Дэлхий
Зүүн Өмнөд Азийн орнуудад үерийн улмаас 1400 гаруй хүн амиа алджээ
Зүүн Өмнөд Азийн орнуудад үерийн улмаас 1400 гаруй хүн амиа алджээ
Өнгөрсөн долоо хоногт Зүүн Өмнөд Азийн зарим улс хүчтэй аадар бороо, үер, хөрсний гулгалтын улмаас хохирол амссан бөгөөд нийт 1600 гаруй хүн амиа алджээ. Индонез, Шри Ланка, Тайланд зэрэг улсын эрсдэлтэй нөхцөл байдал, гамшгийн шалтгаан, цаашдын хандлага гэсэн гурван үндсэн чиглэлээр шинжээчид дүгнэлт хийж байна.
Индонезийн Суматра аралд орсон аадар бороо үерийн түвшинг хурдацтай нэмэгдүүлж, хөрсний гулгалтыг нэмэгдүүлсэн нь цэргийн болон нутгийн иргэдийн амь насыг эрсдэлд оруулаад байна. Урьдчилсан тооцоогоор байгалийн гамшгийн улмаас 770 орчим хүн амиа алдаж, 463 хүн сураггүй алга болсныг тус улсын Онцгой байдлын байгууллага мэдээллээ. Мөн нуранги, шаварт дарагдсан газарт аврах ажиллагаа хүндрэл учруулж, эрэн хайх ажиллагаа удааширч буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Байгаль орчны мэргэжилтнүүдийн мэдээлснээр, үүний гол шалтгаан нь уул уурхай болон хөдөө аж ахуйн зорилгоор ой модыг хурдацтай тайрч, газрын тогтолцоог сулруулсан байдал юм. Энэ нь хөрсний тогтвортой байдал алдагдахад хүргэж, байгаль орчныг доройтуулаад зогсохгүй, цаг агаарын эрсдэлд нөлөөлсөн үзэж байна. Тухайлбал орон нутгийн байгаль хамгаалагчид “Энэ бол зөвхөн цаг уурын асуудал биш, олон жилийн туршид хийгдсэн байгаль орчны бодлогын алдааны үр дүн” хэмээн тодотгожээ.
Шри Ланкын хуурай бүсүүдэд мөн хүчтэй аадар бороо орж, голын ус хурдтай нэмэгдэхэд олон айл өрх үерт автсан бөгөөд нийт 479 хүн амиа алдаж, хэдэн мянган иргэн орон гэрээ орхин, түр хамгаалалтад шилжлээ. Улсын Онцгой байдлын байгууллагын мэдээллээр, үерийн улмаас 800 орчим хүн сураггүй болсон бөгөөд аврах ажиллагаа эрчимжиж буйг онцолж байна. Усанд автсан зам, гүүр нурсан зэрэг нь аврах ажиллагааг хүндрүүлж, олон нийтийн амар тайван байдалд сөргөөр нөлөөлж байна.
Тайландын өмнөд хэсэгт мөн адил үерийн гамшиг үүсч, 170 гаруй хүн амиа алдаж, олон мянган өрх орон гэргүй болжээ. Улс орон даяар цэргийн болон ард иргэдийн хүчээр аврах ажиллагаа явагдаж, иргэдийг өндөрлөг газар нүүлгэн шилжүүлэх ажил өрнөж байна. Эдгээр байгалийн гамшиг нь бүс нутгийн эдийн засаг, хүн амын амьдралд шууд нөлөөлж, олон мянган иргэн тусгаарлах, хүнсний хомсдол үүсгэж байна.
Эх сурвалж VN express international
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Америкчуудын гуравны нэг нь Венесуэль рүү чиглэсэн цэргийн ажиллагааг дэмжиж байна
Reuters/Ipsos агентлагийн явуулсан санал асуулгын дүнгээр Америкийн иргэдийн гуравны нэг нь АНУ-ын Венесуэлд цохилт өгөх, тус улсын эрх баригчдыг түлхэн унагахыг дэмжлээ. Мөн эдгээр хүмүүсийн олонх нь газрын тосны ордуудыг хянах чиглэлд анхаарал хандуулж байгаагаа илэрхийлжээ.
Судалгаанаас харахад нийт асуулгад оролцогчдын 33 хувь нь Венесуэлд цэргийн оролцоог зөвшөөрч, түүнийгээ дэмжиж буйг илэрхийлжээ. Тодруулбал Бүгд найрамдахчуудын дунд энэ үзүүлэлт илүү өндөр бөгөөд нийт иргэдийн 60 хувь нь АНУ-ын цэргийн хүчин Венесуэлд хүч түрэн оролцохыг дэмжиж байна.
Одоогийн байдлаар Вашингтоны дипломат бодлого нь тус улсын газрын тосны нөөцөд нөлөөлөхийг зорьж буй нь илт байна. АНУ-ын эрх баригчид Венесуэлийн эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг ашиглан газрын тосны салбарыг өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн хянах хүсэлтэй байгааг шинжээчид онцоллоо.
Өнгөрсөн жилүүдэд Дональд Трампын засаг захиргааны үеийн бодлого харьцангуй хатуу байсан ч, сүүлийн үед түүний үнэлгээ 42 хувьд хүрч, дэмжлэг нэмэгдэж буйг шинжээчид онцолж байна. Мөн, Америкийн эрх баригчдын дунд цэргийн оролцоог эрчимжүүлэх хандлага улам бүр өргөжиж байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, АНУ-ын бие даасан шийдвэр гаргах эрх мэдлийг нэмэгдүүлэх, дипломат харилцааг нөлөөлөх зорилгоор цэргийн хүчийг ашиглах сонирхол өсч буйг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж Reuters
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Дэлхийн холимог хосын Кёрлингийн эрхийн тэмцээн Шотландад эхэллээ
2026 оны 1-р сарын 5-10-ны хооронд Шотландын Дамфрис хотод болох холимог хосын дэлхийн аварга сонгон шалгаруулах тэмцээнд 33 баг оролцоно.
Энэхүү тэмцээн нь 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөөх чухал шат бөгөөд улмаар 2026 оны Өвлийн Олимпийн улирлын өмнөх томоохон сорил болж буйгаараа онцлогтой юм.
Тус арга хэмжээ нь 4-р сард Швейцарийн Женев хотод болох Ace & Company 2026 оны холимог хосын Кёрлингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох багуудын хувьд сүүлчийн боломж нь байх юм. Сонгон шалгаруулалтад эхний дөрвөн байр эзэлсэн баг гишүүн холбоодоо энэ арга хэмжээнд оролцох эрх олгоно.
Багууд таван хэсэгт хуваагдан тойргийн журмаар тоглох бөгөөд тойргийн тоглолтын төгсгөлд нэгтгэсэн хэсгийн эрэмбийг тогтоож, тэргүүлсэн 12 баг плей-оффт шалгарна. Тэмцээний шийдвэрлэх тоглолтууд нэгдүгээр сарын 10-нд болж, дэлхийн аваргад оролцох багууд тодрох юм.
Эх сурвалж World Curling
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Дэлхий
Цуен Ван хотод гал гарсны улмаас 100 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлжээ
Даваа гарагийн үүрээр шөнийн 02:00 цагийн үед Цуен Ван хотын төвд гал гарч, 100 гаруй оршин суугчийг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ. Түймэр нь тус хотын Тай Юэн байшингийн 33 дугаар давхарт гарчээ.
Тус улсын Онцгой байдлын албаныхан очиж аврах ажиллагааг зохион байгуулжээ. Гал сөнөөгчид тус байранд очиж, галын тархалтыг цаг алдалгүй зогсоохын тулд шуурхай ажилласан бөгөөд утаанд хордсон эмэгтэйг аварч, эмнэлэгт хүргэсэн байна.
Гал гарсан шалтгааныг тодруулах ажил үргэлжилж байна. Эх сурвалжийн мэдээллээр, одоогоор галын шалтгаан тодорхойгүй бөгөөд цагдаагийн байгууллага болон гал түймрийн алба шалгалтын ажиллагааг эхлүүлжээ. Цуен-д гарсан энэ осол нь орон нутгийн орон сууц болон галын аюулгүй байдлын стандартыг нягтлан шалгах хэрэгтэйг санууллаа.
Иргэдийн аюулгүй байдал, орон нутгийн засаг захиргааны хүчин чармайлт энэ төрлийн осол давтан гарахаас сэргийлэхэд чухал үүрэгтэй бөгөөд цаг хугацаа алдалгүй арга хэмжээ авч, шинэчлэл хийх шаардлагатай байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Эх сурвалж The Standard
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм9 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм7 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм7 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм7 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм9 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт7 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм9 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
