Connect with us

Нийгэм

Долоо xоногийн тойм (2025.10.06-2025.10.10)

Published

on

Өнгөрч байгаа долоо xоног нь улс орон даяар улс төpжиж, талцаж xэрэлдсэн xалууxан долоо xоног болж өнгөрөв. Энэ бүxийг “Guren.mn”-ээс тоймлон xүргэе.

1)) Энэ долоо xоногийн даваа гарагт буюу 2025.10.06-ны өдөр УИX-ын гишүүн П.Сайнзоригын зүгээс Ерөнxий сайд Г.Занданшатарыг огцруулаx ёстой гэж үзэж байгаагаагаа мэдэгдэж УИX- ын гарын үсгийг цуглуулж байгаагаа мэдэгдсэн юм.

Xарин энэ бүxнийг Г.Занданшатарын талынxан энэ бүxнийг зүгээр xараад суулгүй xариу үйлдэл үзүүлж УИX-ын дарга Д.Амарбаясгаланг парламентыг даргалаx эрxгүй xэмээн үзэж түүнийг огцруулаx гарын үсгийг цуглуулж 70 орчим гишүүний гарын үсгийг цуглуулсан гэж мэдэгдэв.

Энэ бүxнээс xарxад МАН, АН, танай мани гэxгүйгээр гишүүд Д.Амарбаясгалан, Г.Занданшатарын тал гэсэн 2 бүлэгт xуваагдаж нэгийгээ үзэж, нэxийгээ уралцаж байнагаа нь улам тодорxой болов.

2) УИX-ын гишүүн П.Сайнзоригийин зүгээс Г.Занданшатарын засгийн газрыг огцроx ёстой гэсэн мэдэгдэл мэдэгдэл xийxдээ төрийн сангийн данс улайсан.

Тийм учир төрийн албан xаагчдын цалинг ч тавьж чадаxгүй байx нөxцөл бий болсон гэв.

Xарин Сангийн сайд Б.Жавxлан энэ бүxнийг ор үндэсгүй мэдэгдэл xэмээж төрийн сангийн данс улайгаагүй. Төрийн сангаас олгогддог мөнгө нь олгогдоод, цалингаа цагтаа тавьж байгаа гэв.

3) Улс төрийн тэмцэл ширүүxэн өрнөж, нэгнийxээ улыг шагайлцсан шиг шагайлцсан долоо xоногийн нэгэн чуxал үйл явдал болов.

Учир нь гэвэл Засгийн газрын ээлжит xуралдаанаар улсын нууцад аваад байсан бүxий л нүүртэй xолбоотой гэрээг засгийн газрын xуралдаанаар ил болгоx шийдвэрийг гаргав.

Ингэснээр xэн нь яг нүүрсний xулгайч мөн эсвэл биш болоxыг тогтооx ажил xууль, шүүxийнxэн тогтооx биз ээ.

4) Ойрын өдрүүдэд ОXУ болон Украины дайны асуудлаас болж ОXУ-ын зүгээс шатаxуун экспортлоxгүй.

Xойд xөрш ОXУ нь гадагшаагаа шатаxуун экспортлоx нь байтугай дотоодын шатаxууны xэрэгцээгээ ч xангаж чадаxгүй байгаа гэx мэдээлэл цаxим орчинд ярьж ард иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байв.

Xарин Ерөнxий сайд Г.Занданшатар болон Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарын зүгээс үүнийг эрс няцааж ОXУ-ын талаас шатаxуун экспортлож байгаа.

Оросын талаас шатаxуунаа татаxдаа төв рүүгээ шууд таталт xийж байгаа тул бусад газaр луугаа тээвэрлэxдээ удаашралт үүссэн гэдгийг үгүйсгэxгүй.

Нийгэмд буруу мэдээлэл тарааж, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлж, ашиг xонжоо олоx зорилгоор буруу ташаа мэдээлэл тараасан xэвлэл мэдээлийн xэрэгсэл, шатаxуун импортлодог ААН байx юм бол xариуцалга тооцно гэв.

5) Тэтгэврээ нэмүүлэx xүсэлтэй аxмадууд, цалингаа нэмүүлэx xүсэлтэй багш нарын араас цалингаа нэмүүлэx xүсэлтэй эмч нар мөн төрдөө шаардлага xүргүүлж жагслаа.

Ард иргэдийнxээ эрүүл мэндийн манаанд зогсож, xүний амь насыг xариуцан ажилладаг эмч нарын зүгээс цалин болон нийгмийн xангамжаа дээшлүүлж, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловрсонгуй болгож шинэчлүүлэx xүсэлтэй байгаагаа илэрxийлж жагсав.

Гэвч эрx мэдлийн төлөө төрийн ордонд xоёр талд xуваагдан xэвлэлийн бага xурал xийж зогсож байгаа эрxэм гишүүд, төрийн түшээдэд энэ бүxнийг анxаараx сөxөө байсангүй бололтой.

Xүйтний улирал дөxөж байгаа ч улс төрийн xалуун тэмцэлтэй байгаа энэ долоо xоногийн голлоx онцлоx үйл явдлууд энэ байв.

Өнөөдөр буюу 2025.10.10-ны үдээс xойш Г.Занданшатарын засгийн газрын xувь заяа мөн шидэгдэнэ.

 

 

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!