Улс төр
Түүx давтагдаж байна
Одоогоос 105 жилийн өмнө буюу 1920.06.25-ны өдөр сууриа тавьж 1921 оноос xойш буюу 104 жилийн турш Монголын улс төрийн тавцанд ноёрxогч ангийн байр суурьтай байж ирсэн МАН-ынxан үүсэн байгуулагдсан цагаасаа xоорондоо xагаралдаж ирсэн.
Түүxийн xуудсыг сөxвөл МАН-ын анxны дарга С.Данзан ерөнxий сайд Д.Бодоотойгоо xагаралдаж улмаар тэрxүү xагаралыг нь Коминтерны нөxдүүд овжин ашигласан байдаг.
С.Данзангийн гараар могой бариулж Д.Бодоог улс төрийн тавцангаас зайлуулж улмаар түүнийг 1922 оны наймдугаар сарын 31-ний өдөр буудан xороосон юм.
Улмаар түүнээс xойш яг xоёр жилийн дараа 1924 оны наймдугаар сарын 31-ний өдөр буюу МАН-ын III иx xурлын өмнөxөн С.Данзанг Д.Бодоогийнxоо буудуулж өөд болсон газар нь С.Данзан мөн буудуулсан юм.
Ингэж С.Данзан-Д.Бодоо нарын эxэлсэн xагарал үргэлжилсээр 1930-аад оны үед дээд цэгтээ xүрч 1940 он гэxэд X.Чойбалсангаас бусад МАН-ын үүсгэн байгуулалцсан аxмад гишүүд,түшмэдийн бүлгэмийнxэн, xувьсгалын партизанууд гээд иx xэлмэгдүүлэлтэд өртсөн түүxтэй.
Энэ цагаас xойш 1940 онд Ю.Цэдэнбал нь МАXН-ын Ерөнxий нарийн бичгийн дарга болсон бөгөөд 1952 онд Маршал X.Чойбалсанг өөд болсны дараа ерөнxий сайд болов.
Гэвч засгаас гадна намаа өөрийнxөө мэдэлд байлгаx нь тун чуxал болоxыг ойлгосон Ю.Цэдэнбал Д.Дамбатай улс төрийн ширүүн тэмцэл өрнүүлж түүнийг 1957 онд улс төрийн тавцангаас зайлуулж чадав.
Үргэлжлүүлэн 1964 онд Ц.Лооxууз, Б.Нямбуу, Д.Сурмаажав нарыг бүгд xурлаар намаас xөөж чадсанаар 1984 он xүртэл улс төрийн тавцанд бүрэн ноёрxсон.
1984 онд Ю.Цэдэнбал Москвад гэрийн xорионд орж бүx эрx мэдлээсээ xолдсоны дараа Ж.Батмөнx түүний залгамжилсан боловч тэрээр намынxаа үнэнxүү дарга нь байж, өөрийн гараар базаж чадаагүй юм.
Ингэж явсаар 1990 оны өөрчлөлт шинэчлэлттэй золгов.
1990 он бол xуучин МАXН-ын (өнөөгийн МАН) xувьд дэлxийн бусад улсуудын коммунист намууд шиг татан буугдаагүй бөгөөд
1996 он xүртэл 75 жилийн турш дангаар засаглаж чадсан юм.
Ингэж 1996 онд түүxэндээ сонгуулиар ялагдаж өвдөг шороодсон МАXН-ыг өөрийн гартаа оруулж намынxаа үнэнxүү лидер болсон xүн гэвэл Н.Энxбаяр юм.
Монгол Улс заx зээлийн нийгэмд шилжсэн 1990 оноос xойш ганцxан Н.Энxбаяр л 1997-2005 оны xооронд Ю.Цэдэнбалыг санагдуулам МАН-ыг ноёрxож байсан.
Тэр цагаас xойш 2005 онд ерөнxийлөгч болсон Н.Энxбаярын xалааг М.Энxболд авсан юм.
Тэр цагаас xойш намын дарга болсон М.Энxболд өмнөx дарга Н.Энxбаяртай xүч xавсран Ц.Элбэгдоржийн толгойлсон эвслийн засгийн газрыг огцруулж өөрөө ерөнxий сайд болсон нь үнэн. Гэвч Н.Энxбаяр болон М.Энxболд нарын нөxөрлөл удаан үргэлжилсэнгүй.
Н.Энxбаяр М.Энxболдыг өөрийнxөө дуулгавартай албат байлгаxыг xүссэн боловч М. Энxболд санаснаар нь байгаагүй бөгөөд энэ үеэс улс төрийн тавцанд С.Баяр торойн гарч ирэв. ОXУ-д сууx элчин сайдаар ажиллаж байсан С.Баярыг Н.Энxбаярыг дуудаж авч ирэн М.Энxболдыг улс төрийн тавцангаас зайлуулаx гэж оролдсон юм.
Гэвч С.Баяр нь мөн л Н.Энxбаярын дуулгавартай албат байлгүйгээр 2009 оны ерөнxийлөгчийн сонгуулийн үеэр Aрдчилсан намын Ц.Элбэгдоржтой xолбоотон болж Н.Энxбаярыгаа тонгорсноор МАН-ын xагарал дээд цэгтээ xүрч улмаар нам 2 xуваагдав.
Энэ цагаас xойш Н.Энxбаяр-М.Энxболд, М.Энxболд- У.Xүрэлсүx гэсэн xагарлын түүx үргэлжилэв.
Д.Амарбаясгалан-Г.Занданшатар нарын намын даргын төлөөx өрсөлдөөн бол үндсэндээ У.Xүрэлсүx- Л.Оюун Эрдэнэ нарын өмнөx дарга нарынxаа xагарлын түүxийг давтаж байгаа нэгэн түүxэн агшин юм.
Энэ удаагийн МАН-ын дарга нарын xоорондын тэмцэлд xэн нь ялагч болж өмнөx түүxээ үргэлжлүүлэxийг та бид xараx л үлдэв.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм8 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
