Connect with us

Улс төр

ХҮН-ын зөвлөл Х.Баттулгатай холбоотой ноцтой баримт дэлгэнэ

Published

on

Долоо хоногийн эхний даваа гарагт МАН, АН-ын бүлэг хуралддаг товтой. Харин энэ удаад ХҮН-ын зөвлөл хуралдах бөгөөд хуралдааны дараа буюу 12.00 цагт Төрийн ордонд мэдээлэл хийх аж.  Тодруулбал, тус хэвлэлийн хурлаар Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай холбоотой ноцтой  баримтыг дэлгэнэ гэсэн мэдээлэл байна.

Өнгөрсөн долоо хоногт ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Төгрөг нуурын орд”-той холбогдох Х.Баттулгатай холбоотой гурван хайрцаг баримтыг ЭЦГ,  АТГ-т хүргүүлээд байгаа бол ХҮН энэ удаад ямар ноцтой баримт дэлгэх нь сонирхол татаж байна.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Улс төр

Ерөнхий сайд Г.Занданшатар МУ-ын засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаа ач холбогдолтой байгааг онцлов

Published

on

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнийг 2025 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр хүлээн авч уулзаж Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэн урагшлуулах, 2026 оны наймдугаар сард Монгол Улсад хүлээн авах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын талаар санал солилцов.

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаандаа чухал ач холбогдол өгч ирснийг тэмдэглэж, Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын хэрэгжилтийн хүрээнд “Сонгуульд нэр дэвшигчид, улс төрийн намууд болон сонгуулийн кампанит ажлуудын санхүүжилтийн ил тод байдлыг нэмэгдүүлэх тухай” тогтоолын төслийг санаачлан ажиллаж буй талаар мөн Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх НҮБ-ын албаны салбарыг Монгол улсад байгуулахаар ажиллаж буйг мэдээлжээ.

НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, дээр дурдсан 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулахад бүх талын тус дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа онцлон хэлж, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, ажлын байр бий болгох, эрчим хүчний болон цахим шилжилтийн чиглэлээр дэмжиж ажиллахад ач холбогдол өгч ажиллахаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн газрын  Хэвлэл мэдээллийн алба

Дэлгэрэнгүй

Улс төр

УИХ-ын дарга, гишүүд “Чингис хаан” одонт Академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ

Published

on

Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.10) Монгол Улсын төрийн тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн академич С.Нарангэрэлд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэл үзүүлэх ёслолд Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Б.Найдалаа, Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл, Д.Бум-Очир, О.Саранчулуун, С.Зулпхар, Ц.Мөнхбат болон албаны бусад хүмүүс оролцов.

Улсын Их Хурлын удирдлага, гишүүд чуулганы нэгдсэн хуралдааны “Их Хуралдай” танхимд доктор, профессор С.Нарангэрэлтэй дурсгалын зураг татуулсны дараа Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөөнд урьж, баяр хүргэлээ. 1992 онд Улсын Их Хурлын сонгуулийн 25 дугаар тойрогт нэр дэвшин сонгогдож, Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг амьдралд анхлан хэрэгжүүлж, өнөөгийн Монгол Улсын төр, нийгмийн байгуулал, эрх зүйн тогтолцооны үндэс суурийг тавин, тухайн үед дагаж мөрдөж байсан бүх хуулийг шинэ Үндсэн хуулийн заалт, үзэл баримтлал, агуулгатай нийцүүлэх талаар нөр их ажлыг хийж гүйцэтгэсэн, өөрийнх нь тодорхойлсноор “Дахин хэзээ ч давтагдашгүй парламент”-ын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулсан ахмад парламентч С.Нарангэрэл Монгол төрийн тэргүүн зэргийн одон хүртсэн нь парламентын төдийгүй Монголын хууль, эрх зүйн салбарын түүхэн үүрэг, нэр хүндийг өндөрт өргөсөн явдал гэдгийг Улсын Их Хурлын дарга Н.Учрал энэ үеэр онцолсон юм. Тэрбээр хууль, эрх зүйн эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл туурвиж, гадаад орнуудын эрх зүйн тогтолцоог судлах, тэдгээрээс суралцах ажлыг манлайлсан нэрт судлаач болохыг Улсын Их Хурлын дарга Н.Учрал дурдаад, хууль зүйн нэр томьёо, эрх зүйн тайлбар толь цуврал бүтээл, англи, орос хууль зүйн толь бичиг зохион туурвисны дотроос “Монголын эрх зүйн эх толь бичиг” бүтээлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч “Бяраагийн Чимидийн нэрэмжит” шагнал, монголчуудын ёс суртахууны үнэт уламжлал, үнэ цэн, хэм хэмжээг нэгтгэн дүгнэж, хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжилд оруулсан хувь нэмрийг эх сурвалжид тулгуурлан тайлбарласан, улс орны тогтвортой хөгжлийн амин сүнс нь ёс суртахуун болохыг тодорхойлсон бүтээлээрээ Монгол Улсын Төрийн соёрхол хүртсэнийг цохон тэмдэглэв.

“Хууль бол хүмүүний ёс суртахууны эрхэм нандин харилцаа, шударга ёс, нинжин сэтгэл, эс шунахуй, нэр төр, жудаг, эв эе, тэсвэр тэвчээр, үнэн гэсэн эрхэм чанарыг хамгаалж бэхжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг механизм. Хууль бол ёс суртахуун. Хууль тогтоогчид маань үүнийг л бодож ажиллаасай”  гэсэн  захиас  сургаал тань төрийн түшээд бидний үзэл санааны үндсэн зарчим, үйл ажиллагааны эрхэмлэн дагах зам мөр байх болно хэмээн тэрбээр илэрхийлж, алд цэнхэр хадаг, эзэн Чингис хааны эш хөрөг, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж 21 боть номыг гардуулав.

Улсын Их Хурлын гишүүн, академич Д.Рэгдэл ажил, амьдралынхаа бүх цаг, орчинд Их эзэн Чингис хааны билэг сургаал, түүний бий болгож үлдээсэн монгол бахархлыг чанд баримтлан, сурган таниулж явдаг нэрт соён гэгээрүүлэгч, олон улсад хүндтэй эрдэмтэн болохыг нь танилцуулж, аливаа хуулийг бий болгох үндэс нь ёс суртахуун бөгөөд үүнийг түшиглэж гаргасан хууль нийгэмд өөрөө тогтож мөрдөгддөг зарчмыг тодорхойлсон академич С.Нарангэрэлийн онолын гаргалгаа ихээхэн ач холбогдолтойг дүгнэн хэлэв.

“Чингис хаан” одонт, МУИС-ийн эмерит профессор, академич С.Нарангэрэл энэхүү тэргүүн зэргийн шагналыг хүртэхэд надад олон зүйл нөлөөлсний нэг нь Монгол Улсын анхны Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллах хувь тохиосон явдал хэмээн өгүүлээд, улс төрийн хэлмэгдүүлэлтийн гашуун түүх, аймшигт технологийг судалж, олон мянган хэргийн материал, хууль зүйн баримтуудтай танилцсаны дүнд аливаа улс орон бүхэлдээ аль нэг гүрний дагалдагч улс байж болдоггүй юм байна гэдгийг ойлгож ухаарснаа ярьсан юм. Тэрбээр, Монголын ард түмэн ирээдүйдээ итгэлтэй, сэтгэл дүүрэн байж, эзэн Чингис хааныхаа голомтыг чандлан сахиж оршихуйн нөхцөлийг бүрдүүлэхэд Улсын Их Хурлын гишүүд та бүхний хүчин зүтгэл, баталж буй хууль маш их хэрэгтэй хэмээн зориуд тэмдэглэж, дэлхий дахинд шударга ёс, энхийг тогтоох үйл хэргийг манлайлж байсан дээдсийнхээ хүчирхэг ёс суртахууныг баримталж ажиллахыг захилаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй

Дэлхий

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ

Published

on

By

 

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг санаачлан, хэрэгжүүлж эхэллээ

Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез 16-аас доош насныхны олон нийтийн сүлжээг хориглох “Under-16 social media ban” хуулийг энэ оны 11-р сард санаачлан баталж, дэмжсэн гэдгээ илэрхийлж байсан юм. Энэ хуулиар “social media age limit” буюу  16 наснаас дооших хүүхдүүдэд  олон нийтийн сүлжээ ашиглахыг хориглож, компаниудад дүрэм журмыг хэрэгжүүлэх үүрэг ногдуулсан бөгөөд энэ сарын 10-наас тус хориг гүйцэд хэрэгжиж эхэлжээ.  

Хоригт хамрагдах 10 платформ нь Instagram, Facebook, TikTok, YouTube, Snapchat, Reddit, X, Threads, Twitch, Kick юм. 

Энэхүү хуулиар эцэг эх, хүүхдүүдийг шийтгэхгүй, харин насны шалгалт хийгээгүй 16-аас доош насныхныг платформдоо нэвтрүүлсэн технологийн компани 49.5 сая австрали доллар хүртэл торгууль төлөх ба энэ нь  16-аас доош насныхныг олон нийтийн сүлжээнээс хориглосон  дэлхийд анхдагч хууль юм.

 Өсвөр насныхан тус хоригийг эсэргүүцэж, найз нөхөдтэй харилцах болон олон нийтийн орчинд өөрийгөө илэрхийлэх боломж хязгаарлагдлаа хэмээн шүүмжилжээ.  Мөн үйл ажиллагаа хэрэгжиж эхэлснээс хойш нас шалгах, акаунтыг цуцлах, эсвэл VPN-ээр нэвтрэх оролдлого зэрэг  үйлдлүүд илэрч байгаа тухай албаныхан мэдээлж байна. 

Эх сурвалж BBC, Al Jazeera, The Guardian

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!