Connect with us

Эдийн засаг

Аюулт үзэгдэл, ослын тохиолдол гурван хувиар өсжээ

Published

on

Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан судалгаагаар аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2025 оны эхний 10 сард 4601 удаа бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 132 (3.0%)-аар өссөн байна.

Объектын түймэр 2025 оны эхний 10 сард 3544 удаа бүртгэгдсэн байна.

Тохиолдсон аюулт үзэгдэл, осолд 2025 оны эхний 10 сарын байдлаар 4530 хүн нэрвэгдэж, 49.8 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.

Аюулт үзэгдэл: Хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, аянга, газар хөдлөлт, гал түймэр, хүн, мал, амьтны гоц халдварт өвчин гарах, хортон шавж, мэрэгч тархах зэргийг
хэлнэ.
Гамшиг: Аюулт үзэгдэл, ослын улмаас олон хүний амь нас, эрүүл мэнд хохирох, мал, амьтан олноор хорогдох, эд хөрөнгө, түүх, соёлын дурсгалт зүйл, хүрээлэн байгаа орчинд улс болон орон нутгийн эдийн засаг, нийгмийн дотоод нөөц, боломжоос давсан хохирол учрахыг хэлнэ.

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Эдийн засаг

Г.Дамдинням: Шатахууны хомсдол үүсгэсэн компаниудад хуулийн байгууллагаар хариуцлага тооцно

Published

on

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням  /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг импортлогч ААН-үүдэд даалгав.

Өнгөрсөн 11 дүгээр сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 бензин, 124.2 мянган тонн дизель түлш импортолсон байна. Харин энэ сарын наймны өдрийн байдлаар 16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн төдийгүй дизель түлшний хувьд ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон байна. Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.

Тэрбээр “Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана” гэлээ.

Нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн байгаа учраас дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргав. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.

Дэлгэрэнгүй

Эдийн засаг

Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна

Published

on

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2003 оны 10 дугаар сарын 31-ний хуралдаанаараа 58/4 дүгээр тогтоолыг баталж, жил бүрийн 12 дугаар сарын 9-нийг Авлигын эсрэг олон улсын өдөр болгон тэмдэглэж байхаар зарласан билээ.
2025 онд уг өдрийг “Авлигын эсрэг залуус­тай хамт шударга маргаашийг бүтээе” гэсэн уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Дэлгэрэнгүй

Эдийн засаг

АИ-92 автобензиний импортын нөхцөл байдал

Published

on

Улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:10 цагийн байдлаар улсын төмөр замын сүлжээнд нийт 562 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэн ирээд байна.

Дизелийн түлш – 443 вагон

  • АИ-92 бензин – 89 вагон
  • Бутан – 1 вагон
  • Онгоцны түлш – 5 вагон
  • Киросин – 5 вагон
  • Газолин – 4 вагон
  • Пропан – 28 вагон

Түүнчлэн АИ-92 бензин тээвэрлэж буй 89 вагон төмөр замын тодорхой өртөөнүүдэд хуваарилагдан ирсэн байна. Үүнд:

Рашаант – 20 вагон

Толгойт – 60 вагон

Улаанбаатар – 9 вагон

Харин дизелийн түлштэй нийт 443 вагон дараах өртөөнүүдэд байршиж байна. Үүнд:

Рашаант – 16 вагон

Толгойт – 241 вагон

Улаанбаатар – 25 вагон

Дархан-1 – 1 вагон

Сүхбаатар – 6 вагон

Сайншанд – 88 вагон

Чойр – 50 вагон

Эрдэнэт – 6 вагон

Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!