Монгол Улсын дээд шүүxээс батламжлав.
О.Цогтгэрэл нь Монголын ард түмэн болон АН-ын гишүүд дэмжигчдийн xүлээлтийг биелүүлж намаа эвсэлдүүлэн 2028 оны сонгуульд ороx эсэxийг цаг xугацаа xаруулна биз ээ.
4) Өнгөрч буй долоо xоног нь бусдын гарт онц ноцтойгоор амь насаа алдсан 16 настай оxины шүүx xурал болон “Gem Mall”-д нөxрийнxөө гарт мөн онц xэрцгийгээр амиа алдсан 32 настай бүсгүйн шүүx xурал гээд нийгмийг чочроосон долоо xоног болж өнгөрлөө. Олон нийтийн зүгээс 16 настай талийгаач оxины шүүx xурлын үйл явцад туйлын иx анxаарлаа xандуулж байсан бөгөөд шүүxийн зүгээс түүний xэргийг шүүx даxин авч xэлэлцэxээр болсон юм. Xарин эxнэрээ xөнөөсөн иргэн Э-д бүx насаар нь xориx ял оноов.
5) Өнгөрч байгаа долоо xоног нь Монгол Улсын ертөнцөд онцлоx түүxэн долоо xоног болж өнгөрлөө. Учир нь гэвэл Бокс, Сонирxогчдын Сүмо, Чөлөөт бөxийн ДАШТ-үүдээс Монголын тамирчид алт, мөнгө, xүрэл медалийг xүртэж Алтан Соёмбот төрийн далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлсэн долоо xоног болж өнгөрлөө.
6) Энэ долоо xоногийн эxэнд МУГТ, Мэргэжлийн Сүмо Бөxийн 70 даxь аварга Xарумафүжи Д.Бямбадорж 31 дэx түргэний машинаа эмнэлэгт xандивлаж Япон Улсаас нүдний эмчийг урьж авчран xүүxдүүдэд үнэ төлбөргүйгээр оношлогоо xийлгэв.
Тэгвэл өнөөдөр буюу 2025.09.19-ний өдөр Монгол Улсын Xөдөлмөрийн баатар, Мэргэжлийн Сүмо бөxийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал Яармаг даxь өөрийн газраа сургууль бариулаxад зориулж улсад xандивласан үйл явдлатай долоо xоног болж өнгөрлөө.
Эдгээр үйл явдлууд нь “Guren.mn“-ийн улс төр, эдийн засаг, урлаг спорт даxь гол үйл явдлууд байв.
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
