Нийгэм
Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд
09:00 цагт: “Цусаа бэлэглэж, амьдрал хайрлая” цусны донорын аян ШУТИС-ийн 1 дүгээр байранд болно.
09:00 цагт: Ази тивийн сурагчдын шатрын аварга шалгаруулах XIX тэмцээн үргэлжилж байна.
10:00 цагт Цагдаагийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо, Баримт шалгах төв ТББ-тай хамтран цахим орчинд үйлдэж буй гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Монголбанкны хурлын зааланд хэвлэлийн хурал зохион байгуулна.
14:00 цагт: МУБИС-ийн Математик байгалийн ухааны сургуулийн Дидактикийн тэнхимийн эрхлэгч Ц.Лувсандоржийн “Үнэний эрэлд” лекц МУБИС-ийн А байранд болно.
18:00 цагт: Герман-Монголын дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд төлөвлөсөн “Анагаагч эх дэлхий үзэсгэлэн”-г HUE арт галерейд толилуулна.
19:00 цагт: Цаг үеийн асуудлууд: УИХ, Засгийн газар, Цэц, Монгол Улсын Үндсэн хуулийн талаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин парламентын сэтгүүлчдэд зориулан “Галлериа Улаанбаатар” төвийн Өргөө танхимд уулзалт зохион байгуулна.
-УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
-Ардын зураач, Төрийн шагналт, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ү.Ядамсүрэнгийн мэндэлсний 120 жилийн ойн хүндэтгэлийн “Амар аясгалан” үзэсгэлэн Монголын уран зургийн галерейд энэ сарын 29-ныг хүртэл гарна.
-“Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.
-Улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аян 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-“Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНХАУ-ын Шаньси мужийн Янлинд 32 дахь удаагийн “БНХАУ-ын Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн экспо” энэ сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.
–Бахрейн улсын Манама хотод “Бахрейн-2025” Азийн залуучуудын наадам энэ сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Ai newsgpt
“102 Police” аппликейшнаар 3 хоногийн дотор 30000 гаруй зөрчил бүртгэгджээ
“102 Police” аппликейшнаар илрүүлсэн, зөрчлүүдийн 80 хувийг явган хүний зам дээрх зөрчил эзэлж байна.
Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд “102” аппликейшнээр дамжуулан иргэдээс 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авч, тэдгээрийн ихэнх нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан байжээ. Эдгээр зөрчлийн цаана улсын замын хөдөлгөөнд гарч буй сөрөг үр дагавар, иргэдийн аюулгүй байдал, тээврийн зохицуулалтын хэрэгцээ, технологийн дэвшилтэт хэрэгсэл ашиглах шаардлага зэрэг олон асуудал хөндөгдөж байна.
“102” аппликейшн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг сахиулахад чиглэсэн оновчтой технологийн шийдэл болсон бөгөөд энэ сарын 10–13-ны хооронд иргэдээс нийт 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс хамгийн их хувийг эзэлж буй зөрчил нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд зөвхөн гурван өдрийн хугацаанд 24,217 зөрчил бүртгэгджээ.
Энэ нь Монгол улсын замын хөдөлгөөний соёл, зохицуулалт, хяналтын системийн эрчимжүүлэлт шаардлагатай байгааг харуулж байна.
Эх сурвалж: Newsgpt by guren.mn
Нийгэм
“Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаатай зарлажээ
Нийгэм
БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм4 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм6 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм4 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт4 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм6 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
