Connect with us

Нийгэм

Монгол Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа

Published

on

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тус улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар оролцлоо.

  • ХОРШООЛЛЫГ ДЭМЖИХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Хоршооллын салбарын хөрөнгө оруулалт, хамтарсан үйлдвэр, технологийн хөгжлийн хамтарсан санаачилга, зах зээлийг дэмжих бодлогоор хамтын ажиллагааг хөгжүүлж, хоршоод хоорондын худалдааны түншлэл байгуулах нөхцөл бүрдэнэ.

Хоршоодыг тухайн улс, орон нутгийн болон олон улсын зах зээлтэй холбоход дэмжлэг үзүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, санхүүжилтийг дэмжих, хэрэгцээтэй чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, инновацын чиглэлд техникийн туслалцаа үзүүлэх зэргээр хамтран ажиллана.

Монгол Улсын Засгийн газар “Шинэ хоршоо” хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороо байгуулсан. Энэ хэлэлцээр нь хоршооллын салбарыг эдийн засаг, боловсрол, сургалт судалгаа, эрдэм шинжилгээ, олон нийтийн чиглэлээр хөгжүүлнэ.   

  • ХҮМҮҮНЛЭГИЙН ТУСЛАМЖ, ТУСЛАМЖИЙН ЧИГЛЭЛЭЭР ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Тус тусын нутаг дэвсгэрт тохиолдсон томоохон хэмжээний гамшгийн үед тусламж үзүүлэх, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох чиглэлээр харилцан дэмжлэг үзүүлэхээр боллоо. Тусламжийн хангамжийг шуурхай зохион байгуулах, орон нутгийн чадавхыг бэхжүүлэх, гамшгийн бусад үед ч хүмүүнлэгийн тусламж, туслалцаа үзүүлэх төсөл, үйл ажиллагаа хамтран зохион байгуулах боломж бүрдлээ.

  • ЖИЖИГ, ЗАРДАЛ БАГАТАЙ ТӨСЛҮҮДЭД ЭНЭТХЭГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖИЙГ ЧИГЛҮҮЛЭХЭД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зам, дэд бүтэц, соёл, олон нийтийн болон боловсрол, эрүүл мэндийн хөгжлийн төв байгуулах, тэдгээрийг сайжруулах, засварлах зэрэг жижиг төслүүдийг хамтран хэрэгжүүлнэ. Хэлэлцээрийн дагуу нэг төсөлд олгох санхүүжилт 50.0 мянган ам.доллар бөгөөд хэрэгжүүлэх төсөл, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэх боломжтой. Энэ хүрээнд жилд 2-5 төсөл хэрэгжүүлэхээр боллоо.    

  • БОГД ХААНЫ ӨВЛИЙН ОРДНЫГ ХАМГААЛАХ, СЭРГЭЭН ЗАСВАРЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

VIII Богд Жавзандамба хааны өвлийн ордныг энэтхэгийн талтай хамтран сэргээн засварлаж, түүх, соёлын үл хөдлөх дурсгалын эх төрх, бүрэн байдлыг хамгаалах, гадаад, дотоод орчныг сайжруулах, үзүүлэн дэглэлтийн төлөвлөгөөг шинэчлэх, үзэгчдийн тав тухыг хангах, соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах боломж бүрдлээ.

  • ГЕОЛОГИ, АШИГТ МАЛТМАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН УУЛ УУРХАЙН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ

Хоёр улсын нийгэм, эдийн засаг, технологи, байгаль орчны хөгжлийг дэмжих зорилго бүхий хэлэлцээрийн хүрээнд ашигт малтмалын хэтийн төлөв бүхий бүс, талбайд орчин үеийн дэвшилтэт техник, технологи ашиглан геологийн судалгаа, эрлийн ажил гүйцэтгэх, гео шинжлэх ухааны чиглэлээр хамтарсан төсөл боловсруулах, хөрөнгө оруулалт татах, эрдэс баялаг болон байгаль орчны менежментийн чиглэлээр мэдлэг, туршлага солилцох зэргээр хамтран ажиллана.  

  • СОЁЛЫН СОЛИЛЦООНЫ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ ХООРОНДЫН 2025-2029 ОНЫ ХӨТӨЛБӨР

Хоёр орны сонгодог болон ардын урлагийн талаарх ойлголтыг харилцан дэлгэрүүлэх, урлаг, соёлын өвийг хамгаалах, эртний хөшөө дурсгал, хот суурин, сүм хийдийн үлдэгдэл, археологийн олдворыг сэргээн засварлах, алдартай зохиолч, яруу найрагчдын бүтээлийг орчуулан нийтлэх, олон улсын түвшинд соёлын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

  • ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ГАДААДЫН ИРГЭН, ХАРЬЯАТЫН ГАЗАР, БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ДОТООД ХЭРГИЙН ЯАМНЫ ХАРЬЯА ЦАГААЧЛАЛЫН ГАЗАР ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Хоёр улсын цагаачлалын байгууллага хоорондын хамтын ажиллагааны үндсийг тавилаа. Ингэснээр талууд албан хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, сайн туршлагаа харилцан солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх нөхцөл бүрдэнэ. 

  • МОНГОЛ УЛСЫН АРХАНГАЙ АЙМАГ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЛЕХ ХОТ ДАХЬ ЛАДАКИЙН АВТОНОМИТ БҮСИЙН ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨЛ ХООРОНДЫН ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧИГ

Орон нутгийн хэмжээнд хамтын ажиллагааг хөгжүүлэн гүнзгийрүүлэх, найрамдалт харилцааг бэхжүүлэх зорилгоор үндэсний урлаг, соёл, спорт, боловсролын салбарт хамтран ажиллах боллоо.

  • ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ НИЙТ ХҮН АМД ХҮРТЭЭМЖТЭЙ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ЧИГЛЭСЭН АМЖИЛТТАЙ ТУРШЛАГУУДЫГ ХАРИЛЦАН ХУВААЛЦАХАД ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ ЯАМ БОЛОН БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЦАХИМ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ЯАМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ

Цахим шилжилтийг хэрэгжүүлж буй албан тушаалтнуудын чадавхыг бэхжүүлэх, сайн туршлага, холбогдох материал, мэдээлэл солилцох, Техник, эдийн засгийн үндэслэл болон цахим бэлэн байдлын үнэлгээ хийх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зэргээр хамтран ажиллана. 

Эx Сурвалж: President.mn

 

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!