Нийгэм
Е-Mongolia академийн 2025 оны ТОП-10 үйлчилгээг Улсын бүртгэлийн лавлагаанууд тэргүүлжээ
Е-Mongolia академийн 2025 оны ТОП-10 үйлчилгээг Улсын бүртгэлийн лавлагаанууд тэргүүлжээ. Төрийн үйлчилгээний нэгдсэн систем Е-Mongolia 2025 онд иргэдийн хамгийн их эрэлттэй ашигласан “Топ 10” үйлчилгээг нэгтгэн танилцууллаа. Өнгөрөгч онд төрийн үйлчилгээний цахим шилжилт эрчимжиж, хэрэглэгчдийн тоо 2 сая давсан бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагын үйлчилгээний лавлагаанууд жагсаалтыг тэргүүлсэн байна.
Статистик мэдээллээс харахад, иргэд бичиг баримтын бүрдүүлэлт болон үл хөдлөх хөрөнгийн гүйлгээнд шаардлагатай лавлагааг цахимаар авах нь эрс нэмэгджээ. Тухайлбал, дараах гурван үйлчилгээ хамгийн өндөр ашиглажээ.
- Иргэний үнэмлэхийн лавлагаа: 9,023,323 удаа
- Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа: 5,836,154 удаа
- Үл хөдлөх хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа: 1,967,813 удаа
2025 онд Е-Mongolia академи 5.0 хувилбар шинэчлэгдэн гарч, хиймэл оюун ухаанд суурилсан туслах болон төлбөрийн цогц шийдлүүдийг нэвтрүүлсэн нь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд гол нөлөө үзүүлжээ.
Сэтгүүлч Х.Бямбадалай
Нийгэм
Боловсролын сайд П.Наранбаяр орон нутгийн сургууль, цэцэрлэгийн барилгын нөхцөл, аюулгүй байдлын асуудалтай танилцлаа

Нийгэм
Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ
Сүүлийн үед цахим орчин, ялангуяа фейсбүүк платформд “хусдаг сугалаа”, “үнэт чулууны сугалаа” гэх нэрийн дор шууд дамжуулалт зохион байгуулж, иргэдийг залилан мэхлэх гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна.
Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 07-ны өдөр цахимаар сугалаанд оролцон залилуулсан гэх зургаан дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн бөгөөд эдгээр тохиолдлоор иргэд фейсбүүк сүлжээнд нийтлэгдсэн сугалааны шууд дамжуулалтыг үзэж, оролцох нэрийдлээр мөнгө шилжүүлсний улмаас нийт 32,427,600 төгрөгийн хохирол амсаад байна.
Ийм төрлийн сугалааны шууд дамжуулалтууд нь ихэнхдээ залилангийн шинжтэй байдаг тул цахим орчинд нийтлэгдсэн аливаа сугалаа, урамшууллын шууд дамжуулалтад оролцохгүй байх, мөнгө шилжүүлэхээс зайлсхийх, уг үйл ажиллагааг явуулж буй сэжигтэй цахим хаягийг хаах, мөн сэжиг бүхий үйлдэл, хаягийн талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдээлэхийг зөвлөж байна. Ингэснээр өөрийн болон бусдын эд хөрөнгийг залилан мэхлэгчдээс хамгаалах боломжтой юм.
Нийгэм
Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна
2026 оны нэгдүгээр сарын 09-ны өдөр Сүхбаатар дүүргийн хэмжээнд зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник 4, автозам болон замын нуух шүүрдэгч техник 4, ковш 2, бобкат зэрэг төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа юм.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
