Нийгэм
М.Ванчигмаа: Анхны бие даасан хэрэгтээ ялчихаад “Би мэргэжлээ зөв сонгожээ” гэж бахархаж байлаа
МӨХ-ны гишүүн өмгөөлөгч, хууль зүйн доктор, дэд профессор М.Ванчигмаа хэмээх гялалзсан бүсгүй хуулийн салбарын нэгэн өнгө болж явна. Цаг үргэлж мэргэжлээрээ өсөн дэвжиж манлайлж яваа тэрбээр эрдэм судалгааны олон гарын авлага бичиж мэргэжил нэгтнүүдийнхээ хүртээл болгосон билээ. Энэхүү хичээл зүтгэлээрээ 2026 оны босгон дээр “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр энгэрээ мялаасан юм. Түүний яриаг хүргэж байна.
-Аливаа шагнал багагүй үнэ цэнээр ирдэг. Та өөрийгөө ямар болзол шалгуурыг хангаж энэхүү шагналд хүрлээ гэж бодож байна вэ?
-Баярлалаа. Бүхий л шагнал тухайн хүний олон жилийн хөдөлмөрийн үр дүн, магадгүй зарим үед өөрөөсөө болон хайртай хүмүүсээсээ харамласан цаг хугацаа, өөртөө тавьсан өндөр сахилга бат, тууштай байдлын өглөг,хүсэл мөрөөдөлдөө өгсч тэмүүлэх эрч хүч байдаг гэж боддог. Иймийн тулд миний бие чин сэтгэлээсээ эрдэм судлал, судалгааны ажилд шамдан сурч мэдсэнээ бусадтайгаа хуваалцах чин зорилго дүүрэн хүний эрхийг хамгаалах үйлсэд мэргэжил нэгт нөхдийн хамт тууштай зүтгэж явна. Тиймээс надад улам ихийг хийж бүтээх эрч хүч хайрлаж “чи ганцаараа биш хамт олонтойгоо шүү” хэмээн урагшлах замын минь үүдийг нээсэн урамшил боллоо. Улам их хичээх болно оо.
-Тийм ээ, Өмгөөлөгч гэдэг буянтай ажил. Иймд залуу хуульч бүсгүйн бахархал, бардамнах үе хэдийд байдаг бол, энэхүү цаг дор сэтгэлд тань юу мэдрэгдэж, ургаж явдаг вэ?
-Хүний амьдрал баялаг, нийгмийн харилцаа тасралтгүй хөгжиж байдаг болохоор хүн санаатай болон санамсаргүй алдаж, бусдын эрхэнд халдах тохиолдол түгээмэл. Өмгөөлөгч хүний хувьд энэ үед аливааг уужуу ухаанаар өргөн цар хүрээтэй харж алдсан болгоныг адлахаас илүүтэй юунаас болов яагаад ингэв, одоо ямар боломж байна гэж зөв ойлгож зөв туслах нь чухал байдаг. Энэ ч утгаараа хүнд тусалж, алдаагаа засах боломж, харилцан ойлголцож чадах өнцөгийг харуулж ажиллах нь сайхан, хэрэг амжилттай шийдвэрлэгдэж хэргийн оролцогчид хэн хэн нь хохирол багатай, үйлчлүүлэгч маань сэтгэл хангалуунаар “Баярлалаа” гэхэд өөрийгөө бурханы туслах болсон мэт бодож баярлах мэдрэмж төрөх л хамгийн сайхан байдаг даа.
-Таны ажил амьдралын “хамгийн хамгийн” гэгдэх зүйл тань юу вэ?
-Хамгийн том бахархалт торгон мөчөөсөө хуваалцахад -хохирогчдын амьдралыг өөрчилж чадсан, гэр бүлийн маргаанд хүүхдийн эрхийг хамгаалж, тэднийг хүчирхийллээс ангид байх боломж бүрдүүлж байсан явдал юм даа, Хамгийн хүнд үе гэвэл – хууль зөрчигдөж буйг харж, тэмцэж чадахгүй байх, хамгийн үнэ цэнэтэй зүйлийг одоогоор ойлгож авсан нь ажил амьдралын тэнцвэр, гэр бүлийнхнээ аз жаргалтай байлгах юм. Хамгийн мартагдашгүй дурсамжтай үе гэвэл анхны бие даасан хэрэгтээ ялсан өдөр, тэр үед “Би мэргэжилээ зөв сонгосон юм байна” гэж бахархаж байлаа.
– Таны бусад сонирхол буюу хобби?
Байгальд аялаж, ууланд алхах нь сэтгэл санааг тайвшруулж, ажлын онцлог хөдөлгөөний дутагдлыг бага ч атугай багасгадаг сайхан зүйл. Мөн ном унших дуртай, ялангуяа хууль зүйн кейс судалгаа болон детектив зохиол гэх мэт. Сүүлийн үед гэр бүлийнхэнтэйгээ хамт хоол хийх, хүүхэдтэйгээ тоглох дуртай болсон.
-Өмгөөллийн замналд хөтөлсөн багш, багшаасаа авч үлдсэн туршлага, мөн үлгэр дууриал авч явдаг өмгөөлөгчдийнхөө тухайд юу хэлэхсэн бол ?
Би өөрийгөө нэг талаар их азтай хүн гэж боддог. Учир нь магистраа хамгаалсны дараахан Архангай аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтэст н.Пүрэвсүрэн даргын удирдлаган дор ажиллаж байлаа. Энэ хугацаанд аймгийн ЗДТГ-т холбогдох болон Засаг даргын гаргасан шийдвэрийн хүрээнд хамаарах шүүхээр хянан хэлэлцэх маргаанд өөрөөр хэлбэл, захиргааны хэрэгт үүрэгт ажлынхаа хүрээнд оролцож, хэрэгт бэлдэх, хэлэлцүүлэх асуудлаа бэлтгэн оролцож захиргааны хэрэгт өмгөөлөгчөөр оролцох арга зүйн туршлага хуримтлуулж чадсан гэж боддог. Харин эрүүгийн эрх зүйн маргаанд хууль зүйн доктор, дэд профессор өмгөөлөгч Г.Наранбаатар багшийгаа нилээдгүй дагалдаж өмгөөлөгчийн нарийн мэдрэмж, хэргийн тактик зэргээс суралцсанаа дурдахад таатай байна. Одоогийн байр сууринаас харахад одоо ч суралцсаар байгаагаа мэдэрдэг нэг хэрэгт хамт оролцож байгаа мэргэжил нэгт нөхөд, эсрэг талын өмгөөлөгч нараас уулзалт болгондоо сайн сайхан ур чадварыг нь олж харж суралцахыг хичээсээр л явна. Өмгөөлөгч мэргэжил сайхан, тэр дундаа чадварлаг өмгөөлөгчидтэй ажиллаж байгаадаа үргэлж сэтгэл хангалуун байдаг даа.
-2026 оны зорилго, зорилтууд, мөрөөдлөөсөө хуваалцвал сайхан байна?
-2026 онд сургалт, судалгааны ажилдаа түлхүү анхаарна гэж бодож байна. Хуульчдын холбоо болон Өмгөөлөгчдийн холбоотойгоо хамтран хуульч өмгөөлөгчдөд хүргэдэг хичээлийн агуулга судалгааг шинэчлэх, зарим судалгааны ажлыг шинээр эхлэх зэргээр төлөвлөж байгаа. Үүний зэрэгцээ хуульч хүний эрхэм үүрэг болох үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлаа ч бас төлөвлөж байгааг хуваалцахад таатай байна.
-Өмгөөлөгчдийн гал тогоон дахь мартагдашгүй дурсамжууд?
Шинэхэн өмгөөлөгч болоод удаагүй байхад хамтран ажилладаг байсан нэг настай өмгөөлөгчөөсөө хөгжилтэй ч юм шиг хэрнээ чухал захиас бүхий дам яриа сонсож байснаа мартдаггүй. Шинэ өмгөөлөгч нэгэн үйлчлүүлэгчтэйгээ уулзаж байгаад “Таны хэрэг улам л хүндэрч байна, гэхдээ би чадах бүгдээ хийнэ” гэж хэлжээ. Харин үйлчлүүлэгч нь хариулахдаа: “Чадах бүгдээ л бишээ, чадахгүй бүгдээ ч бас хий!” гэсэн гэдэг…Эндээс бид “үйлчлүүлэгчийн хүлээлт” ямар байдаг, заримдаа өмгөөлөгчөөс гайхамшиг бүтээж өгөхийг ч хүлээдэг хүмүүс олон байдгийг ойлгож авах, ажилдаа гайхамшиг бүтээх хүсэл эрмэлзэлтэй, зүтгэлтэй байхыг өөрөөсөө шаардах хэрэгтэйг ойлгуулж байх шиг санагддаг.
Д.Гэгээ
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
