Нийгэм
БНСУ-д уул уурxайн 500 инженер бэлтгэнэ
БНСУ-ын Чонбук үндэсний их сургуульд монголын 500 оюутныг инженер мэргэжлээр олон улсын түвшинд бэлтгэх санамж бичгийг хоёр тал “Чухал эрдэс ба уул уурхайн форум 2025” (Mongolia-Korea Critical Minerals and Mining Investment Forum)-ын үеэр байгууллаа.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн яам, “Эрдэнэс Монгол” нэгдэл, БНСУ-ын холбогдох байгууллагууд хамтран БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулсан дээрх форумын үеэр олон талт хамтын ажиллагааны тухай ярилцаж, “Эрдэнэс Монгол” нэгдэл болон түүний бүрэлдэхүүн компаниуд “Самсунг” компани, “KOMIR” корпорац, “KIGAM” хүрээлэн, “Чонбук” их сургууль зэрэг өндөр технологи, хөрөнгө оруулалт, сургалт, судалгааны байгууллага, компанитай хамтран ажиллах хэд хэдэн санамж бичиг, гэрээнд гарын үсэг зуржээ.
Тухайлбал, чухал ашигт малтмалын геологи, хайгуул, ховор металлын боловсруулалт, эрдэс баялгийн нөөц бүрдүүлэлт болон нөхөн сэргээлтийн чиглэлээр KOMIR корпорацитай хамтран ажиллах, Чонбук үндэсний их сургуульд 500 оюутан инженерийн чиглэлээр суралцуулж, олон улсын түвшний мэргэжилтэн бэлтгэх, КIGAМ судалгааны институттэй чухал ашигт малтмалын судалгааны чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ.
Мөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компани “Эрдэнэс Алт ресурс” ХХК нь Самсунг групптэй 17 сая ам.долларын мөнгөний баяжмал нийлүүлэх гэрээг байгуулсан бол Монгол Улсын Хөгжлийн банк болон “Korea Investment & Securities” (Asia) ҮЦК-тай хамтарч манай улсад хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хямд зардлаар татах зорилгоор ажиллахаар болжээ.
Эдгээр хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улс байгалийн баялгаа илүү үр ашигтайгаар боловсруулах, мэргэжлийн инженерүүдийг БНСУ-д сургаж бэлтгэх, уул уурхайн бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргах ажлыг эрчимжүүлэх боломж бүрдсэн байна.
Тус форумд Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон “Эрдэнэс Монгол” нэгдэл, Хөгжлийн банк, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим зэрэг төр, хувийн хэвшлийн төлөөлөл оролцож байна.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
