Connect with us

Нийгэм

А.Эрдэнэчимэг: Хүлэрт намгийг хамгаалснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чадна

Published

on

А.Эрдэнэчимэг: Хүлэрт намгийг хамгаалснаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж чадна

Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэл сүүлийн хорин жилд хоёр дахин нэмэгдэж, байгаль орчны асуудал дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон. Тэгвэл хүлэрт намаг гэх байнгын чийгтэй, хагас ялзарсан ургамлын үлдэгдлээс бүрдэх хөрс нь нүүрсхүчлийн хийг шингээх чухал нөөцөд тооцогдох болжээ. 

Дэлхийн хуурай газрын ердөө 3 хувийг эзэлдэг ч хүлэрт намаг нь газар дээрх нүүрсхүчлийн хийн 30 гаруй хувийг хадгалдаг аж. Харин Монголд энэ үнэт нөөц хэр тархсан, хэрхэн хамгаалагдаж байгаа талаар “Дэ Нэйче Консерванси” (TNC) олон улсын байгууллагын уур амьсгалын төслийн менежер, доктор Б.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Монголын хүлэрт намгийн тархалт, онцлогийн талаарх мэдээллээр яриагаа эхэлье?                                                              -Хүлэрт намаг дэлхийн янз бүрийн бүс нутагт, тэр дундаа Орос, Канад, Индонез, Финланд зэрэг сэрүүн болон халуун бүсийн улс орны нутгаар хамгийн их тархсан байдаг. Монгол орны газар нутгийн 2 орчим хувийг хүлэрт намаг эзэлдэг гэсэн 2016 оны судалгаа байдаг. Хүлэрт намаг ихэвчлэн Монгол орны хойд бүс Хангай, Хэнтий, Хөвсгөл, Алтайн уулархаг нутгаар тархсан.

Хүлэрт намаг нь дэлхийн дулаарлын хурдасгуур гэгдэх хүлэмжийн хийг агаар мандлаас шингээх асар их нөөц бололцоотой. Мөн усны эх үүсвэрийг хангах, үерийн усыг шингээх, цэвдэг гэсэхээс хамгаалах, ой хээрийн түймрийн тархалтыг сааруулах зэрэг ач холбогдолтой.

Хүлэрт намаг нь эмзэг бөгөөд ач холбогдол өндөртэй. Монголд хүлэрт намгийн талаарх ойлголт харьцангуй шинэ бөгөөд бага судлагдсан, мөн энэ чиглэлээр мэргэшсэн судлаач цөөн байна. Бид 2021 оноос эхлэн хүлэрт намгийн судалгаанд анхаарал хандуулж эхэлсэн бөгөөд Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд нэлээд судалгаа шинжилгээний ажлыг хийсэн.

Мөн 2025 оноос Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд хүлэрт намгийн хамгааллын төслийг хэрэгжүүлж эхэлж байна. Хүний буруутай үйл ажиллагаа, дэлхийн дулаарлаас үүдэлтэй хүлэрт намаг хатсанаар хөрсөн дэх нүүрсхүчлийн хий агаарт дэгдэн эргээд дэлхийн дулаарлыг эрчимжүүлэх аюултай.Тэр утгаараа эмзэг бөгөөд ач холбогдол өндөртэй.

-Хүлэрт намгийн экосистемийн ач холбогдлын тухайд дэлгэрэнгүй тайлбарлаач?                                                                  -Хүлэрт намаг нь зөвхөн нүүрсхүчлийн хийг шингээхээс гадна газрын гүний усыг хадгалах, үерийн усыг өөртөө шингээж, шаардлагатай үед байгалийн урсгалаар буцаан гаргадаг. Үүнээс гадна олон зүйлийн амьтан ургамлын амьдрах таатай орчин болдог зэргээр экосистемийн тэнцвэрт байдалд онцгой ач холбогдолтой.

Монгол орны хүлэрт намгийн хувьд дэлхийн дулаарал, бэлчээрийн зориулалтаар хэт ашиглах, бусад хүний буруутай үйл ажиллагааны улмаас хүлэрт намаг хатаж доройтож байна. Ингэснээр нүүрсхүчлийн хий агаарт дэгдэж, дэлхийн дулаарлыг улам эрчимжүүлэх сөрөг нөлөөтэй.

-Нутгийн иргэдийн оролцоог хэрхэн хангаж, хамгааллын ажлыг хийж байна вэ, мөн олон улсын ямар арга туршлагаас судалж байна вэ?

-Манай байгууллага 2008 оноос эхлэн Монголд байгаль хамгааллын төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн. Энэ хүрээнд 300 гаруй байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл байгуулан нутгийн иргэдийн оролцоотой байгаль хамгааллын ажлыг хамтран хийж байна.Малчид өөрсдөө байгалиа, нутгаа хамгаалах санал санаачилгыг гаргаж бид мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, тэдний ойлголт мэдлэг мэдээллийг сайжруулах тал дээр дэмжин ажиллаж байна.

Дэлхийн бусад улс оронд хүлэрт намгийг ашиглалтаас чөлөөлөх, хаших, хатаж хуурайшсан хэсгийг дахин усжуулах, мод бут тарих зэргээр хамгааллын ажлыг хийж байна. Монгол шиг хуурай нөхцөлд усалгааны нөөц хомс тул хэт доройтохоос урьтаж хамгааллын арга хэмжээ авах нь оновчтой гэж судлаачид үзэж байна.

-Хүлэрт намгийг хамгаалах, нөхөн сэргээхэд ямар төрлийн дэмжлэг хэрэгтэй вэ? Цаашид яавал зохилтой гэж үзэж байна? 
-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах зорилтыг дэвшүүлсэн байдаг. Энэ зорилтыг хангахад хүлэрт намаг нь голлох нөөцийн нэг байж чадах бөгөөд суурь судалгаа, урт хугацааны санхүүжилт, бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!