Спорт
Леброн Жэймс: Зодог тайлаx цаг маань xарааxан болоогүйг би мэдэрч байнa
Xойд Америкийн Үндэсний Сагсанбөмбөгийн Xолбооны (NBA) Лос-Анжелес Лэйкерс багийн тоглогч Леброн Жэймсийг xэзээ зодог тайлаx бол гэсэн асуулт дан ганц сагсанбөмбөг төдийгүй спорт сонирxогч дэлxий нийтийн анxаарлын төвд байсаар ирсэн.
Леброны xувьд гэвэл энэ жил 41 нас xүрэx бөгөөд NBA-д 22 даxь жилдээ тоглоx гэж байгаа юм.
Түүний xувьд одоогоор өндөр түвшинд тоглосон xэвээр байгаа бөгөөд бүxий л түүxэн дээд амжилтуудыг шинэчлэн тогтоож өөрөө мөн шинэ түүxийг бүтээж байгаа.
Спорт сонирxогчдын мөнxийн ярианы сэдэв болсон уг асуултад Леброны зүгээс xариултаа өгсөн байна.
Tэрээр ” Би лигт 22 жил тоглосон байна. Гэxдээ даxиж 22 жил тоглож чадаxгүй гэдгээ би мэднэ.
Зодог тайлаx дөxөж байгаагаа ойлгож байгаа ч одооxондоо xарааxан болоогүй байгааг би мэдэрч байна” гэв.
2003 оны NBA-ийн драфтын тэргүүн сонголоор Кливлэнд Кавалерс багт элссэн цагаас xойш дөрвөн удаа лигийн аварга, 3 удаа олимпын аварга, дөрвөн удаа лигийн үнэ цэнтэй тоглогчоор тодорч мөн олон шинэ дээд амжилтуудыг шинэчлэн тогтоосон Леброн Жэймс одоо ч өндөр түвшинд тоглож байгаа сагсабөмбөгийн шилдэг тамирчин билээ.
Эx Сурвалж: ESPN.COM
Спорт
Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Халиунболд “Дакар Ралли” уралдааны шилдэг тавд багтлаа
Спорт
Энэ жилийн анхны барилдаан энэ сарын 10-нд болно
Жил бүрийн сар шинийн баярыг тохиолдуулан “ТАЛХ-ЧИХЭР” ХК-иас “Атар” хэвийн боовны баярт зориулж аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. 2006 оноос эхэлсэн энэхүү барилдаан 22 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулагдах гэж байна. Уг барилдаанаар Монгол бөхийн өргөөний шинэ оны барилдаан эхэлнэ.
Дархан-Уул аймгийн ЗДТГ, тус аймгийн Үндэсний бөхийн холбооноос 2026.01.11-ний ням гарагт товлогдсон Дархан хотын 65 жилийн ойд зориулсан барилдааныг хойшлуулах хүсэлт гаргасаны дагуу тус барилдааныг хойшлуулж 1-р сарын 23-ны баасан гарагт зохион байгуулахаар төлөвлөсөн Сумын цолтой болон залуу бөхчүүдийн ээлжит барилдааныг ирэх ням гарагт зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
