Connect with us

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

Монгол Улс 2026 онд UNCCD COP17 хурлыг зохион байгуулна

Published

on

By

Монгол Улс 2026 онд дэлхийн цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэх олон улсын хамгийн том чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар боллоо. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын бага хурал нь (COP17)  дэлхийн 190 гаруй орны төлөөлөгчдийг нэгтгэн, цөлжилттэй тэмцэх стратеги, бодлого, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чиглэсэн чухал платформ юм.

Улаанбаатар хотод 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдах уг хурал нь хөрсний доройтол, хуурайшилт, бэлчээрийн удирдлага, цөлжилт зэрэг дэлхийн тулгамдсан асуудлыг олон улсын түвшинд хөндөх бөгөөд, энэ нь зөвхөн Монголын төдийгүй, дэлхийн эдийн засаг, байгаль орчны ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох онцгой хэрэгцээтэй платформ болно. Тус хуралд бодлого боловсруулагчид, судлаачид, хөрөнгө оруулагчид зэрэг олон улсын болон иргэний нийгмийн байгууллагууд ч оролцох төлөвтэй бөгөөд үүний үр дүнд цөлжилттэй тэмцэх шинэ стратеги, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг хэлэлцэнэ.

Тус хуралд оролцохоор бэлтгэл ажлаа эхлүүлж буй Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP) зэрэг байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж байна. Үүний үр дүнд хөрсний хамгаалал, цөлжилттэй тэмцэхэд чиглэсэн олон улсын шинэчлэгдсэн бодлого, практик арга хэмжээнүүдийг боловсруулж, хэрэгжүүлэхэд шинэ шатанд гарна.

Цөлжилт нь зөвхөн байгаль орчны асуудал төдийгүй эдийн засгийн хөгжилд шууд нөлөөлдөг тул дэлхийн олон улсын хамтын ажиллагааг шаардсан асуудал юм. Манай улс энэ чиглэлд өөрийн оролцоогоор дэлхийн хэмжээнд нөлөөлөх зорилгоор уг хурлыг зохион байгуулах шийдвэрийг баталгаажуулсан бөгөөд энэ нь цөлжилт, хөрсний доройтолтой тэмцэхэд чиглэсэн олон улсын стратеги боловсруулж, хэрэгжүүлэхэд чухал түлхэц болно гэж судлаачид үзэж байна.

Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн

 

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!