Нийгэм
Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд
Улаанбаатарт:
10 дугаар сарын 6-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
10 дугаар сарын 6-нд: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөг Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно.
10 дугаар сарын 6-нд: “Түүхийн шинжлэх ухаан, түүхийн боловсрол XXI зуунд” олон улсын оюутны IX хурал МУБИС-ийн нэгдүгээр байранд болно.
10 дугаар сарын 6-нд: Үндэсний Урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину III” киноконцертын нээлт тус театрын тайзнаа болно.
10 дугаар сарын 6-нд: БЗД-ийн 37 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км шинэ авто замын хөдөлгөөнийг нээнэ.
10 дугаар сарын 6-нд: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдаалж эхлэхтэй холбогдуулан албаныхан Налайхын Тавантолгой түлшний үйлдвэрт мэдээлэл өгнө.
10 дугаар сарын 7-нд: Дэлхийн хөвөнгийн өдөр тохиож байна.
10 дугаар сарын 7-нд: Дэлхийн Банкны “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайлангийн 2025 оны 10 дугаар сарын дугаарын хэвлэлийн хурал болно.
10 дугаар сарын 7-нд: МУЭ-ийн гишүүн зураач Д.Тайванжаргалын “Үзэсгэлэнт 4 улирал” судалбар зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээлтээ хийнэ.
10 дугаар сарын 7, 8-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
10 дугаар сарын 8-нд: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.
10 дугаар сарын 8-нд: “Монголын Гэрэл зургийн үүсэл, хөгжил-90 жил” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна.
10 дугаар сарын 8-15-нд: Монголын Урлагийн Зөвлөлөөс зохион байгуулдаг “Улаанбаатар” олон улсын кино наадам 17 дахь удаагаа болно.
10 дугаар сарын 9-нд: Кино урлагийн зөвлөл, Монголын Урлагийн зөвлөл хамтран 2025 оны “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр “Монгол кино төслүүд” уралдааныг зохион байгуулна.
10 дугаар сарын 9-нд: Монгол Улсад Гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойн баярын хурал “Чингис хаан” үндэсний музейд болно.
10 дугаар сарын 9-нд: “Ахисан түвшний судалгааны үр дүн-2025” эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн байранд болно.
10 дугаар сарын 9-нд: Дэлхийн нүүдлийн шувуудын өдөр тохиож байна.
10 дугаар сарын 10-нд: Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ)-ийн ээлжит Ёс зүйн форум (JEF2025) Миллениум плазад болно.
10 дугаар сарын 10-нд: Фото сэтгүүлч М.Лхагвасүрэн “Үнэн” гэрэл зургийн үзэсгэлэнгээ Үндэсний түүхийн музейд нээнэ.
10 дугаар сарын 10-нд: УДБЭТ-ын уран бүтээлчид П.И.Чайковскийн “Хунт нуур” балетыг тайзнаа толилуулна.
10 дугаар сарын 11-нд: Бүх нийтээр мод тарих үндэсний өдрүүд тохиож байна.
10 дугаар сарын 11-нд: Олон улсын охидын эрхийг хамгаалах өдөр тохиож байна.
10 дугаар сарын 11-нд: “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийн жагсаалт”-д Үндэсний кино урлагийн өдрийг жил бүрийн аравдугаар сарын 11-нд тэмдэглэхээр нэмэлт өөрчлөлт орууллаа.
-Намрын мод тарих өдрүүд 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Экологийн цагдаагийн алба, Мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн дэмжлэгтэй “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян улсын хэмжээнд үргэлжилж байна.
-“Богдын хүрээ хотыг дүрсэлсэн монгол зураг” /XVII-XX зууны эхэн үе/ үзэсгэлэнг Монгол арт галерей, Гандантэгчэнлин хийдтэй хамтран МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Батцагаан цогчэн дуганд 10 дугаар сарын 8-ныг хүртэл дахин дэлгэж байна.
-Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж буй “Итгэлцлийн аян” 10 дугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилж байна.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл өрнүүлж байна.
-“Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилж байна.
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Орон нутагт:
10 дугаар сарын 6, 7-нд: Баян-Өлгий аймагт Монгол Улсын Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц арга хэмжээг зохион байгуулна.
10 дугаар сарын 8, 9-нд: Хэнтий аймагт Хариуцлагатай уул уурхай, зүүн бүсийн чуулга уулзалт болно
Бүх аймагт намрын “Бүх нийтээр мод тарих өдөр” 10 дугаар сарын 25-ныг хүртэл үргэлжилж байна.
Хилийн чанадад:
10 дугаар сарын 10-20-нд: Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг толилуулна.
Эx Сурвалж: МОНЦАМЭ
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
