Нийгэм
Танилц: Өнөөдөр болоx үйл явдлууд
09:00 цагт: Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх Үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлангийн хэлэлцүүлэг Галлериа Улаанбаатар төвийн Өргөө танхимд болно.
09:30 цагт: “Далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын 2024-2034 оны Авазагийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөгөөн” НҮБ-ын байранд болно.
10:00 цагт: “Хүний эрх ба хүндээ ээлтэй хот” сэтгүүл зүйн сайн бүтээлийн уралдаан-2025 ХЭҮК хурлын танхимд болно.
11:00 цагт: Хохирсон иргэд “Христийн шашны байгууллагын анхаарал татах үйл ажиллагааны талаар олон нийтэд мэдээлэл хүргэх нь” сэдвээр хэвлэлийн хурал Үндэсний мэдээллийн төвд хийнэ.
-УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно.
-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан “Анагаагч эх дэлхий” олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл “HUE” арт галерейд гарч байна.
-Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын зураач Г.Одонгийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Ажлын дараа” үзэсгэлэн энэ сарын 10-ныг хүртэл гарна.
-ЮНЕСКО-гийн IAC Олон улсын уран бүтээлчдийн гишүүн Н.Сүхбүрэнгийн “Нэгэн цул” үзэсгэлэн гарч байна.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Хилийн чанадад:
-БНТУ-ын Истанбул хотноо “Хилийн чанад дахь Монгол оюутан, залуучуудын чуулга уулзалт”-ыг 5 дахь удаагаа зохион байгуулна.
-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна.
-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Орон нутагт:
Өмнөговь: “Монголын нэг өдөр” нүүдлийн үзэсгэлэнг Говийн байгаль, түүхийн музейд толилуулж байна.
-“Говь арт” дүрслэх урлагийн үзэсгэлэнг Хөгжимт драмын театрт нээнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Ai newsgpt
“102 Police” аппликейшнаар 3 хоногийн дотор 30000 гаруй зөрчил бүртгэгджээ
“102 Police” аппликейшнаар илрүүлсэн, зөрчлүүдийн 80 хувийг явган хүний зам дээрх зөрчил эзэлж байна.
Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд “102” аппликейшнээр дамжуулан иргэдээс 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авч, тэдгээрийн ихэнх нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан байжээ. Эдгээр зөрчлийн цаана улсын замын хөдөлгөөнд гарч буй сөрөг үр дагавар, иргэдийн аюулгүй байдал, тээврийн зохицуулалтын хэрэгцээ, технологийн дэвшилтэт хэрэгсэл ашиглах шаардлага зэрэг олон асуудал хөндөгдөж байна.
“102” аппликейшн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийг сахиулахад чиглэсэн оновчтой технологийн шийдэл болсон бөгөөд энэ сарын 10–13-ны хооронд иргэдээс нийт 30,773 зөрчлийн мэдээлэл хүлээн авсан байна. Үүнээс хамгийн их хувийг эзэлж буй зөрчил нь явган хүний зам дээр тээврийн хэрэгсэл байршуулсан бөгөөд зөвхөн гурван өдрийн хугацаанд 24,217 зөрчил бүртгэгджээ.
Энэ нь Монгол улсын замын хөдөлгөөний соёл, зохицуулалт, хяналтын системийн эрчимжүүлэлт шаардлагатай байгааг харуулж байна.
Эх сурвалж: Newsgpt by guren.mn
Нийгэм
“Шар дарцаг” аяныг нэг сарын хугацаатай зарлажээ
Нийгэм
БНХАУ-ын Засгийн газрын 2026-2027 оны тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм4 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм6 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм4 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм4 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт4 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм6 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
