Connect with us

Нийгэм

Хятад дууны “Торгон эгшиг” залуу дуучдын уралдааны ялагчаар уурхайчин залуу тодорлоо

Published

on

Торгон эгшиг” залуу дуучдын уралдаанд Эрдэнэт хотоос оролцогч  Эрдэнэт уурхайд ажилладаг уурхайчин залуу Б. Нямдэлгэр түрүүлж цом 20.000 юаны эзэн боллоо. Залуу дуучин Б.Нямдэлгэр нь  UBS телевизээс зохион байгуулдаг “MYVOICE” шоуны оролцогч бөгөөд шувтаргын шатанд шалгараад байгаа юм байна.

Монгол Хятадын эв найрамдал хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Хятадын танин мэдэх” соёлын өдрүүд Арван гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Хятадын соёлын өдрүүдийн хүрээнд залуу дуучдын дунд уралдааныг зохион байгуулдаг бөгөөд тус уралдаанд хот болон хөдөө орон нутгаас өргөнөөр оролцож, өөрсдийгөө сорьж хэлний  мэдлэгээ нэмэгдүүлж, найз нөхөд бололцож халуун дулаан нэгэн үдшийг өнгөрүүлдэг билээ.

Энэ жилийн “Торгон эгшиг” уралдааны шүүгчээр МУГЗ Т.Сэр-Од, Хийлч Ч.Дэлгэрцэцэг, ӨМӨЗО-ны урлагын зүтгэлтэн н.Улаансарнай, Монголчуудад хэдийнээ танигдсан ӨМӨЗО-ны дуучин Б.Сүмэнхуар, Хятад судлаач, доктор Х.Баатархүү нар мэргэн оюунаа тунгаан шүүлээ.Хөгжмийн зохиолч, МУГЗ шүүгч Т.Сэр-Од: Зэргэлдээ орныхоо хэл дээр дуу дуулна гэдэг танар өөрсддөө цоо шинэ ертөнцийг нээж байгаа явдал юм. Та нартаа ахин дахин баяр хүргэе.

Торгон эгшиг” хятад дууны тэмцээнд нийт 108 оролцогч оролцож авьяас чадвараараа 12 хүн шалгарч

Тусгай байранд

  • С. Гүнжилхам
  • Б.Төрмөнх
  • М.Мөнх-Эрдэнэ нар шалгарч тус бүр баярын бичиг 3000 юань

4-р байранд

  • Б.Минжин
  • С.Тэлмэн
  • А.Мичидмаа
  • О.Цэнгэлбаяр нар шалгарч тус бүр баярын бичиг, 2000 юань3-р байранд
    • Н.Ганчимэг
    • Ц.Лхамжав
    • Г. Доржханд нар шалгарч тус бүр баярын бичиг 5000 юань.2-р байранд
      • Б.Амаржаргал
      • Ц.Чүнчигноров нар шалгарч тус бүр баярын бичиг 10.000 юанаар шагнууллаа.
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!