Connect with us

Нийгэм

Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд

Published

on

Улаанбаатарт:

11 дүгээр сарын 3-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.

11 дүгээр сарын 3-нд: Дэлхийн гүн ухааны өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 3-нд: “Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025”-ын талаар танилцуулна.

11 дүгээр сарын 3-нд: “Монгол Улсад цэвэр технологи, инновацын бизнесийг дэмжих замаар ногоон ажлын байр бий болгох” төслийн нээлт болно.

11 дүгээр сарын 3-нд: “Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!” хэлэлцүүлэг болно.

11 дүгээр сарын 3-нд: Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач багш, МУБИС-ийн ДУТС-ийн Дүрслэх урлагийн тэнхимийн эрхлэгч Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Эрдэм шинжилгээний хурал-2025” Уран зургийн галерейд болно.

11 дүгээр сарын 3-нд: Монголын хөгжмийн зохиолчдын эвлэлийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтан намар-2025” хөгжмийн наадам УДБЭТ-ын тайзнаа болно.

11 дүгээр сарын 3, 4-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.

11 дүгээр сарын 5-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

11 дүгээр сарын 5-нд: Цунамигаас урьдчилан  сэргийлэх өдөр тохиож байна.

11 дүгээр сарын 5-нд: Монголын сагсан бөмбөгийн холбооноос энэ жил анх удаа зохион байгуулж буй “Холбооны цом”-ын төлөөх тэмцээний шилдгүүд тодорно.

11 дүгээр сарын 6-нд: “Гайжин: Монгол самурай” жүжиг “Улаанбаатар” театрт нээлтээ хийнэ.

11 дүгээр сарын 8-нд: БНСУ-д докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачдын “K-PHD Forum-2025” чуулга уулзалт болно.

-ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн МУЭ-ийн арт галерейд 11 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

 Орон нутагт:

11 дүгээр сарын 4-нд: Өмнөговь аймгийн Хөгжимт драмын театрт “Говь арт” дүрслэх урлагийн үзэсгэлэнг нээнэ.

11 дүгээр сарын 7-нд: Дархан-Уул аймагт “Монгол, Хятад, Оросын аялал жуулчлалын сайд нарын IX уулзалт” болно.

11 дүгээр сарын 7-нд: МУБИС-ийн Архангай аймаг дахь сургуульд 2025 оны багш нарын олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

11 дүгээр сарын 7-9-нд: Завхан аймагт “Өнтэй өвөл” үзэсгэлэн худалдаа болно.

-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

 Хилийн чанадад:

11 дүгээр сарын 4-6-нд: БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулна.

11 дүгээр сарын 9-нд: Японы Фүкүока хотод Японы мэргэжлийн сумо бөхийн холбооноос зохион байгуулдаг 11 дүгээр сарын башёд Монголын 21 сумоч барилдана.

-Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарч байна.

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Эx Сурвалж: Монцамэ

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!