Эдийн засаг
Ирэх онд нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана
Төрийн чиг үүргийн давхардлыг арилгах, төсвийн зарцуулалтын үр ашгийг сайжруулж, бодит хэмнэлт үүсгэх зорилгоор нийслэлийн Улсын бүртгэлийн газар, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг энэ онд татан буулгасан. Тэгвэл ирэх онд чиг үүргийн давхцалтай нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах талаар өнөөдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар хэллээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Өнгөрсөн жил нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудыг Засгийн газрын тогтоолоор татан буулгасан. Эдгээр газрыг татан буулгаснаас үүдэлтэй асуудал үүсээгүй. Дүүргүүд улсын бүртгэл, гэр бүл, хөгжил, хамгааллын үйлчилгээг хэвийн үзүүлээд явж байгаа. Цаашид нийслэлд давхардсан бүтэцтэй, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг төрийн захиргааны байгууллагыг татан буулгах ажлыг үе шаттай хийнэ. Ирэх жил нийслэлийн Эрүүл мэндийн газрыг татан буулгаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнээсээ өөрийгөө санхүүжүүлэх чадамжтай байгууллага болгож хөгжүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хэд хэдээр нь нэгтгэж, төсөв болоод хүний нөөц, техник хэрэгслийн хувьд чадамжтай болгох ёстой. Үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээ, чанар хүртээмжээрээ шударга өрсөлдөж, санхүүждэг болгоно. Мөн Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгана. Хүн амын төвлөрөл ихтэй газрууддаа автобусны зогсоол, үйлчилгээний төв байгуулж, үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэлт, түрээсийн орлого төвлөрүүлдэг зарчим руу шилжинэ. Энэ зарчим руу шилжихийг Дэлхийн банк зэрэг байгууллагаас ч зөвлөдөг” гэсэн юм.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу дараах дарааллаар татан буулгах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Үүнд,
23 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасан тухай улсын бүртгэлийн байгууллагад мэдэгдэнэ.
24 дүгээр зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардах баримт бичгийг бүрдүүлнэ.
25 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгасныг бүртгэнэ.
26 дугаар зүйл. Хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хасна.
Эдийн засаг
Г.Дамдинням: Шатахууны хомсдол үүсгэсэн компаниудад хуулийн байгууллагаар хариуцлага тооцно
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням /2025.12.08/ шатахуун импортлогчидтой уулзлаа. Улаанбаатар хот болон томоохон хот, суурин газруудын ШТС-уудын хангалтыг энэ сарын 10-ны өдрийн дотор, харин алслагдсан сум, баг, суурин газрын ШТС-уудын хангалтыг энэ сарын 12-ны өдрийн дотор бүрэн хангаж, түгээлтийг жигдрүүлэх албан даалгавар гаргалаа. Шаардлагатай тохиолдолд өвлийн дизель түлшний бөөний борлуулалтын хэмжээг жижиглэнгийн борлуулалт жигдэртэл бууруулах зохицуулалт хийхийг импортлогч ААН-үүдэд даалгав.
Өнгөрсөн 11 дүгээр сард улсын хэмжээнд 75.2 мянган тонн АИ92 бензин, 124.2 мянган тонн дизель түлш импортолсон байна. Харин энэ сарын наймны өдрийн байдлаар 16 мянган тонн АИ92 бензин, 50.3 мянган тонн дизель түлш импортолжээ. Өөрөөр хэлбэл татан авалт хэвийн төдийгүй дизель түлшний хувьд ердийн хэрэглээнээс давсан хэмжээгээр импортолсон байна. Гэтэл хомсдол үүсгэж, ард иргэдэд чирэгдэл үүсгэсэн асуудалд анхаарч, хуулийн байгууллагаар шалгуулна гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням мэдэгдлээ.
Тэрбээр “Нийгмийн хариуцлага, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй бол шаардлагатай тохиолдолд БЭТ томилж ажиллуулна. Энэ нь хувийн өмч рүү халдана гэсэн үг биш, хуваарилалтыг зөв зохион байгуулах тал дээр ажиллана” гэлээ.
Нөөц хангалттай, нийлүүлэлт хэвийн байгаа учраас дөрөв хоногийн дотор түгээлтийг тогтвортой болгож, орон нутгийн шатахууны хэрэглээг гуравдагч этгээдээр дамжуулахгүйгээр хангах албан даалгавар гаргав. Албан даалгаврын хэрэгжилтийг хангаж ажиллаагүй, эс үйлдэхүй үзүүлсэн аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг санууллаа.
Эдийн засаг
Авлигын эсрэг олон улсын өдрийг энэ жил “Авлигын эсрэг залуустай хамт нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна
Эдийн засаг
АИ-92 автобензиний импортын нөхцөл байдал
Улсын хэмжээнд шатахууны тээвэрлэлтийн нөхцөл байдал ямар байгаа талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас танилцууллаа. Тодруулбал, 2025 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдрийн 08:10 цагийн байдлаар улсын төмөр замын сүлжээнд нийт 562 цистерн вагон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэн ирээд байна.
Дизелийн түлш – 443 вагон
- АИ-92 бензин – 89 вагон
- Бутан – 1 вагон
- Онгоцны түлш – 5 вагон
- Киросин – 5 вагон
- Газолин – 4 вагон
- Пропан – 28 вагон
Түүнчлэн АИ-92 бензин тээвэрлэж буй 89 вагон төмөр замын тодорхой өртөөнүүдэд хуваарилагдан ирсэн байна. Үүнд:
Рашаант – 20 вагон
Толгойт – 60 вагон
Улаанбаатар – 9 вагон
Харин дизелийн түлштэй нийт 443 вагон дараах өртөөнүүдэд байршиж байна. Үүнд:
Рашаант – 16 вагон
Толгойт – 241 вагон
Улаанбаатар – 25 вагон
Дархан-1 – 1 вагон
Сүхбаатар – 6 вагон
Сайншанд – 88 вагон
Чойр – 50 вагон
Эрдэнэт – 6 вагон
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
