Улс төр
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы 2025 оны 12-р сарын 25-ны хуралдаанаар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхэллээ.
Монгол Улс өмч хувьчлалын бодлого хэрэгжүүлээд 35 жил болж байгаа бөгөөд 1991 оноос хойш нийт 2019 аж ахуйн нэгж, үл хөдлөх хөрөнгө, хувьцааг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хувьчилж, улсын төсөвт 278 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна.
2025 оны байдлаар уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, банк, санхүү, мэдээлэл харилцаа зэрэг салбарт нийт 101 төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрийн 73 нь 100 хувь төрийн өмчит аж. Төрийн өмчит компаниудын нийт хөрөнгө 59.4 их наяд төгрөгт хүрч, ДНБ-ий 74.3 хувьтай тэнцэж байгааг салбарын сайд танилцуулжээ.
Төслийн хүрээнд “МИАТ”, “Төрийн банк”, “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”, “Монголын цахилгаан холбоо”, “Монголын хөрөнгийн бирж” зэрэг нийт 18 төрийн өмчит хуулийн этгээдийн энгийн хувьцааг нэмж гарган, биржээр олон нийтэд нээлттэй худалдахаар тусгасан байна. Мөн найман компанийн төрийн эзэмшлийн хувьцааг худалдах, долоон хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, нэгтгэхээр төлөвлөжээ.
С.Бямбацогт сайд өмнөх хувьчлалын хэрэгжилт хангалтгүй, дунджаар 33 хувьтай байсныг онцлоод давхардсан чиг үүрэгтэй, үр ашиггүй төрийн өмчит компаниудыг цэгцлэх шаардлага тулгарч байгааг тэмдэглэв. Төрийн өмчийг хувьчлах бодлогыг үе шаттай, ил тод, зах зээлийн үнэлгээнд тулгуурлан хэрэгжүүлж, дотоод болон олон улсын аудитын хяналтад явуулахаар төсөлд тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төрийн өмчийн хувьчлалын эрсдэл, хяналт, үр ашгийн талаар байр сууриа илэрхийлж, холбогдох сайд нар болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт авчээ. Төслийг цаашид байнгын хороогоор хэлэлцэнэ.
Сэтгүүлч Х.Бямбадалай
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
