Нийгэм
Малчид сөрөн тэмцэх, дасан зохицох үйлдэл хийгээд эхэлжээ
Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг тэсвэрлэх, сөрөн тэмцэх, угтуулан дасан зохицох нэг арга болох таван хошуу малыг нэг өрх их хэмжээгээр өсгөх боломжгүй болж буйг малчдын зарим нь захаасаа ойлгож, үйлдэл хийж эхэлсэн байна.
Тухайлбал, Ховд аймгийн Мөнх-хайрхан сумын “Цаст ундарга” ТББ-ын тэргүүн, малчин Б.Алтантуяа ярихдаа” Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж манай нөхөр бид хоёр ярилцаад цаашдаа бог малын тоогоо нэг хэмжээнд тааруулж бод мал болох сарлаг, адуу хоёртоо түшиглэн орлого олох зорилт дэвшүүлсэн.
Нэг айл 100-150 бог малтай байхаар шийдвэрлэж, 3-5 өрх нэгдэн малаа ээлжлэн хариулах, маллах хэлбэрт шилжиж байна. Ингэснээр, малчин эмэгтэйчүүд бидэнд бусад ахуй амьдрал, эрүүл мэнд, нийгэмших,хүүхдүүддээ анхаарал хандуулах, халамжлах цаг, зав их гарах боломжтой болно. Малчин өрх бүр олон тооны мал малласнаар маш завгүй амьдарсаар ирсэн. Сүүлдээ малчдын эрүүл мэндийн байдал муудаж, нэмээд бэлчээрийн доройтол явагдаж малд уух ус, идэх ургамал хомс болж байна. Ер нь цаашид цаг агаарын нөхцөл байдал уур амьсгалын өөрчлөлт нэг айл таван хошуу малыг олноор нь маллах боломжгүй болж буйг анхааруулж байна. Тиймээс малыг төрөлжүүлж маллах цаг үе ирсэн гэж бид бодож шийдвэрээ гаргаж байлаа” гэсэн юм. Эднийх НҮБ, ХХААХҮЯ, БОУАӨЯ-наас таван жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийн эрсдэлийг даван туулах үеийн эрсдэлийн менежментийг сайжруулах”АДАПТ төсөлд хамрагдсан Ховд аймгийн малчин өрхүүдийн төлөөлөл. Өөрөөр хэлбэл, эднийх шиг олон өрх бусад малчдадаа ийнхүү манлайлал үзүүлж байгалиа хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд угтуулан дасан зохицох үйлдлийг үзүүлж буй жишээ.
Санаа сэтгэл, хүсэл зорилго нэг олон өрхүүд ийм маягаар нийлж нийт 10 сая га газар нутгийг 6000 малчин өрхийн оролцоотойгоор байгалийн нөөцийг хамтын менежментийн зарчмаар тогтвортой хамгаалах зорилтод нэгдсэн гэсэн үг.
Мөн байгалийн нөөцийн хамтын менежментийн 300 нөхөрлөл засаглалын хувьд тогтворжин, орон нутгийн шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх чадвартай болсон байна.Түүнчлэн хамгийн багадаа 15 мянган малчин эдийн засгийн байдлаа нэмэгдүүлэх боломжоо ихэсгэсэн байна. Малчид малаа төрөлжүүлж, шийдвэр гаргалтад оролцож, орлогоо нэмэгдүүлснээр байгалийн нөөцийг зохистой ашиглах боломж нь нээгдэж уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг даван туулж байгаа аж.
Мал бэлчээрийн экосистемийг бүрдүүлэгч нь
Малчид нэгдэж нийлснээрээ бэлчээрээ зохистой ашиглаж уур амьсгалын өөрчлөлтийг саармагжуулах боломжтой гэж “Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоон”-ы тэргүүн, доктор Н.Ганхуяг ярив. 1940-2016 оны хооронд тасралтгүй хийгдсэн ажиглалт судалгаанаас үзэхэд манай улсын агаарын дундаж хэм 2.2°С-ээр нэмэгдсэн.1988 оноос эхлэн дулааралт эрчимжсэн. Малын гаралтай хүнсний хэт их хэрэглээнээс үүдэлтэй нийтийн эрүүл мэндийн асуудал, мал сүргийн байгаль орчин, эдийн засгийн тэгш бус байдал, тодорхойгүй байдлыг улам бүр нэмэгдүүлж байна.
Энэхүү тэгш бус байдал, тодорхойгүй байдал нь алслагдмал нутагт оршин суудаг ядуу малчдын ган зуд, байгалийн нөөц ашиглалттай холбоотой зөрчил маргааныг улам бүр нэмэгдүүлж байна” гэсэн юм.
Мөн эдгээрээс шалтгаалж бэлчээрийн доройтлын шалтгаан болж байгаа гэлээ. Ялангуяа таван хошуу мал нь бэлчээрийн экосистемийн бүтэц, үйл ажиллагааны салшгүй хэсэг. Учир нь мал өвс идэж, ус ууснаар ногоон ургамлын органик нэгдлийг мах, сүү, болгон хувиргаж, хүнс, идэш тэжээлийн нэг эх сурвалж болдог тул байгаль дахь бодисын эргэлтэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Тиймээс малын тоог багасгаж бэлчээрээ зохистой ашиглах шаардлага үүссэн. Өөрөөр хэлбэл, малчид зохистой ашигласан бэлчээрийн экосистемээс малаараа дамжуулан авч буй бодит хэрэглээний шинжтэй үр өгөөж хүртэх нь чанаржина. Мөн амьдрах таатай орчин, оюун санааны тааламжтай байдлыг бий болгож энэ нь нүүдлийн соёлын үйлчилгээний өгөөж улам үнэ цэнтэй болох юм.
Өндөр уулын бүсийн нэг хонь жилд 150 мянган төгрөгийн өвс иддэг
Тус холбооноос Ховд аймгийн өндөр уулын бүсийн сумдаас авсан судалгаагаар өвсний үнэ цэн, малчин өрхийн хүнсний жилийн хэрэглээ, түлшний тооцоо зэргийг тооцож гарын авлага гаргажээ. Жишээлбэл, нэг хонь жилд 150 мянган төгрөгийн өвс иддэг гэсэн тооцоо байна. Нэг кг өвсийг 300 төгрөгөөр тооцсон байна. Нэг өрхийн жилд хэрэглэх хүнсний хэрэглээг тооцоход 14 ямаа, 17 хонь ,нэг үхэр, тал адууны мах хэрэглээндээ зарцуулдаг байна. Мөн өдөрт хоёр шуудай аргал түлдэг гэж үзвэл энэ нь хоногт 10 мянган төгрөг, жилд 3.6 сая төгрөгийн түлш хэрэглэдэг тооцоо гарсан байна. Тэгэхээр хангайн бүсийн аймгийн малчид энэ тооцоололд үндэслэн малын тоо толгойгоо зохистой хэмжээнд маллах шаардлагатай аж. Тооцоо судалгаагүй тоо томшгүй их мал хивэлтээрээ метан хий ихээр ялгаруулдаг, мөн бэлчээрийн доройтолд муугаар нөлөөлж уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлсөөр.
Их хүйтрэлт 10 хоног үргэлжилдэг байсан бол одоо 20 хоног болсон
Эрс тэс уур амьсгалтай Монголын өвөл эдийн засгийн алдагдлаас гадна алдагдсан боломжийн өртгөө тооцож үзвэл нэлээн нүсэр тоо гарч ирэх биз ээ. Уур амьсгалын өөрчлөлтийг дагаад 2023, 2024 онд тохиосон цаг агаарын эрс, тэс үзэгдэл зудын гамшиг Монгол орны хувьд цаашид хэвийн,жил бүр тохиох үзэгдэл болохоор байгааг Дэлхийн банкны судалгаа харуулсан. Зудын гамшгаас хоёр он дамжсан нэг жилд 6.6 сая мал хорогдсон. Энэ нь манай улсын нийт мал сүргийн 10 орчим хувь нь юм.
2023 оны хаврын зудад нэрвэгдсэн Завхан аймгийн Тосонцэнгэл сумын малчин Н.Янжинлхам ярихдаа “Өнгөрсөн өвөл 20 гаруй хоног нь -40 хэмтэй байсан нь малчдыг туйлдуулсан. Өвөл, хавар Завханы нутгаар 30 хоног -30 хэм, 20 гаруй хоногт нь -40 хэмд зарим үед хөрсөн дээр -48.9 хэм хүрч цочир хүйтэрсэн нь цаг уурын мэдээнд тэмдэглэгдэн үлдсэн байнлээ.
Намар эрт орсон хунгарласан их цас хайлмагтаж мөстсөн олон давхар хунгар гээд цагаан болон мөсөн зуд Их-Уул, Тосонцэнгэл сумд руу орох замыг хэдэн сар хааж, малын хөлийг таван сар шахуу тушсан. Урд өмнө үзэгдээгүй байгаль цаг уурын онцгой гамшиг болох цагаан болон мөсөн зудад манай Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын малчид маш их хохирол амссан. Зарим нь отор нүүдлээр давсан даа. Зудтай хүнд цаг үед үлдсэн хэдэн малаа л аваад үлдчих юм сан гэж чармайсан. Энэ зун, намрыг зудын айдастай л давж байна. Тухайн үед НҮБ-ын бэлэн мөнгөний тусламжаар гол төлөв малдаа өвс тэжээл авч байлаа. Энэ нь цагаа олсон бодитой дэмжлэг байсан. Гэхдээ хувь малчны бэлтгэлээс их шалтгаална. Байгалийн давагдашгүй хүчний өмнө хэн ч мөхөстөх юм билээ. Энэ намар малчид малаа ерөнхийд нь их нядалж байна. Энэ ч зөв байх. Үхүүлж байхаар хэдэн төгрөг болгосон нь дээр байх. Цаашдаа малаа төрөлжүүлж өсгөх, амьжиргааны эх үүсвэр өөр зүйлээр орлуулж орлого олох аргад суралцах шийдвэрт хүрсэн” хэмээн ярьж байсан юм.
Улсаараа дадал зуршлын багц өөрчлөлт хийх шаардлага тулгарчээ
Уур амьсгалын нөлөөгөөр зуд турхан тохиох давтамж, эрчим нэмэгдэж Монгол орны илүү өргөн нутаг дэвсгэрийг хамрах төлөвтэй. Зуд энэ зууны дунд үе гэхэд Монгол оронд гурван жил тутамд нэг удаа тохиож, хүн амын тавны нэгийг бүрдүүлдэг малчдын аж ахуйд ихээхэн хүндрэл учруулж болзошгүй юм. Тэр дундаа, 10 малчин тутмын гурав нь ядуу амьдарч байгаа тул цаашид энэ төлөвөөр тэдний амьжиргаа, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж хот суурин газар руу шилжих шилжилт хөдөлгөөнийг хурдасгах сөрөг нөлөөг үүсгэхээр байна.
Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд 0.1 хувиар нөлөөлөл үзүүлж 181 орноос 116 ордог хэдий ч 67 хувиар сөрөг нөлөөлөлд илүү өртдөг гэдэг.
Хөдөө аж ахуйн салбарт хүлэмжийн хийн ялгаруулалт их байгаа нь уламжлагдан ирсэн мал аж ахуйн дадал зуршилтай холбоотой. Тиймээс улсаараа дадал зуршлын багц өөрчлөлт хийх шаардлага тулгарчээ гэж дэлхийн банкны Уур амьсгалын 2024 оны тайланд тэмдэглэжээ.Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг угтуулан дасан зохицох, өөрөө дасан зохицох, төлөвлөгөөт дасан зохицох гэсэн гурван хэлбэрт хуваадаг. Аль хэдийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд бид өртөөд эхэлсэн. Харин одоо энэ өөрчлөлтөд угтуулан дасан зохицох арга хэмжээг авч байна. Энэ магадгүй гурав, арван жилийн дараа үр дүнгээ өгөх малчид өмнөхөөсөө бага хохирол амсана гэж тооцоолж байна хэмээн “АДАПТ” төслийн зөвлөх доктор, дэд профессор Ш.Оюунчимэг “Уур амьсгалын өөрчлөлт, дасан зохицох мэдлэг мэдээлэл” сэдэвт илтгэлдээ онцолсон. Тэгвэл төсөлд хамрагдсан Ховд, Завхан, Дорнод, Сүхбаатар аймгийн малчид угтуулан дасан зохицох арга хэлбэрийг ийнхүү сонгожээ. Магадгүй 3-10 жилийн дараа ирэх зудын гамшигт тэд одоо илүү хэрсүүжиж бэлтгэлээ хангах нь ойлгомжтой. Түүнчлэн төлөвлөгөөт дасан зохицох үйлдлийг бодлогоор хийж энэ ажлыг улс орон даяар нэвтрүүлэх хэрэгтэй гэв.
Гал түймрийн аюулд дасан зохицох чадвар тал хээрийн нутгийн малчдад л бий
Дорнод аймгийн хиймэл дагуулын мэдээгээр үзүүлсэн түймрийн зураглал /2023.05.02/
Дорнод аймагт 2023 оны хавар гуравдугаар сард үргэлжилсэн их түймрийн үеэр Чойбалсан сумын дугаар багийн дарга эмэгтэй сумын төвд эмчлүүлж байх үеэр түймэр гарсан мэдээг сонсоод гэртээ үлдсэн нөхөр хүүхдүүдээ санаа зовж сумын төвөөс 100 км-т нутаглах гэр рүүгээ яаран довтолгожээ. Замдаа гэрээ шатсан бууриа харах вий гэхээс айж, хамт яваа хүмүүстээ ярьж явсан гэдэг.
Түймрийн эрч яг тэдний хаваржааг дайрч гарахаар нөхцөлд байсан ч тэрээр заавал очно гэсээр очжээ. Гэвч түймэр тэдний гэрийн дэргэдүүр өнгөрч азаар гэр нь шатаагүй үлдсэн байсан гэдэг.
Яав, юу болов гэтэл тэдний гэрийн эргэн тойронд газар нь талхлагдаж халцарсан, зүлэг ногоогүй байсан нь ийнхүү галын эрч тэнд саарч түймрийн зүг өөрчлөгдөж өнгөрсөн байжээ. Хэдийгээр тэднийх гэрээ тойруулан түймрээс хамгаалах зорилгоор зурвас татаж хөрсөө сэндийлэх арга хэмжээ аваагүй ч хүүхдүүдийнх нь гэрээ тойрч тоглох зуурт ийнхүү талхлагдсан байсан нь азаар гэрийнхэн нь амьд мэнд гарах шалтгаан болжээ. Тэгэхээр байгалийн гамшгийн энэхүү үзэгдлээс урьдчилсан сэргийлэх монголчуудын уламжлалт аргууд болох гэрээ тойруулан хөрсийг нь талхлах, түймрийн өмнөөс тогоогоо хөмөрч тавих, хүчтэй салхитай үед гэрийн тонноос ус дүүжлэх, хүнд чулуу уях зэрэг аргууд нь одоо цагт ч мөн л хэрэглэгдэх нь байгалийн гамшгийн эрсдэлийг даван туулахад тусална. Тус аймагт гарсан хээрийн түймэрт Гурванзагал, Чулуунхороот сумдыг хамран тархаж, түймрийн голомтод 200 орчим хүн, 27 автомашинтай ажиллажээ.
Гурван суманд 20 орчим гэр, хашаа саравч түймэрт өртөж, түймэр унтраахаар ажиллаж байсан 10 алба хаагч галын улмаас гар сарвуу түлэгдэн, хайрагдаж сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ.
Энэ жилийн тухайд ой, хээрийн түймрийн нэн эрсдэлтэй бүс нутаг болох ОХУ-тай хил дагуу Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Чулуунхороот сумдад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, байнгын эргүүл, жижүүрийг томилж ажиллаж байна гэж Дорнод аймгийн “АДАПТ” төслийн зохицуулагч Ч.Нэргүй ярьсан юм. Энэ нийтлэлийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийн боловсронгуй болгох болгох нь /АДАПТ/ төслийн уралдаанд зориулав.
Ц.МЯГМАРБАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Нийгэм
Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд хүүхэд багачуудад хандив өргөлөө
Камертон хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд хүүхэд багачуудад хандив өргөлөө
Дуучин Д.Болд өнөөдөр ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй 48 хүүхдэд өөрийн зүгээс сэтгэлийн дэм өгч, хандив өргөлөө. Тэрээр “Бяцхан хүүхдүүд минь түргэн эдгээд мундаг хүмүүс болоорой”, манай улсын эмч нар мундаг шүү гэжээ.
Энэ үйл ажиллагаа нь зөвхөн нэг хүний бус нийгэмд, ялангуяа хүүхдийн эрүүл мэндийн салбарт эерэг хандлага төрүүлж байна.
Эмчилгээний явцад хүүхдүүдийн эрүүл мэндэд тулгамдсан асуудал олон байна. Тодруулбал, эдгээр хүүхдүүдийн зарим нь төрөлхийн эсвэл халдварт өвчнөөр шаналж буй бөгөөд, эмнэлгийн тусламж, дэмжлэг хэрэгцээ өндөр байгааг эмч нар онцоллоо. Улс орон даяар хүүхдийн эрүүл мэндийн салбарын тусламжийн хүрэлцээ, чанар нэмэгдэж буй хэдий ч, цаашид илүү өргөн хүрээтэй, тогтвортой бодлого хэрэгжүүлэх шаардлага тулгарсаар байгаа юм.
Энэ үйл явдал нь улс орны нийгмийн халамжийн систем, хүүхдийн хамгаалал, эрүүл мэндийн бодлого, мөн иргэдийн оролцоо хоорондын уялдаа, хамтын ажиллагаа ямар чухал болохыг тод харуулж байна.
Эх сурвалж дуучин Д.Болд
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
Нийгэм
2050 онд нийслэлийн хүн ам 2,5 сая орчимд хүрэх магадлалтай
Хотжилт анх 1950-аад оноос эхэлсэн бөгөөд 1970–2000 онуудад тогтмол өссөн. Монголд хот суурин газарт амьдардаг хүмүүсийн эзлэх хувь 2023 онд ойролцоогоор 69.1 % байсан. 2024 оны судалгаагаар 818,652 хүн хөдөө, сумдаас Улаанбаатар руу шилжин ирсэн гэж дурдсан нь “нийслэлийн нийт хүн амын 48.8 %” гэж тооцогджээ. Гэвч “хот” гэсэн тодорхойлолт, суурин газрын ангилал (сум, суурин, хот гэх мэт) засгийн бодлого, хууль, бүртгэлүүд дээрх өөрчлөлтүүдтэй холбоотойгоор хот суурин газрын тоог, хэмжээг ил тод судлах нь хэзээд амар байдаггүй бөгөөд ерөнхий чиг хандлага нь — хүмүүс илүү олон нь хот руу төвлөрөх, хөдөө-оройн суурин газруудын оршин суугчид багасч, хотын төв, нийслэл (дагуул хот/суурины хамт) давамгайлах болсон.Хөдөөд амьдралын нөхцөл орлого, ажлын байр, үйлчилгээ (эрүүл мэнд, боловсрол, үйлчилгээний хүртээмж) нь хотод төвлөрсөн тул иргэд шилжин суурьших нөхцөл болдог.
Нийслэл рүү төвлөрсөн байдал нь газар, орон сууц, инженерийн дэд бүтэц, зам тээвэр, нийгмийн үйлчилгээ (сургууль, эмнэлэг, ажиллах байр) зэрэгт дарамт бий болгодог бол өөр бүс нутаг, орон нутгийн хөгжлийн тэнцвэргүй байдал нь хөдөөд хүн, боломж, дэд бүтэц бага байгаа тул хөдөөгөөс шилжилт үргэлжилсээр, зарим аймаг, сумын хөгжлийн туйлшрал, хүн амын цөөрөлт бий болсоор байна.Энэхүү төвлөрлийн өнөөгийн тренд үргэлжилбэл Улаанбаатарын хүн ам 2050 орчимд 2.5 сая орчимд хүрч болзошгүй гэж таамаглагддаг.
Ингэж төвлөрөх тул — өнгөрсөн, одоо, ирээдүйд “хот байгуулалт”, төлөвлөлт, дэд бүтэц, орон сууц, нийгмийн үйлчилгээ, байгаль орчин, агаар-хүрээлэн, тээвэр, инженерийн шийдлүүдийг системтэйгээр хөгжүүлэх шаардлага улам бүр чухал болно.
Мөн дагуул хот, дэд төвүүд, орон нутгийн сууринг хөгжүүлэх, иргэдийг зөвхөн нийслэл рүү төвлөрүүлэх биш — бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг дэмжих бодлого зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Бэлтгэсэн: Х.Бямбадалай
гэмт хэрэг
Энэ оны эхний 10 сард хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдлээ
Энэ оны эхний 10 сард хүүхэд хохирсон гэмт хэрэг 2128 бүртгэгдлээ
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр бүртгэгдсэн гэмт хэргийн дотор хүүхдийн эрүүл мэнд, бэлгийн эрх чөлөө, өмчлөх эрхийг зөрчсөн тохиолдлууд давамгайлж байна. Тодруулбал, нийт гэмт хэргийн 29%-ийг эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчсөн хэрэг эзэлж байгаа бөгөөд энэ нь хүүхдийн амьдрах орчин, эрүүл мэндийн хамгаалалд анхаарал хандуулах хэрэгтэйг харуулж байна.
Мөн 18.9%-ийг хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдал зөрчсөн хэрэг эзэлж буй нь хүүхдийн бэлгийн халдашгүй байдалд хамгаалалт хэрэгтэйг, хүүхдийн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг 25.1%, хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 1.9% болж, эдгээр нь хүүхдийн аюулгүй байдал, эрх зүйн хамгаалалтыг хангахын тулд нийгмийн анхаарал шаардлагатай байгааг илтгэнэ.
Энэ чиглэлд хийх ажлын нэг хэсэг нь гэмт хэргийн шинж чанар, түвшинг тодорхойлох, илрүүлэх, таслан зогсоох арга хэмжээг боловсронгуй болгох явдал юм.
Мөн эдгээр үзүүлэлт нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг биш, бүх нийтийн хамтын хүчин чармайлтаар шийдвэрлэх асуудал бөгөөд хүүхдийн аюулгүй байдал, хамгаалал гэдэг нь улсын хөгжил, ирээдүйн иргэдийн эрүүл, биеэ даасан төлөөлөгчид болох үндэс суурь билээ. Тиймээс, боловсрол, олон нийтийн оролцоо, хууль, бодлогын шинэчлэл зэрэг олон төвшний арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Үүний зэрэгцээ, гэмт хэргийн шинж чанарыг нарийвчлан судалж, хүүхдийн эрх зөрчсөн гэмт хэргийн илрүүлэлт, таслан зогсоолтыг сайжруулах арга хэмжээг эрчимжүүлэх нь чухал юм.
Эх сурвалж ЦЕГ
Мэдээ бэлтгэсэн Ө.Дөлгөөн
-
Нийгэм6 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм5 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм7 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм5 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм5 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм6 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт5 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм7 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
