Нийгэм
2025 оны эхний есөн сарын байдлаар нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1937 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, нийслэлийн хэмжээнд гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдлын талаар нийслэлийн Онцгой комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат танилцууллаа.
Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд 2025 оны эхний есөн сарын байдлаар гал түймрийн 1937, аврах ажиллагааны 205, нийт 2142 удаагийн дуудлагаар Гал түймэр унтраах, аврах ангиуд үүрэг гүйцэтгэн ажилласан.
Дээрх дуудлагын тоог өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 21.1 хувиар өссөн дүнтэй байна.
2025 оны зургаадугаар сарын 15-ны өдрөөс есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийт 3200 ажилтан, алба хаагч, 853 автомашин, 266 завьтай үүрэг гүйцэтгэн ажилласан.
Нийслэлийн хэмжээнд 2025 онд усны ослын дуудлага 27 удаа бүртгэгдэж, 216 алба хаагч 29 техниктэй ажиллаж, 38 иргэнийг аварсан.
Сэрэмжлүүлэг яриаг 47972 иргэнд, дараах материалыг 24269 иргэнд, голын эрэг буюу эрсдэлтэй байршлаас 3966 автомашин холдуулан ажиллалаа” гэв.

Түүнчлэн нийслэлийн ногоон бүсэд есөн байгууллагын 178 ажилтан, албан хаагч, сайн дурын 350 оюутан 58 автомашин, техник хэрэгсэлтэй 2169 га талбайд 31 тонн хог хаягдал цэвэрлэжээ.
Хүн, малын гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд таван байгууллагын 1091 ажилтан, алба хаагч ажилласан.
Нийт 73.9 мянган тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийсэн. 62.3 мянган иргэнд урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөн.
52.6 мянган иргэнийг шалгаж, 24 удаагийн үйлдлээр 57 тарвага илрүүлж, 17.1 сая төгрөгийн торгууль, 46.7 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Мөн Улаанбаатар хот орчмын есдүгээр сарын сүүлийн 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцууллаа.
Цаг агаарын урьдчилсан төлөвөөр есдүгээр сарын 22-23-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Есдүгээр сарын 22-23-нд салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Бусад хугацаанд секундэд 5-10 метр тогтуун салхитай.
Есдүгээр сарын 22-23-нд сэрүүсэж, бусад хугацаанд дулаахан шөнөдөө 1-6 хэмийн дулаан, өдөртөө 11-16 хэмийн дулаан байх аж.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм12 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм10 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм1 year agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм10 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм10 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм12 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт10 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
