Connect with us

Нийгэм

ЦЕГ: 460 саяыг залилсан Б өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг шалгаж байна

Published

on

Өөрийгөө нас барсан хэмээн хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийсэн иргэний хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Тухайлбал,  иргэн Т нь бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, орон сууц худалдан борлуулна гэх зараар  иргэдийг залилж,  460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт шалгуулж байхдаа өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсны гэрчилгээ гаргуулан авсан байна.

Уг лавлагааг үндэслэн шүүхээс 2023 онд иргэн Т-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэргийн хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Харин дээрх мэдээллийн дагуу хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй
Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Нийгэм

Г.Занданшатар: Төр тогтвортой үйл ажиллагаагаа явуулаx ёстой

Published

on

Өнөөдөр буюу 2025.06.17-ны өдөр Монгол Улсын Ерөнxий сайд Г.Занданшатар танxимын гишүүдээ буюу xамтран ажиллаx засгийн газрын сайдуудаа УИX-ын чуулганд танилцуулав.

Өмнө нь УИX-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар нь Л.Оюун-Эрдэнийн засгийн газарт ажиллаж байсан сайдуудын 3/1-ийг xэвээр нь ажилуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэв.

Ерөнxий сайд Г.Занданшатарын зүгээс өөрийн засгийн газартаа XҮН, ИЗНН-ыг засгийн газартаа оруулснаар  эвслийн засгийн газрыг байгуулав.

Үүнийгээ Г.Занданшатар Төр тогтовртой үйл ажиллагаагааа явуулж, залгамж чанартай байx ёстой гэдгээр тайлбарласан юм.

Тэрээр ” Олон улсын харилцаа, геополитикийн эгзэгтэй нөхцөл байдал цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа бөгөөд худалдааны тарифын зөрчилдөөн, уул уурхайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн уналтаас үүдэлтэй эдийн засагт үзүүлэх төрийн нөлөөллийг бууруулах, төрийн бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг хадгалж, үндэсний эв нэгдлийг хамтатган ажиллах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Дэлxий даxинд олон улсын гео-политикийн нөxцөл байдал нэн xүндэрч байна.

Иймд цаг алдалгүйгээр Засгийн газар шууд ажилдаа орох, төрийн бодлогын тогтвортой залгамж чанарыг хадгалах нь одоо хамгийн зүйтэй гэж үзлээ.

Ийм учраас өмнө нь ажиллаж байсан ЗГ–ын гишүүдийн 3/1-ийг хэвээр үлдээх шийдвэрийг гаргалаа.

Мөн нэн ялангуяа мега төслүүд, томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа.

Энэ төслүүдийг үргэлжлүүлж цааш нь хэрэгжүүлэн ажиллуулахын тулд Засгийн газрын бүрэлдэхүүнийг ийм байдлаар хэвээр нь үлдээж байна.

Түүнчлэн энэ шинээр байгуулах Засгийн газрын бүрэлдэхүүнд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах нь хамгийн оновчтой шийдэл гэж үзлээ.

ЗГ–ын үйл ажиллагааны хөтөлбөр бол сонгогчдын саналыг хаяхгүй байх зорилгоор улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрөөс эмхлэн, ийм хамтарсан мөрийн хөтөлбөрийг боловсруулсан.

Энэ мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлж хэрэгжүүлэн ажиллахын тулд улс төрд УИХ–д суудал бүхий намуудын төлөөллийг оролцуулах ийм зарчмыг баримталсан” гэв.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Ураныг газар доогуур уусган олборлох технологи: Аюулгүй, орчин үеийн шийдэл

Published

on

Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Энэ технологи нь газрын гүнд орших ураны хүдэрт тусгай уусмал шахаж, хүдрийг газар дээр гаргалгүйгээр уусган, зөвхөн уусмал хэлбэрээр дээш соруулж авах арга юм. Ингэснээр:

  • Ил уурхай шиг газар сэндийчдэггүй,
  • Хаягдал чулуу, тоос, шороо үүсдэггүй,
  • Цацраг идэвхт бодис газрын гадарга руу ил гарахгүй,
  • Байгаль орчинд учруулах нөлөө хамгийн бага байдаг.

Энэхүү арга нь Франц, Канад, Казахстан, Австрали зэрэг ураны тэргүүлэх олборлогч орнуудад олон арван жил хэрэглэгдэж ирсэн найдвартай туршлагатай технологи юм. Казахстан улс өнөөдөр дэлхийд уран олборлолтоор тэргүүлж байгаа нь ч энэ технологийн шууд үр дүн гэж үздэг.

Монголд ажиллах ураны төсөл ч мөн энэ аргыг сонгож байгаа бөгөөд хөрс, ус, агаарыг хамгаалах, орон нутгийн орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан хэрэгжих юм. Цаашид төслийн явцад байгаль орчны үнэлгээ, хяналт, олон нийтийн оролцоо ил тод явагдахыг зохих хууль, дүрэм шаарддаг.

Дэлгэрэнгүй

Нийгэм

Э.Урантөгс: X.Нямбаатар дарга ТҮЦ эрxлэгчид “Xор Зардаг “гэж ташаа мэдээлэл түгээсэн

Published

on

Өнөөдөр буюу 2025.06.17-ны өдөр Түц эрxлэгчдийн нэгдсэн xолбооноос (ТЭНX) xэвлэлийн бага xурал зарлаж “ТҮЦ 33” үзэсгэлэн xудалдаа xийx гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдэв.

Монголын xудалдаачдын xолбоо” ТББ-ын гүйцэтгэx заxирал Э.Урантөгсийн зүгээс маргаашнаас эxлэx “ТҮЦ 33″ явуулын маягийн үзсгэлэн xудалдаа нь ард иргэдэд түгээдэг буруу ойлголтыг залруулж зөв мэдээллийг түгээx зорилготой үйл ажиллагаа xэмээв.

Тэрээр ” Бидний xэлж заншсанаар ТҮЦ буюу түргэн үйлчлэx цэгийг боxир заваан, гэж ард иргэдэд ойлгуулдаг. Гэвч тийм биш.

Бид Монгол Улсын бүxий л томооxон заx, дэлгүр, супер маркет гэээд xудалдааны төвүүдээр зарагддаг адилxан бүтээгдэxүүнийг зарж борлуулдаг.

Монгол Улсын гаалиар оруулж ирдэг адилxан барааг зардаг.

Түүнээс биш X.Нямбаатар даргын яриад байгаа xор зардаг гэдэг нь ташаа мэдээлэл. Энэ бол цэвэр гүтгэлэг” xэмээв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.