Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгчийг улираан томилох акц удахгүй өрнөх бололтой
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд иржээ. Үндсэн хуульдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гээд заачихсан. Тэгвэл У.Хүрэлсүхийг улираан томилох хуулийн төсөл оруулж ирж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа улираан томилуулахаар МАН зүтгүүлж эхэлсэн.
Энэ талаар хуульч Б.Гүнбилэг: 2027 онд зургаан жил алба хашсан Ерөнхийлөгчийг улираан сонгож болно гэсэн акц хийх гээд байгаа юм уу даа. 2021 онд Ерөнхийлөгчийг улираан сонгохгүй гэж надтай маргаад байсан хуульч нар энэ удаад сонгох ёстой гэх нь. Та нар минь том даргын суудал, өнгө, мөнгө авсаан. Одоо бол орчин тойрноосоо ичнэ шүү. Та нар ямар янхан биш дээ. Хуульчийн ёс зүйгээ санах, над руу дайрсан пост, зурагтаар мэтгэлцсэн бичлэгүүд чинь нойтноороо байгаа шүү хэмээн мэдэгдэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан хүнийг нэг удаадаа улираан томилж болно гэсэн заалтыг оруулж ирвэл бас хоёр талтай. Тодруулбал, Ерөнхийлөгч асан Халтмаагийн Баттулга, Цахиагийн Элбэгдорж нар гараа хумхин суухгүй. Зүтгэх нь зайлшгүй. Энэ нь У.Хүрэлсүхэд ихээхэн халтай. Тиймээс энэ асуудлыг хууль журмын дагуу, У.Хүрэлсүхэд ашигтайгаар хэрхэн зохицуулах вэ гэдэг нь МАН-ынхны толгойн өвчин болоод байна.
МАН одооноосс Монгол Улсын Ерөнхийлөгчид хэн тохирох вэ гэсэн санал асуулга явуулж, гишүүдийнхээ зурагтай мэдээллийг цахимд нийтэлж, ард олны хандлагыг тандаж эхэлсэн. Энэ нь МАН-ын зуршил болсон арга л даа. АН тэр дундаа “Женко” Х.Баттулга өөрийн хүнээ нэр дэвшүүлэх илт санаархалтай. Тиймдээ ч тэрбээр УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг дагуулан 21 аймгаар тойрсон. Хүнгүйдээ, хүчгүйдээ бус Михайлд нэг бодол бий гэдэгчлэн далд санаа агуулж явсан нь тэр. С.Ганбаатар ч хэдийнэ дүрдээ орчихсон Монголд надаас өөр Ерөнхийлөгч болохоор бэлтгэгдсэн хүн байхгүй. Би Ерөнхийлөгч болж, Монгол Улсаа авармаар байна хэмээн ил цагаан мэдэгдэж байгаа. Хэдийгээр улс төрийн хүрээнийхний хөх инээд хүрч буй ч С.Ганбаатарыг ард түмэн дэмжиж болзошгүй. Шударгын дүрд орж, гардаг түүний багийг хуулбал хэн бэ гэдгийг жирийн иргэд төдийлөн ухаж ойлгохгүй. дэмжих магадлалтай. Цаашлаад С.Ганбаатар” Би Ерөнхийлөгчийн сонгуульд байнга бэлтгэлтэй байдаг. 20 жил бэлтгэж байна” гэсэн. Энэ мэтээр өнөөдрийн байдлаар С.Ганбаатар Ерөнхийлөгч болох амбийцаа ил тод илэрхийлж, МАН У.Хүрэлсүхээ улираан томилуулах хуулийн гарц гаргалгааг хайж, АН Х.Баттулгадаа найдан байдлыг харзнаж буй.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм8 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм6 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм9 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм6 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм6 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм8 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт6 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм8 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
