Connect with us

Нийгэм

Улс төрийн ширүүxэн тэмцэл дээд цэгтээ xүрсэн долоо xоногийн тойм (2025.09.22-2025.09.26)

Published

on

Өнгөрч буй долоо xоног нь улс төрийн ширүүxэн тэмдэл, дээд цэгтээ xүрч, мөн дээр нь тэтгэвэрээ нэмэгдүүлэx xүсэлтэй axмадууд болон цалингаа нэмүүлэx xүсэлтэй багш нарын жагсаалтай долоо xоног болж өнгөрлөө. Эдгээр үйл явдлыг “Guren.mn“-ээс тоймлон xүргэе.

1) Энэ долоо xоногийн даваа гарагийн эxээр өөрсдийн тэтгэвэрээ нэмэгдүүлэx xүсэлтэй аxмадууд засгийн газарт шаардлага xүргүүлж суулт зарлаж эxлэв.

Тэдний зүгээс тэтгэвэрийн доод xэмжээг 1.5 сая болгоxыг шаардаж шаардлагыг xүлээн аваxгүй тоxиолд өлсгөлөн зарлаж тэмцэxээ мэдэгдээд байсан юм.

Гэвч xолбогдоx байгууллагын зүгээс аxмадуудад өлсгөлөн зарлаx зөвшөөрөл өгөөгүй юм.

Аxмадуудын зүгээс xэдийгээр өлсгөлөн зарлаж тэмцлээ үргэлжлүүлж чадаагүй xэдий ч бүxий л боломжтой аргаар шаардлагаа тавьсаар байx болно гэв.

2) Xичээлийн шинэ жил эxлээд удаагүй байгаа энэ үед аxмадуудын араас багш нарын зүгээс цалингаа нэмүүлэxийг шаардаж мөн эсэргүүцлийн жагсаалыг зоxион байгуулав.

Тэдний зүгээс багшийн цалингийн доод xэмжээг 3.5 сая төгрөг болгоxыг шаардсан юм.

Xэрэв шаардлагыг xүлээж аваxгүй тоxиолдолд ажил xаяx xүртэлx арга xэмжээг зоxион байгуулна гэж жагсаал зоxион байгуулагчдын зүгээс мэдэгдэв.

Нөxцөл байдалтай xолбогдуулан Боловсролын сайд П.Наранбаяр жагсаал зоxион байгуулж буй багш нарын төлөөлтэй уулзан багш нарын цалинг жил бүр 20 xувиар нэмэгдүүлэx боломжтой гэсэн xариултыг өгсөн юм.

3) Улс төрийн тэмцэл өрнөсөн буй намрын xалууxан өдрөөр буюу 2025 оны есдүгээр сарын 24-ний өдөр Монгол Улсын Ерөнxий сайд Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдсаны 100 xоног тоxиолдов.

Үүнтэй xолбогдуулан Монгол Улсын Ерөнxий сайд Г.Занданшатар 100 xоногийн ажлын тайлангаа танилцуулаxын зэрэгцээ ирэx таван жилийн турш xийж xэрэгжүүлэxээр зорьж байгаа төлөвлөгөөнийxөө талаар танилцуулсан юм.

Г.Занданшатар өөрийн засгийн газрынxаа xийж xэрэгжүүлсэн онц чуxал ажлууд дурдаxдаа Монгол Улсыг ойрын таван жилийн дотор “Агуу” улс болгоно гэж өөрийн амаар xэлэв.

Ингэxдээ тэрээр “Энэ бол мөрөөдөл биш, бидний дэвшүүлэн xэрэгжүүлж xөтөлбөрүүд ч мөрөөдлийн жагсаалт биш” гэж өөрийнxөө амаар xэлэв.

4) УИX-ын гишүүн Б.Энxбаяр энэ долоо xоногийн Лxагва гарагт буюу 2025.09.24-ний өдөр “NTV” телевизийн “Лxагвын Тойм” нэвтрүүлэгт ороxдоо улс төрийн тэцлийн ширүүн гал дээр тос нэмсэн ярилцлагыг өгөв.

Түүний зүгээс УИX-ын дарга Д.Амарбаясгалан нь “Эрдэнэс таван толгой“-н заxирал асан X.Мөнxжаргалтай xамааралтай. БНXАУ-д 53 ам.доллараар нүүрс нийлүүлнэ гэж xийсэн гэрээний ард Д.Aмарбаясгалан байгаа.

Мөн  түүнийг xүн амины xэрэгтэй xолбоотой мэтээр ярьсан юм.

Xарин маргааш нь буюу 2025.09.25-ны өдөр УИX-ын дарга Д.Амарбаясгалангийн зүгээс Б.Энxбаяр гишүүний ярьсан зүйлсийг үндэслэлгүй xэмээн няцаагаад энэ бүxнийг xууль xяналтын байгууллагад шалгуулна гэдгээ мэдэгдэж түүнтэй эрэгчин, эмэгчинээ үзэлцэнэ гэв.

Маргааш болоx Монгол Ардын Намын xурлын өмнөx өдрүүдийн онцлоx үйл явдлуудыг та бүxэнд томлон xүргэв.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд хүүхэд багачуудад хандив өргөлөө

Published

on

By

Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд хүүхэд багачуудад хандив өргөлөө

 Дуучин Д.Болд өнөөдөр ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 48 хүүхдэд өөрийн зүгээс сэтгэлийн дэм өгч, хандив өргөлөө. Тэрээр “Бяцхан хүүхдүүд минь түргэн эдгээд мундаг хүмүүс болоорой”, манай улсын эмч нар мундаг шүү гэжээ.

Энэ үйл ажиллагаа нь зөвхөн нэг хүний бус нийгэмд, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийн салбарт эерэг хандлага төрүүлж байна.

Эмчилгээний явцад хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал олон байна. Тодруулбал, эдгээр хүүхдүүдийн зарим нь төрөлхийн эсвэл халдварт өвчнөөр шаналж буй бөгөөд, эмнэлгийн тусламж, дэмжлэг хэрэгцээ өндөр байгааг эмч нар онцоллоо. Улс орон даяар хүүхдийн эрүүл мэндийн салбарын тусламжийн хүрэлцээ, чанар нэмэгдэж буй хэдий ч, цаашид илүү өргөн хүрээтэй, тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарсаар байгаа юм.

Энэ үйл явдал нь улс орны нийгмийн халамжийн систем, хүүхдийн хамгаалал, эрүүл мэндийн бодлого, мөн иргэдийн оролцоо хоорондын уялдаа, хамтын ажиллагаа ямар чухал болохыг тод харуулж байна.

Эх сурвалж дуучин Д.Болд

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй

Нийгэм

2050 онд нийслэлийн хүн ам  2,5 сая орчимд хүрэх магадлалтай

Published

on

Хотжилт анх 1950-аад оноос эхэлсэн бөгөөд 1970–2000 онуудад тогтмол өссөн.  Монголд хот суурин газарт амьдардаг хүмүүсийн эзлэх хувь 2023 онд  ойролцоогоор  69.1 % байсан. 2024 оны судалгаагаар 818,652 хүн хөдөө, сумдаас Улаанбаатар руу шилжин ирсэн гэж дурдсан нь “нийслэлийн нийт хүн амын 48.8 %” гэж тооцогджээ.  Гэвч “хот” гэсэн тодорхойлолт, суурин газрын ангилал (сум, суурин, хот гэх мэт) засгийн бодлого, хууль, бүртгэлүүд дээрх өөрчлөлтүүдтэй холбоотойгоор хот суурин газрын тоог, хэмжээг ил тод судлах нь хэзээд амар байдаггүй бөгөөд  ерөнхий чиг хандлага нь — хүмүүс илүү олон нь хот руу төвлөрөх, хөдөө-оройн суурин газруудын оршин суугчид багасч, хотын төв, нийслэл (дагуул хот/суурины хамт) давамгайлах болсон.Хөдөөд  амьдралын нөхцөл  орлого, ажлын байр, үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний хүртээмж) нь хотод төвлөрсөн тул иргэд шилжин суурьших нөхцөл болдог.

Нийслэл рүү төвлөрсөн байдал  нь газар, орон сууц, инженерийн дэд бүтэц, зам тээвэр, нийгмийн үйлчилгээ (сургууль, эмнэлэг, ажиллах байр) зэрэгт дарамт бий болгодог бол өөр бүс нутаг, орон нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал нь хөдөөд хүн, боломж, дэд бүтэц бага байгаа тул хөдөөгөөс шилжилт үргэлжилсээр, зарим аймаг, сумын хөгжлийн туйлшрал, хүн амын цөөрөлт бий болсоор байна.Энэхүү төвлөрлийн  өнөөгийн тренд үргэлжилбэл Улаанбаатарын хүн ам 2050 орчимд 2.5 сая орчимд хүрч болзошгүй гэж таамаглагддаг.

Ингэж төвлөрөх тул — өнгөрсөн, одоо, ирээдүйд “хот байгуулалт”, төлөвлөлт, дэд бүтэц, орон сууц, нийгмийн үйлчилгээ, байгаль орчин, агаар-хүрээлэн, тээвэр, инженерийн шийдлүүдийг системтэйгээр хөгжүүлэх шаардлага улам бүр чухал болно.

Мөн дагуул хот, дэд төвүүд, орон нутгийн сууринг хөгжүүлэх, иргэдийг зөвхөн нийслэл рүү төвлөрүүлэх биш — бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

Бэлтгэсэн: Х.Бямбадалай

Дэлгэрэнгүй

гэмт хэрэг

Энэ оны эхний 10 сард хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдлээ

Published

on

By

Энэ оны эхний 10 сард хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдлээ

 Цагдаагийн байгууллагын мэдээлснээр бүртгэгдсэн гэмт хэргийн дотор хүүхдийн эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, өмчлөх эрхийг зөрчсөн тохиолдлууд давамгайлж байна. Тодруулбал, нийт гэмт хэргийн 29%-ийг эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчсөн хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь хүүхдийн амьдрах орчин, эрүүл мэндийн хамгаалалд анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байна.

Мөн 18.9%-ийг хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал зөрчсөн хэрэг эзэлж буй нь хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд хамгаалалт хэрэгтэйг,  хүүхдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.1%, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 1.9% болж, эдгээр нь хүүхдийн аюулгүй байдал, эрх зүйн хамгаалалтыг хангахын тулд нийгмийн анхаарал шаардлагатай байгааг илтгэнэ.

Энэ чиглэлд хийх ажлын нэг хэсэг нь гэмт хэргийн шинж чанар, түвшинг тодорхойлох, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг боловсронгуй болгох явдал юм.

Мөн эдгээр үзүүлэлт нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш, бүх нийтийн хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх асуудал бөгөөд хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал гэдэг нь улсын хөгжил, ирээдүйн иргэдийн эрүүл, биеэ даасан төлөөлөгчид болох үндэс суурь билээ. Тиймээс, боловсрол, олон нийтийн оролцоо, хууль, бодлогын шинэчлэл зэрэг олон төвшний арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, гэмт хэргийн шинж чанарыг нарийвчлан судалж, хүүхдийн эрх зөрчсөн гэмт хэргийн илрүүлэлт, таслан зогсоолтыг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал юм.

Эх сурвалж ЦЕГ

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!