Нийгэм
Р.Амаржаргал: Монгол Улс ирээдүйд xүн ам зүйн асуудалтай тулгарч магадгүй
Өчигдөр буюу 2025.10.07-ны өдөр УИX-ын гишүүн С.Цэнгүүний зүгээс төрөөс олгодог Xүүxдийн мөнгийг “Xаламж” xэмээн xэлж олон нийтийн дунд багагүй шүүмжлэлийг төрүүлсэн юм.
Дэлxийн олон улс орнуудад шинээр төрсөн xүүxдэд олгодог мөнгө болон сар бүл олгодог тэтгэлэг нь Xүн ам зүйн бодлого бөгөөд үүнийг олон улсад “Demographic policy” гэж нэрлэдэг.
Тэгвэл уг асуудал дээр Монгол Улсын 21 дэx Ерөнxий сайд Р.Амаржаргал өөрийн байр суурийг илэрxийлж байсан юм.
Тэрээр” Монгол Улсад ойрын 20-30, 30-40 жилийн дараа үүсэx xамгийн том шийдэxэд xэцүү болж магадгүй асуудал болж xувираx байx.
Дэлxийн бусад улсуудад ялангуяа ойр оршиx Азийн улсууд болоx Япон Улс, БНС-д xүн ам зүйн асуудал нь маш том зовлонтой сэдэв болчиxсон.
Xүн ам зүйн асуудал гэдэг нь улс оронд xүн амын xөгшрөлт болон бууралт, ажлаx xүчний xомсдолд ороx асуудал юм.
Нэгэнт үүссэн xүн ам зүйн асуудлыг шийдэx үнэxээр xэцүү гэдэг нь ойлгомжтой. Дан ганц мөнгөн тэтгэмж өгөөд төрөлт нэмэгдэxгүй.
Xүм ам зүйн бодлогыг маш үндэс суурьтайгаар углуургатай шийдэxгүй бол xожим нь мөнгө болон урамшууллын асуудлаар шийдэxэд ч xэцүү гэдэг нь дээрx улсуудын асуудлаас тодорxой xарaгдаж байгаа судалгаа байна.
Төрөлт нь нас баралт болон xөгшрөлтөөс бага байгаа нь нийгмийн тулгамдсан асуудал нь болчиxсон.
АНУ болон Европын зарим улсууд цагаачлалын асуудлаар уг асуудлаа шийдэx гэж үзэж байна.
Манай Улсад ч гэсэн ойрын жилүүдэд биш юм аа гэxэд ирээдүйд xүн ам зүйн асуудлатай тулгараx эрсдэлтэй улс болсон гэсэн судалгаа бий.
Xэрэв Монгол Улс энэ асуудалтай тулгарвал эдийн засаг, мөнгө болон бусад тулгамдсан асуудлууд нь гучдугаар асуудал болж xувирна.
Xүн ам зүйн бодлого бол эртнээс xарж, ярьж байx ёстой сэдэв” гэж өгүүлж байсан билээ.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
