гэмт хэрэг
Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ.
Өмнөд Солонгос улсад суралцаж буй хоёр монгол оюутан клубт танилцсан эмэгтэйд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр баривчлагджээ
Мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэрэгт холбогдогчдыг тодорхойлох, тогтооход хүндрэл үүссэн ч клубийн хяналтын камерын бичлэг бусад нотлох баримтуудыг ашиглан цагдаагийн байгууллага баривчилжээ. Тодруулбал клубийн орчинд хадгалагдсан камерын бичлэгүүд дээр тухайн үеийн үйл явдал, оролцогчдын үйлдлийг баталгаажуулсан байна.
Энэхүү хэрэг нь боловсролын салбараас гадна орон нутгийн хууль, ёс зүй, аюулгүй байдалтай холбоотой олон асуудлыг хөндөж байна.
Korea Immigration Service буюу Солонгосын цагаачлалын албаны 2025 оны мэдээллээр Өмнөд Солонгост суралцаж буй олон улсын оюутнуудын тоо 305,329 орчим болсон. Эдгээрээс монгол оюутнуудын тоо 17,870 гаруй байна. Мөн тус улсын цагдаагийн байгууллагын мэдээллээр Өмнөд Солонгост гадаад иргэдийн дунд жилд дунджаар ~ 36 000 сэжигтэн бүртгэгддэг гэх мэдээ гардаг. Энэ тоонд монгол, вьетнам, хятад иргэд багтдаг.
Тус хэрэг нь Монголын гадаадад суралцаж буй оюутнуудын хувьд хууль зүйн асуудлаас гадна, ёс суртахуун, нийгмийн хариуцлага, харь улсад сурч буй залуусын хувьд, орон нутгийн хууль, ёс зүйн шаардлагыг чанд мөрдөх болон тухайн орны соёл, зан заншилд дасан зохицох асуудал чухал байгааг харуулж буй бөгөөд олон улсын боловсролын салбарт болон Монголын нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна, гадаадад суралцаж буй оюутнуудын хариуцлага, биеэ авч явах чадварын чухлыг эрэмбэлж байна.
Одоо цагт гадаадад буй залуусын хувьд, суралцах төдийгүй нийгмийн хариуцлагатай, хууль зүйн мэдлэгтэй байх шаардлагатайг санууллаа.
Эх сурвалж Korea Joongang Daily, The Korea Times
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
гэмт хэрэг
Халаасны хулгайн гэмт хэрэгт хохирогчдын 85% нь бага насны хүүхэд, эмэгтэйчүүд байна
Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор халаасны хулгайн гэмт хэрэг эрс нэмэгдэж, онцгой анхаарал шаардлагатай байгааг нийслэлийн цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Сүүлийн долоо хоногт нийт 123 гомдол шинжтэй гэмт хэргийн дуудлага хүлээн авч, холбогдох мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын 85%-ийг бага насны хүүхэд, эмэгтэйчүүд эзэлж буйг албаныхан онцолж байна.
Энэ оны эхэн үеэс эхлэн нэмэгдэж буй халаасны хулгайн гэмт хэрэг нь нийгмийн хамгаалал, аюулгүй байдалд эрсдэл учруулж буйг холбогдох байгууллагаас санууллаа.
Ялангуяа, хүйтний улиралд хувцас, гар утас, мөнгөн тэмдэгт зэрэг эд зүйлсийн аюулгүй байдалд илүү анхаарах хэрэгтэйг онцолж байна. Тус хэлтсээс гэмт хэрэгт өртсөн хохирогчдод эд зүйлсээ хүлээлгэн өгөх, гэмт хэргийн гаралтын шалтгаан, нөхцлийг судлах чиглэлээр ажиллаж байна.
Иймд иргэд та бүхнийг бага насны хүүхдэд болог эрсдэлд өртөмтгий хэсэгт өөрийн гар утас эд зүйлсээ сонор сэрэмжтэй авч явахыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын, Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс анхааруулж байна.
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
гэмт хэрэг
Сиднейд зэвсэгт халдлагын улмаас 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ
Сиднейд олон хүний амь насыг хөнөөсөн хэрэг гарлаа. Тодруулбал 12-р сарын 14-нд алдарт Bondi Beach дээр зохион байгуулагдаж байсан Ханука баярын арга хэмжээн дээр хоёр хүн гал нээж, цэргийн зорилготой мөргөлдөөн үүсгэсэн байна. Энэ үйл явдал нь еврейчүүдийн ялалтын баяр ёслолын үеэр болсон бөгөөд олон зуун хүн байхад гарсан нь цочирдсон үйл явдал болжээ.
Тухайн халдлагаар албаныхан мэдээлж буйгаар 15 хүн амиа алдаж, 40 гаруй хүн шархаджээ. Хохирогсдын дунд хүүхдүүд ч багтсан бөгөөд энэ халдлага нь 1996 онд Port Arthur-д болсон иргэд олон нийт рүү халдсан буудлагаас хойш Австралийн түүхэн дэх хамгийн их хүний амийг хөнөөсөн хэрэг болж буйг албаныхан онцлон дурдсан юм.
Халдлагыг үйлдсэн хоёр хүн нь аав, хүү байсныг цагдаагийнхан мэдээлсэн бөгөөд нэг нь алба хаагчдад буудуулан амиа алдсан бол нөгөө нь шархдаж баривчлагдсан байна.
Австралийн засгийн газар, цагдаагийн байгууллагууд аюулгүй байдлыг хангах шинэ арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлжээ. Мөн уг хэрэг нь терроризм эсвэл харгис үзэл баримтлалын илрэл байж болзошгүйг, цаашид улс орнууд харилцан хамтран аюулгүй байдлаа сайжруулах шаардлагатай байгааг шинжээчид онцлон тэмдэглэж байна.
Эх сурвалж Euronews, People’s
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
гэмт хэрэг
Энэ оны эхний 10 сард хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдлээ
Энэ оны эхний 10 сард хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр бүртгэгдсэн гэмт хэргийн дотор хүүхдийн эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, өмчлөх эрхийг зөрчсөн тохиолдлууд давамгайлж байна. Тодруулбал, нийт гэмт хэргийн 29%-ийг эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчсөн хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь хүүхдийн амьдрах орчин, эрүүл мэндийн хамгаалалд анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байна.
Мөн 18.9%-ийг хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал зөрчсөн хэрэг эзэлж буй нь хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд хамгаалалт хэрэгтэйг, хүүхдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.1%, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 1.9% болж, эдгээр нь хүүхдийн аюулгүй байдал, эрх зүйн хамгаалалтыг хангахын тулд нийгмийн анхаарал шаардлагатай байгааг илтгэнэ.
Энэ чиглэлд хийх ажлын нэг хэсэг нь гэмт хэргийн шинж чанар, түвшинг тодорхойлох, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг боловсронгуй болгох явдал юм.
Мөн эдгээр үзүүлэлт нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш, бүх нийтийн хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх асуудал бөгөөд хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал гэдэг нь улсын хөгжил, ирээдүйн иргэдийн эрүүл, биеэ даасан төлөөлөгчид болох үндэс суурь билээ. Тиймээс, боловсрол, олон нийтийн оролцоо, хууль, бодлогын шинэчлэл зэрэг олон төвшний арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, гэмт хэргийн шинж чанарыг нарийвчлан судалж, хүүхдийн эрх зөрчсөн гэмт хэргийн илрүүлэлт, таслан зогсоолтыг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал юм.
Эх сурвалж ЦЕГ
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
