Connect with us

Нийгэм

Танилц: Энэ долоо xоногт УИX-ын чуулганаар xэлэлцэx асуудлууд (2025.09.22-2025.09.26)

Published

on

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн

2025.09.19-ний өдрийн хурлаар батлав.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ

2025 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН 22-НООС 26-НЫ ӨДРИЙН

ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

 

ДАВАА ГАРАГ /2025.09.22/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН

1

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

10.00

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Үндсэн хууль”

2

УИХ-ын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан

“Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

334 тоот

ГУРАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Өргөдлийн байнгын хороо

·    Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Үл хөдлөх хөрөнгө борлуулахад төлдөг 2 хувийн татварыг хүчингүй болгох асуудлаар хуулийн төсөл санаачлах/

·    Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Эмч, багш нарын цалинг нэмье гэсэн асуудлаар ажлын хэсэг байгуулах/

13.30

“Их Эзэн Чингис хаан”

ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төсвийн байнгын хороо

Төсвийн орлого бүрдүүлэлтийн талаар

12.00

“Жанжин Д.Сүхбаатар”

МЯГМАР ГАРАГ /2025.09.23/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН

1

Төрийн байгуулалтын байнгын хороо

“Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

09.00

“Үндсэн хууль”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хууль зүйн байнгын хороо

·      Байнгын хорооны тогтоолын төсөл /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай/

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ЕРӨНХИЙ ХЯНАЛТЫН СОНСГОЛ

1

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтарсан

“Халзан бүрэгтэйн” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах

09.00

“Их Эзэн Чингис хаан”

ДӨРӨВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төсвийн байнгын хороо

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын 2026 оны төсвийн төсөл

10.00

“Чингис хаан” музей

2

Төсвийн байнгын хороо

Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ТАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·    ““Алт-3” аяныг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2025 оны 85 дугаар тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг

·      Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлт /Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн холбогдох заалт, 14.10 дугаар зүйлийн 11, 12 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

14.00

“Их хуралдай”

ЛХАГВА ГАРАГ /2025.09.24/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хянан шалгах түр хороо

·       Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан “Шивээ толгой”, “Жавхлант” нэртэй ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Онтрэ” компанитай төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох, хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох

·       Монгол Улсын Ерөнхий сайдын 2025 оны 67 дугаар захирамжаар байгуулагдсан Оюу толгой төслийн санхүүжилтийн хүүгийн зохистой байдлыг хянан үзэх, өөрчлөх асуудлаар хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох

·      “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн танилцуулга, мэдээллийг сонсох

·       Бусад

11.30

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо

·    Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгчийн газар байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025.08.15-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх/

·     Гадаад зээл, тусламжийн хэрэгжилт, нөхцөл байдлын талаарх Сангийн сайдын мэдээллийг сонсох

14.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төсвийн байнгын хороо

Уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж, эрсдэл

10.30

“Жанжин Д.Сүхбаатар”

ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·       Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2025.09.01ий өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг, үргэлжилнэ/

·       Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

10.00

“Их хуралдай”

ПҮРЭВ ГАРАГ /2025.09.25/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Хүний эрхийн дэд хороо

Улсын Их Хурлын даргын 2024 оны 93 дугаар захирамжаар байгуулагдсан “Хүний эрхийг хангах үндэсний 2 дугаар хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн мэдээллийг сонсох

09.30

“Их Эзэн Чингис хаан”

ХОЁР.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН

1

Төсвийн байнгын хороо

·  Байнгын хорооны тогтоолын төсөл /Засгийн газарт чиглэл өгөх тухай/

10.00

“Жанжин Д.Сүхбаатар”

ГУРАВ.ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

1

Төсвийн байнгын хороо

Боловсролын салбарын 2026 оны төсөв

14.00

“Жанжин Д.Сүхбаатар”

 

БААСАН ГАРАГ /2025.09.26/

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

·     Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19ий өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

10.00

“Их хуралдай”

·       Улсын Их Хурлын асуулгын цаг

14.00

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗАР

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд хүүхэд багачуудад хандив өргөлөө

Published

on

By

Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд хүүхэд багачуудад хандив өргөлөө

 Дуучин Д.Болд өнөөдөр ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 48 хүүхдэд өөрийн зүгээс сэтгэлийн дэм өгч, хандив өргөлөө. Тэрээр “Бяцхан хүүхдүүд минь түргэн эдгээд мундаг хүмүүс болоорой”, манай улсын эмч нар мундаг шүү гэжээ.

Энэ үйл ажиллагаа нь зөвхөн нэг хүний бус нийгэмд, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийн салбарт эерэг хандлага төрүүлж байна.

Эмчилгээний явцад хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал олон байна. Тодруулбал, эдгээр хүүхдүүдийн зарим нь төрөлхийн эсвэл халдварт өвчнөөр шаналж буй бөгөөд, эмнэлгийн тусламж, дэмжлэг хэрэгцээ өндөр байгааг эмч нар онцоллоо. Улс орон даяар хүүхдийн эрүүл мэндийн салбарын тусламжийн хүрэлцээ, чанар нэмэгдэж буй хэдий ч, цаашид илүү өргөн хүрээтэй, тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарсаар байгаа юм.

Энэ үйл явдал нь улс орны нийгмийн халамжийн систем, хүүхдийн хамгаалал, эрүүл мэндийн бодлого, мөн иргэдийн оролцоо хоорондын уялдаа, хамтын ажиллагаа ямар чухал болохыг тод харуулж байна.

Эх сурвалж дуучин Д.Болд

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Нийгэм

2050 онд нийслэлийн хүн ам  2,5 сая орчимд хүрэх магадлалтай

Published

on

Хотжилт анх 1950-аад оноос эхэлсэн бөгөөд 1970–2000 онуудад тогтмол өссөн.  Монголд хот суурин газарт амьдардаг хүмүүсийн эзлэх хувь 2023 онд  ойролцоогоор  69.1 % байсан. 2024 оны судалгаагаар 818,652 хүн хөдөө, сумдаас Улаанбаатар руу шилжин ирсэн гэж дурдсан нь “нийслэлийн нийт хүн амын 48.8 %” гэж тооцогджээ.  Гэвч “хот” гэсэн тодорхойлолт, суурин газрын ангилал (сум, суурин, хот гэх мэт) засгийн бодлого, хууль, бүртгэлүүд дээрх өөрчлөлтүүдтэй холбоотойгоор хот суурин газрын тоог, хэмжээг ил тод судлах нь хэзээд амар байдаггүй бөгөөд  ерөнхий чиг хандлага нь — хүмүүс илүү олон нь хот руу төвлөрөх, хөдөө-оройн суурин газруудын оршин суугчид багасч, хотын төв, нийслэл (дагуул хот/суурины хамт) давамгайлах болсон.Хөдөөд  амьдралын нөхцөл  орлого, ажлын байр, үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний хүртээмж) нь хотод төвлөрсөн тул иргэд шилжин суурьших нөхцөл болдог.

Нийслэл рүү төвлөрсөн байдал  нь газар, орон сууц, инженерийн дэд бүтэц, зам тээвэр, нийгмийн үйлчилгээ (сургууль, эмнэлэг, ажиллах байр) зэрэгт дарамт бий болгодог бол өөр бүс нутаг, орон нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал нь хөдөөд хүн, боломж, дэд бүтэц бага байгаа тул хөдөөгөөс шилжилт үргэлжилсээр, зарим аймаг, сумын хөгжлийн туйлшрал, хүн амын цөөрөлт бий болсоор байна.Энэхүү төвлөрлийн  өнөөгийн тренд үргэлжилбэл Улаанбаатарын хүн ам 2050 орчимд 2.5 сая орчимд хүрч болзошгүй гэж таамаглагддаг.

Ингэж төвлөрөх тул — өнгөрсөн, одоо, ирээдүйд “хот байгуулалт”, төлөвлөлт, дэд бүтэц, орон сууц, нийгмийн үйлчилгээ, байгаль орчин, агаар-хүрээлэн, тээвэр, инженерийн шийдлүүдийг системтэйгээр хөгжүүлэх шаардлага улам бүр чухал болно.

Мөн дагуул хот, дэд төвүүд, орон нутгийн сууринг хөгжүүлэх, иргэдийг зөвхөн нийслэл рүү төвлөрүүлэх биш — бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Бэлтгэсэн: Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

гэмт хэрэг

Энэ оны эхний 10 сард хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдлээ

Published

on

By

Энэ оны эхний 10 сард хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдлээ

 Цагдаагийн байгууллагын мэдээлснээр бүртгэгдсэн гэмт хэргийн дотор хүүхдийн эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, өмчлөх эрхийг зөрчсөн тохиолдлууд давамгайлж байна. Тодруулбал, нийт гэмт хэргийн 29%-ийг эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчсөн хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь хүүхдийн амьдрах орчин, эрүүл мэндийн хамгаалалд анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байна.

Мөн 18.9%-ийг хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал зөрчсөн хэрэг эзэлж буй нь хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд хамгаалалт хэрэгтэйг,  хүүхдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.1%, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 1.9% болж, эдгээр нь хүүхдийн аюулгүй байдал, эрх зүйн хамгаалалтыг хангахын тулд нийгмийн анхаарал шаардлагатай байгааг илтгэнэ.

Энэ чиглэлд хийх ажлын нэг хэсэг нь гэмт хэргийн шинж чанар, түвшинг тодорхойлох, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг боловсронгуй болгох явдал юм.

Мөн эдгээр үзүүлэлт нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш, бүх нийтийн хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх асуудал бөгөөд хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал гэдэг нь улсын хөгжил, ирээдүйн иргэдийн эрүүл, биеэ даасан төлөөлөгчид болох үндэс суурь билээ. Тиймээс, боловсрол, олон нийтийн оролцоо, хууль, бодлогын шинэчлэл зэрэг олон төвшний арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, гэмт хэргийн шинж чанарыг нарийвчлан судалж, хүүхдийн эрх зөрчсөн гэмт хэргийн илрүүлэлт, таслан зогсоолтыг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал юм.

Эх сурвалж ЦЕГ

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!