Connect with us

Нийгэм

Боловсролын дэд сайд Д.Гантулга Баянзүрх дүүргийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцав

Published

on

Өнөөдөр Боловсролын дэд сайд Д.Гантулга Баянзүрх дүүргийн 22 дугаар цэцэрлэг, 48 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, багш, ажилтнуудтай уулзан тулгамдаж буй асуудлууд болон салбарын бодлогын хэрэгжилтийн талаар санал солилцов.
Уулзалтаар сургуулийн өмнөх боловсролын шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, багш нарт тулгарч буй хүндрэл, багшийн гарын авлагыг сургалтын үйл ажиллагаанд ашиглахад хэр нийцэж буй талаар ярилцлаа.
Дэд сайд Д.Гантулга боловсролын салбарын төсвийн өнөөгийн нөхцөл байдал, багш, ажилтнуудын цалин хөлс, тэтгэмж, урамшууллын асуудлыг 12 сарын хугацаанд багтаан шийдвэрлэхээр ажиллаж буйг онцлон тэмдэглэв. Тэрбээр мөн 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс багш, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэх бодлогын хүрээнд багшийн үндсэн цалинг бодитой өсгөх, нэмэгдэл хөлс, урамшууллын зохистой тэнцвэрийг хангах шаардлагатай талаар мэдээлэл өглөө.
Багш, ажилтнуудын зүгээс боловсролын байгууллагад ажиллаж буй төрийн үйлчилгээний цалинждаг үйлчилгээний ажилтнуудын цалинг орхигдуулахгүй байх, багшийн ажлын ачааллыг бууруулж, суралцагчдад илүү цаг зарцуулах нөхцөлийг бүрдүүлэх, 35-аас дээш хүүхэдтэй багшид нэмэгдэл хөлс олгох асуудлыг хөндөн тавив. Түүнчлэн дижитал, цахим шилжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар сургалтын чанарыг сайжруулах, цэцэрлэгийн сургалтын хэрэглэгдэхүүний хүрэлцээг нэмэгдүүлэх талаар санал, хүсэлтээ илэрхийллээ.
Энэхүү уулзалт нь салбарын бодлого, шийдвэрийг багш, ажилтнуудын бодит нөхцөл байдалтай уялдуулах, тэдний санал, дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой боллоо.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!