Connect with us

Нийгэм

Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд

Published

on

Улаанбаатарт:

10 дугаар сарын 13-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийнэ.

10 дугаар сарын 13-нд:  УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

10 дугаар сарын 13д: Гамшгийн эрсдлийг бууруулах олон улсын өдөр тохиож байна.

10 дугаар сарын 14-нд: Чех-Монголын бизнес эрхлэгчдийн форум МҮХАҮТ-д болно.

10 дугаар сарын 14-нд: “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн нэр томьёо” хэлэлцүүлэг Пума империал зочид буудалд болно.

10 дугаар сарын 14д: Стандарт хэмжил зүйн ажилтны өдөр тохиож байна.

10 дугаар сарын 14-нд: Уран бүтээлч Д.Бадам “СЭЦЛЭЛ” бие даасан үзэсгэлэнгээ Монголын уран зургийн галерейд нээнэ.

10 дугаар сарын 14, 15-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

10 дугаар сарын 14-20-нд: Монгол-Энэтхэгийн болон Монгол Улс-БНХАУ-ын Нинбо хотын бизнес уулзалт МҮХАҮТ-д болно.

10 дугаар сарын 15д: Засгийн газрын хуралдаан Төрийн ордонд болно.

10 дугаар сарын 15д: Хүний нөөцийн ажилтны өдөр тохиож байна.

10 дугаар сарын 15, 16-нд: Европын холбоо-Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын форумыг Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулна.

10 дугаар сарын 16д: Дэлхийн хүнсний өдөр тохиож байна.

10 дугаар сарын 16-нд: БНХАУ-д суралцах боловсролын үзэсгэлэнг Корпорейт зочид буудалд зохион байгуулна.

10 дугаар сарын 16-нд: МУЭ-ийн гишүүн, зураач Л.Халзангийн “Усан будаг” үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.

10 дугаар сарын 16, 17-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

10 дугаар сарын 17-нд: Монгол Улсын Филармонийн үзвэрийн 53 дахь жилийн нээлтийн “NEW SEASON 2026” тоглолт Улсын Филармонийн концертын танхимд болно.

10 дугаар сарын 17-нд: Геологийн үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 65 жилийн ой, Монголын Геологичдын өдөрт зориулсан эрдэм шинжилгээний хурал ШУТИС-ийн 1-р байрны хурлын зааланд болно.

10 дугаар сарын 17-нд: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал МҮХАҮТ-д болно.

10 дугаар сарын 17-нд: МУБИС-ийн Биеийн тамирын дээд сургуулийн 70 жилийн ойд зориулсан хүчит 64 бөхийн барилдаан болно.

10 дугаар сарын 17,18-нд: ОХУ-ын шилдэг их, дээд сургуулиудад суралцах боловсролын “Сонголт-2025” үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төвд болно.

10 дугаар сарын 18-нд: Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдаан болно.

10 дугаар сарын 18д: Геологичдын өдөр тохиож байна.

10 дугаар сарын 18-нд: Геологичдын эрх ашгийг хамгаалах тайван цуглаан “Шинжлэх ухаанд хөрөнгө оруулж ирээдүйг бүтээе!” уриан дор Сүхбаатарын талбайд болно.

10 дугаар сарын 19д: Гаалийн ажилтны өдөр тохиож байна.

10 дугаар сарын 19д: Маркетеруудын өдөр тохиож байна.

 

“Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл” үзэсгэлэн “Норпэй” арт галерейд 10 дугаар сарын 17-ныг хүртэл гарч байна.

-Намрын “Мод тарих өдрүүд” 10 дугаар сарын 26-ныг хүртэл орон даяар үргэлжилнэ.

– “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян улсын хэмжээнд үргэлжилж байна.

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл өрнүүлж байна.

-“Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилж байна.

2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

Орон нутагт:

10 дугаар сарын 13-нд: Архангай аймагт “АРХАНГАЙ АБИЛИМП-2025” ур чадварын уралдааныг зохион байгуулна.

10 дугаар сарын 13-нд: Завхан аймгийн Улиастай суманд “Намрын ногоон өдрүүд” болно.

10 дугаар сарын 13-нд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын Спортын ордонд 2025 оны 2 дугаар ээлжийн цэрэг татлага болно.

10 дугаар сарын 13-22-нд: Сэлэнгэ аймагт төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг зохион байгуулна.

-Бүх аймагт намрын “Бүх нийтээр мод тарих өдөр” 10 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

-Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Хилийн чанадад:

10 дугаар сарын 15-19-нд: Мальт улсад Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн “Thunderpick World Championship 2025” тэмцээн болно.

Тус тэмцээнд манай улсын “The MongolZ” баг оролцоно.

-Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг 10 дугаар сарын 20-ныг хүртэл толилуулна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Ai newsgpt

“102 Police” аппликейшнаар 3 хоногийн дотор 30000 гаруй зөрчил бүртгэгджээ

Published

on

By

“102 Police” аппликейшнаар илрүүлсэн, зөрчлүүдийн 80 хувийг явган хүний зам дээрх зөрчил эзэлж байна.

Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд “102” аппликейшнээр дамжуулан иргэдээс 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авч, тэдгээрийн ихэнх нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан байжээ. Эдгээр зөрчлийн цаана улсын замын хөдөлгөөнд гарч буй сөрөг үр дагавар, иргэдийн аюулгүй байдал, тээврийн зохицуулалтын хэрэгцээ, технологийн дэвшилтэт хэрэгсэл ашиглах шаардлага зэрэг олон асуудал хөндөгдөж байна.

“102” аппликейшн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг сахиулахад чиглэсэн оновчтой технологийн шийдэл болсон бөгөөд энэ сарын 10–13-ны хооронд иргэдээс нийт 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс хамгийн их хувийг эзэлж буй зөрчил нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд зөвхөн гурван өдрийн хугацаанд 24,217 зөрчил бүртгэгджээ.

Энэ нь Монгол улсын замын хөдөлгөөний соёл, зохицуулалт, хяналтын системийн эрчимжүүлэлт шаардлагатай байгааг харуулж байна.

Эх сурвалж: Newsgpt by guren.mn

Дэлгэрэнгүй

Нийгэм

“Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаатай зарлажээ

Published

on

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан, нийслэлийн Боловсролын газар, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Тээврийн цагдаагийн албатай хамтран “Шар дарцаг” аяныг тав дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү аян нь замын хөдөлгөөнд оролцогчийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хохирогч болох эрсдэлийг бууруулах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сурталчлах, зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх зорилготой юм.
НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын ахлах мэргэжилтэн А.Ууганбаяр “Шар дарцаг” аяныг 11 дүгээр сарын 7-ны өдрөөс 12 дугаар сарын 7-ны өдрийг дуустал нэг сарын хугацаатай зарлаж байна. Анх гэрлэн дохиогүй явган хүний гарцан дээр шар дарцаг байрлуулж, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор аяныг санаачилж байсан. Гэвч шар дарцгуудыг авч явах, алга болох тохиолдол их байсан тул энэ жилээс сургууль орчмын бүсэд School police хийж буй эцэг, эхчүүд барьж ашиглаж байна. Мөн ААН-үүд байгууллагынхаа логог дарцган дээр хэвлэн, ойр орчмын гэрлэн дохиогүй гарцан дээр ашиглах боломжтой. School police хийж буй эцэг, эхчүүд авто замын гол хүртэл явган зорчигчтой хамт явж, хөдөлгөөн бүрэн зогсох хүртэл шар дарцгийг өргөнө” гэлээ.
Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир “Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан “Шар дарцаг” аяныг жил бүр зохион байгуулдаг. Энэхүү аян нь сургууль орчимд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, School police хийж буй эцэг, эхчүүдэд туслах зорилготой. Шөнийн цагаар жолооч нарт явган зорчигч харагдахгүй, гэрлийн гялбаанд орж осол гарах тохиолдол байдаг. Улсын хэмжээнд гарч буй ослын 60-70 хувь нь нийслэл хотод бүртгэгддэг. Хүүхэд гарц, гарамтай хэсгээр гарч байхад нь жолооч мөргөж гэмтээх тохиолдол нэлээдгүй гардаг. Иймээс сургууль орчимд гэлтгүй хороолол, хотхон, ААН байгууллагууд ч шар дарцаг ашиглах боломжтой. Шар дарцгийн цацруулагч нь жолоочид 150–200 метрийн цаанаас тодорч харагддаг. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй жолооч уулзвар, гарц руу дөхөхөд хурдаа сааруулах, хүүхэд багачууд, эцэг эхчүүд шар дарцаг өргөж ашиглахыг ТЦА-аас уриалж байна” гэв.
Нийслэлийн Боловсролын газрын Бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Болормаа “Нийслэлийн хэмжээнд 971 боловсролын байгууллагад 536 мянган хүүхэд, багачууд суралцаж байна. Энэхүү аяныг зохион байгуулснаар хүүхдүүдийг болзошгүй зам тээврийн ослоос урьдчилан хамгаалах боломж бүрддэг. Нийслэлийн боловсролын газар энэхүү төрлийн аянуудыг дэмжиж, хамтран зохион байгуулдаг. “Шар дарцаг” аяны хүрээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 2000 гаруй эцэг, эх сургуулийн орчинд ажилласан. Судалгаагаар хүүхэд өртсөн зам тээврийн осолд 7 хүртэлх насны хүүхэд 19.7 хувь, 8–14 насны хүүхэд 28.5 хувь, 14–17 насны хүүхэд 14 хувийг эзэлж байна. Зам тээврийн осол Баасан гарагт хамгийн их буюу 82 удаа бүртгэгдсэн байна. Явган зорчигчийн хайхрамжгүй үйлдэл, эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, жолооч нарын сахилга бат сул зэргээс зам тээврийн осол гардаг. Иймд хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоо, хариуцлага, хамтын ажиллагаа чухал юм. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч, жолооч болон аж ахуйн нэгж байгууллага, иргэд энэхүү аянд идэвхтэй оролцож, үлгэр дуурайлал үзүүлэхийг уриалж байна” гэсэн юм.
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Шар дарцаг” аянд идэвх, санаачилга гарган оролцсон иргэн, ААН байгууллагыг нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл болон НЗДТГ-ын газраас урамшуулах аж.
Дэлгэрэнгүй

Нийгэм

БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Published

on

БНХАУ-ын Засгийн газраас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 220 иргэнд тэтгэлэг олгох болсон талаар Боловсролын яамнаас мэдээллээ. БНХАУ-д үргэлжлүүлэн сурч байгаа 138 оюутан, шинээр тэтгэлэгт хамрагдах 82 үүнээс бакалаврын хөтөлбөрт 46, магистр, доктор болон богино хугацааны ерөнхий болон ахисан түвшний сургалт, судалгааны хөтөлбөрт 36 элсэгчид тэтгэлэг олгох юм. Энэ жилээс бакалаврын зэрэгт суралцах хүсэлт гаргагч өргөдөл илгээхээс өмнө “Хятадын Ерөнхий эрдмийн үнэлгээний шалгалт”-ыг /CSCA/ заавал өгдөг болж байгаа аж. Тус шалгалтын танилцуулга болон бүртгүүлэх зааврыг www.csca.cn хаягаар, тавигдах шаардлага, бүрдүүлэх материал зэрэг дэлгэрэнгүй мэдээллийг https://moe.gov.mn/post/169697 хаягнаас тус тус авах боломжтой. Бүртгэл 2025 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрөөс 2026 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл үргэлжилнэ.
Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!