Connect with us

Спорт

Тамаваши Б.Мөнx-Оргил Гиннесийн номонд бичигдэв

Published

on

Японы мэргэжлийн сүмогийн Катаонами дэвжээний бөx Тамаваши Б.Мөнx-Оргил өнжилгүйгээр 1748 удаа барилдсан үзүүлэлтээр xамгийн олон удаа өнжилгүйгээр барилдсан бөxөөр тодорч Гиннесийн номд бүртгэгдлээ.
1984 онд төрсөн Тамаваши Б.Мөнx-Оргил нь 2004 оны Xару башёгоос эxлэн мэргэжлийн сүмод барилдаж эxэлсэн цагаасаа барилдаан өнжилгүйгээр өнгөрсөн Кюшюү башёг долоон даваа найман унаатай дуусгасан юм.
Саяxан 41 нас xүрсэн тэрээр мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд xоёр удаа түрүүлсэн бөгөөд xоёр даxь түрүүгээ 37 нас 10 сартайдаа xүртэж, Кёкүтэнxо Н.Цэвэгнямын 37 нас найман сартайдаа дээд зиндаад түрүүлсэн амжилтыг шинэчлэн тогтоосон түүxтэй.
Ташрамд дурдаxад,Тамаваши Б.Мөнx-Оргил нь Гиннесийн номонд амжилтаа бүртгүүлж байгаа Монголын xоёр даxь сүмоч бөгөөд мэргэжлийн сүмогийн 69 дэx иx аварга Xакуxо М.Даваажаргал нь таван дээд амжилтаа бүртгүүлсэн билээ.
Бэлтгэсэн И.Доржнамжил
Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

Published

on

By

  “Enjoy AI 2025” олон улсын уралдаанд  Говь-Алтай аймгийн  Р.Ууганбаяр “Дрон кодчилол” төрөлд дэлхийн аварга боллоо 

Монголын бяцхан инженерүүд “Enjoy AI 2025” олон улсын робот, кодчиллын уралдаанд амжилттай оролцож, медаль хүртлээ. Тус тэмцээнд дэлхийн 61 улсын 1000 гаруй хүүхэд оролцсон бөгөөд  манай улсаас 56 оролцогч хүч сорьж, алт,  мөнгө,  хүрэл медаль хүртсэн нь улсынхаа боловсролын салбарт томоохон хөшүүрэг болов.

Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй, технологийн өсөлт хурдацтай хөгжиж буй энэ цаг үед Монгол хүүхэд, залуус өөрсдийн чадвараа дэлхийн хэмжээнд сорин, аваргын алтан медалийг эх орондоо авчирлаа. Говь-Алтай аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр нар мөнгөн медаль,  Дархан-Уул аймгийн Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл нар мөн энэ төрөлд хүрэл медаль хүртжээ.

Өнөөдрийг хүртэл “Enjoy AI” тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч оролцсон бөгөөд Монголын хүүхэд залуус дэлхийн тайзнаа өөрсдийн чадвараа харуулж, шинэ түүхийг эхлүүлж байна.  Тус амжилт нь зөвхөн хүүхэд залуусын ур чадварын илрэл төдийгүй, Монголын ирээдүйг технологи, инновацаар цогцлоох зорилгыг бодит болгох томоохон алхам болох нь дамжиггүй юм.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй

Дэлхий

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Published

on

By

Италид өвлийн Олимпын галт бамбарын буухиа албан ёсоор эхэллээ

Италийн нийслэл Ром хотод өнгөрөгч бямба гарагт эхлэн өвлийн Олимпын галт бамбарын буухиа эхэллээ. 2026 оны өвлийн Олимпын наадам зохион байгуулах эрхийг авсан тус улс түүхэн мөчөө тэмдэглэж, дэлхийн спортын холбоо, Олимпын хөдөлгөөний уламжлалт зан үйлийг сэргээсэн байна. Энэ үйл явдал нь зөвхөн спортын төдийгүй, Италийн байгалийн үзэсгэлэн, түүх соёлын өвийг олон улсын тавцанд харуулах стратегийн ач холбогдолтой юм.

 Олимпын галыг Грекийн Олимпиа хотод арваннэгдүгээр сард асаасан бөгөөд арга хэмжээнд тусгайлан бэлтгэсэн галт бамбарыг 12-р сарын 4-ний өдөр Италийн нутагт авчирсан байна. Цар тахлын дараах энэхүү үйл явдал нь олон нийтийн итгэл, эв нэгдлийг бэхжүүллээ.

Ром дахь галт бамбарын буухиаг эхлүүлсэн анхны тамирчин нь Италийн нэрт усанд сэлэгч, олимпын аварга Грегорио Палтриниери байв. Тэрбээр галт бамбар үүрэн, гүйж байхдаа “Энэ бол зүгээр нэг спортын үйл явдал биш, миний хувьд эх орондоо эргэж ирсэн хүндтэй үүрэг” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Мөн Токиогийн олимпын алтан медальт, өндрийн харайлтын тамирчин Жанмарко Тамбери ч энэ аялалд оролцжээ. Тэрбээр “Олимпын галыг барин гүйх нь миний хувьд эх орноо хүндэтгэж буй нэгэн илэрхийлэл” гэж дурджээ.

Наадам зохион байуулагчдын мэдээлснээр галт бамбарын буухиа нь нийтдээ 10 мянга орчим тамирчин дамнан гүйж оролцох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд Италийн түүхэн, соёлын төвүүдээр дамжин өнгөрөх юм. Тухайлбал, Флоренцийн сэргэн мандалтын үеийн түүхэн төв, Венецийн суваг, түүхэн талбайнуудад зогсож, дэлхийн өвд бүртгэгдсэн олон дурсгалт газруудыг дамжина. Мөн Альпийн бүсийн уулын тосгодыг дамжин өнгөрч, байгалийн үзэсгэлэн, түүх соёлыг Олимпын үзэгчдэд илүү ойртуулах зорилготой.

Галт бамбарын аялал хэдэн сарын турш үргэлжилж, 2026 оны хоёрдугаар сарын 6-нд Милан хотод болох нээлтийн ёслолын үеэр олимпын гол алтан тогоонд асаагдана. Ийнхүү олон улсын спортын эв нэгдлийг бэлгэдсэн галт бамбар Итали улсад дүрэлзэж,  түүхэн мөч болох юм.

Эх сурвалж  Associated press

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн  

Дэлгэрэнгүй

Спорт

Ардчиллын өдрийн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

Published

on

Ардчилсан хувьсгалын 35, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 25, Ардчилсан холбоо байгуулагдсаны 36 жилийн ойд зориулсан улс, аймаг, цэргийн алдар цолтой, өндөр чансаатай, хүчит 128 бөхийн хүндэтгэлийн барилдаанд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Их Монголын Хүчтэн” дэвжээний бөх, Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүлж, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож үзүүрлэв.
Түрүү бөхийн бай шагнал болох 10 сая төгрөгийг Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гардууллаа.
Үзүүр бөхийн шагнал 6 сая төгрөгийг УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга гардуулав.
Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!