Нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.
Тус хуралдаанаар Хүмүүнлэгийн тусламж, туслалцааны чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг зурах тухай, Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Австралийн Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл, Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийг байгуулж, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай, Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх, үүргийг шилжүүлэх тухай, Байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай, Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны цахилгаан станцуудын вагон хангамжийн талаар авах зарим арга хэмжээний тухай, Цахимаар түрүүнд “Digital First” бодлого батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэх тов гарчээ.
Мөн Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөл, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт болон бичил уурхайгаар үйл ажиллагаа эрхэлж байгаа байдалд хяналт шалгалтын дүн, Агаарын навигацийн дэд бүтэц, техник, тоног төхөөрөмжийн хангалт, ашиглалтын нөхцөл байдал, Мал, махны бэлтгэл, гурилын хангамж, нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангах талаар авах арга хэмжээ, Төрийн байгууллагуудын ашиглаж байгаа цахим систем, мэдээллийн санд дүн шинжилгээ хийж, систем хоорондын залгамж, уялдаа холбоог ханган, давхардлыг арилгах, төрөөс иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлж буй цахим үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх ажлын хэрэгжилт, Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратегийн талаарх мэдээллийг тус тус сонсох аж.
Эx Сурвалж: МОНЦАМЭ
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм12 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм12 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
