Нийгэм
Танилц: Энэ долоо xоногт Монгол Улсад болоx үйл явдлууд
Улаанбаатарт:
11 дүгээр сарын 10-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
11 дүгээр сарын 10-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 10-нд: Энхтайван хөгжлийн төлөөх дэлхийн шинжлэх ухааны өдөр тохиож байна.
11 дүгээр сарын 11-нд: Монгол-Оросын бизнес уулзалт болно.
11 дүгээр сарын 11-нд: Монгол угсаатан хэл хуурчдын холбооноос хэл хуурчдын II чуулган зохион байгуулна.
11 дүгээр сарын 11-нд: Монголын уламжлалт хэл хуурын өдөр тохиож байна.
11 дүгээр сарын 11, 12-нд: УИХ-ын Байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11 дүгээр сарын 12-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан төрийн ордонд болно.
11 дүгээр сарын 12-нд: УИХ-ын байнгын хороодын болон чуулганы нэгдсэн хуралдаантай.
11 дүгээр сарын 12-нд: Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.
11 дүгээр сарын 12-нд: Нийгмийн шинжлэх ухааны салбарын бага чуулганы гишүүн, Шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ж.Болдбаатар нарын “Монгол Улсын нийтийн эрх зүй” номын нээлт ШУА-ийн Чуулганы танхимд болно.
11 дүгээр сарын 12-нд: Монголын Хуульчдын холбоо, Нээлттэй нийгэм форум хамтран “Шүүхийн захиргааны үндсэн чиг үүрэг, түүний хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
11 дүгээр сарын 13, 14-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.
11 дүгээр сарын 14-нд: Олон улсын соёлын өв хөрөнгийг хууль бус хил давуулахын эсрэг өдөр тохиож байна.
11 дүгээр сарын 14-нд: Өндөр гэгээн Занабазар мэндэлсний 390 жилийн ойд зориулан ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгээ Богд хааны ордон музейд нээнэ.
11 дүгээр сарын 14-нд: Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуулийн этгээдүүдийг дэмжих хорооноос санаачлан “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн туршлага солилцох өдөрлөг”-ийг Хуульчдын ордонд зохион байгуулна.
11 дүгээр сарын 16-19-нд: Нэрт хөгжмийн зохиолч Г.Дарамзагдын нэрэмжит Олон улсын мэргэжлийн дуулаачдын V уралдааныг Монгол Улсын Консерваторын концертын танхимд хоёр үе шаттай зохион байгуулна.
-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
-МУСГЗ П.Цэгмидийн “Би…” шилдэг бүтээлийн үзэсгэлэн 11 дүгээр сарын 17-ныг хүртэл Монголын Уран зургийн галерейд гарна.
-Буудлагын ДАШТ энэ сарын сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.
-Волейболын үндэсний дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилнэ.
-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.
Орон нутагт:
11 дүгээр сарын 10-13-нд: Сэлэнгэ аймагт Өндөр гэгээн Занабазарын намтар, уран бүтээлийг сурталчлах хүрээнд иргэд олон нийтийн дунд “Асуулт хариултын танин мэдэхүйн цахим контент” бүтээх, Өндөр гэгээн Занабазарын “Ном товхимлын үзэсгэлэн” гаргана.
11 дүгээр сарын 13-нд: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд тус сумын уугуул Кино механикч МУСТА Ж.Оросоо, О.Алтансүх нарын нэрэмжит “Дэлгэц дүүрэн аялгуу” Монгол киноны дууны уралдаан болно.
11 дүгээр сарын 13-нд: Архангай аймгийн зочлох үйлчилгээний байгууллагуудын удирдах ажилтнуудын дунд “Дэлхийн чанарын өдөр-2025”-ийг АРА АРЕНА-д зохион байгуулна.
11 дүгээр сарын 14, 15-нд: Сүхбаатар аймгийн Шилийн богд хайрхны ар бэлд Монгол туургатны адуун соёлын “Агтана хүрээт- 2025” хүлэгч эрсийн наадам болно.
11 дүгээр сарын 15-нд: Дорноговь аймгийн Сайншанд суманд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очирыг дурсах “Аялагхан залуу нас минь” дурсамж уулзалт болно.
11 дүгээр сарын 17-нд: Багануур дүүрэгт Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 119 жилийн ойн хүрээнд “Миний нутаг” яруу найргийн наадам зохион байгуулна.
-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
-Өмнөговь аймгийн “Говийн байгаль” түүхийн музейд МЗЭ, МСНЭ-ийн шагналт яруу нйарагч, сэтгүүлч, цаасан урлаач Ц.Галбадрахын “Үзэсгэлэнт говь” цаасан урлалын үзэсгэлэн энэ сарын 14-нийг хүртэл гарна.
Хилийн чанадад:
-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилнэ.
-Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд 11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарч байна.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Эx Сурвалж: МОНЦАМЭ
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
