Нийгэм
Инфляцад гадаад хүчин зүйлс, тэр дундаа газрын тос, зэс, нүүрсний үнэ хамгийн их нөлөөтэй
Монголбанкны эрч хүчтэй, мэдлэг, чадвартай залуустайгаа хамтран чанартай судалгаа хийж, хянан магадалгаа хийгддэг олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлэх, бодлогын санал, зөвлөмж гаргах буухиа маань амжилттай үргэлжилсээр байна.
Энэ удаа Мөнгөний бодлогын газрын Макро зохистой бодлогын хэлтсийн захирал Н.Батболд (Batbold Narmandakh)-тай хамтран бичсэн “Forecasting Inflation in Mongolia Using Machine Learning” сэдэвт судалгааны өгүүлэл маань International Economic Journal сэтгүүлд хэвлэгдлээ. Энэ нь Солонгосын олон улсын эдийн засгийн холбооны албан ёсны сэтгүүл юм.
Тус судалгааны эхлэл нь Н.Батболдын Япон улсын Токиогийн их сургуульд магистрын зэрэг хамгаалахдаа бичсэн дипломын ажлаас эхтэй. Судалгааг хэвлэгдэх түвшний судалгааны өгүүлэл болгох явцад олон ч загвар, шинжилгээ, тестүүд, тайлбар нэмж оруулсан. Энэ бүх процесст Н.Батболд маань тоон мэдээлэл бэлтгэх, эмпирик шинжилгээг гүйцэтгэх, үр дүнгийн нийцтэй байдлыг нэмэлт загварууд оруулж шалгах, тестүүд хийх, хүснэгт, график бэлтгэх зэрэг гол ажлуудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэснээр ажил маань ийнхүү хэвлэгдлээ.
Тухайн судалгааны хэвлэгдсэн өгүүллийг эндээс унших боломжтой.
Энэ судалгааны ажлаас хэд хэдэн сонирхолтой, бодлогын түвшинд анхаарах үр дүн гарсан:
-Машин сургалтын аргууд нь инфляцын (ялангуяа дунд хугацааны) төсөөллийн алдааг бууруулахад тусална. Төсөөлөл, бодлогын шинжилгээний системд энэ аргачлалуудын давуу талыг авч ашиглах нь чухал.
-XGBoost, Random forest зэрэг шугаман бус машин сургалтын аргуудын төсөөллийн алдаа шугаман загваруудаас илүү бага байгаа тул инфляцын загварчлалд шугаман бус арга илүү тохирч байна.
-Инфляцад нөлөөлөгч хүчин зүйлс цаг хугацааны туршид харилцан ялгаатай. Инфляцын динамик өөрчлөлтийг богино хугацаанд бүтцийн, нийлүүлэлтийн хүчин зүйлс голлон тодорхойлж байгаа бол, дунд хугацаанд эрэлтийн хүчин зүйлс тайлбарлаж байна.
-Инфляцад гадаад хүчин зүйлсийн нөлөө хүчтэй, тэр дундаа газрын тосны үнэ, зэс, нүүрсний үнийн өөрчлөлт хамгийн сайн тайлбарлагч 20 хүчин зүйлсэд багтаж байна.
-Төсвийн, мөнгөний, макро зохистой бодлогын, гадаад валютын интервенцийн бодлогын нэгдсэн бодлогын тогтолцоо (Integrated Policy Framework) хүрээнд оновчтой хослуулж буюу бодлогын хэрэгслийн сонголтыг хийж чадвал, дунд хугацаанд инфляцын тогтвортой байдлыг хангахад тусална.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
