Нийгэм
Гаднаа гяланцаг, дотроо паланцаг сайд Т.Мөнхсайхан халаа сэлгээ хийх зуурт салбар нь сөхөрлөө
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хүчит шонхор” захаараа баяжиж, хөлжсөн нэгэн. Залуу хүний хувьд эрүүл мэндийн салбарыг босгоод ирэх байх гэтэл эсрэгээрээ энэ салбар өөдөлсөнгүй улам л уруудан доройтсоор. Эцэстээ үгийг нь авсангүй хэмээн ихээхэн ачаалалтай Хавдар судлалын үндэсний төвийн дарга Н.Эрдэнэхүүг ажлаас нь гэнэт чөлөөлөв. ЭМЯ-наас баг томилон сүржигнэж, бусдадаа “Миний үгэнд орохгүй, үг авахгүй бол ийм л юм болно” гэдгийг тодоор харуулав. Авлигын хэрэгт шалгуулж буй Эрүүл мэндийн сайд асан Э.Энхболдыг ЭМДЕГ-ын даргаар хэл амтайгаар тавьснаас хойш эмнэлгүүд санхүүжилтгүй болж, иргэд төлбөрөө 100 хувь өөрсдөө төлдөг болсон. Эмч Э.Алтандөш энэ бүхнийг шүүмжилж, нийгэмд шүгэл үлээснийх эь төлөө ЭМЯ хариуцлага тооцно хэмээн дарамтлан, сүрдүүлсэн талаар тэрбээр мэдэгдсэн юм.
Ерөнхийдөө Т.Мөнхсайхан сайд албан тушаалаараа түрий барин эмч, ажилчдаа элдэв дарамт шахалтад оруулж, өс хонзонгоо авдаг нэгэн бололтой. Өөрийнх нь эсрэг дуугарсан, үйл хөдлөлөөрөө илэрхийлсэн, үгэнд ороогүй нэгнийг салбараасаа зайлуулж, замаа засаж ирсэн гэлтэй. Эмч, эмнэлгийн ажилтнуудын бухимдал, ажлын ачаалал дээд цэгтээ хүрснээс өвчтөнүүдэд дээрэнгүй хандах, үл тоох хандлага гаарсан талаар олон хүн гомдоллодог. Улсын эмнэлэгт үзүүлэх гээд дараалал авах гэхээр хэдэн сарын дараа л цаг олддог. Энэ хооронд өвчтөн өвчнөө хүндрүүлж, эс бөгөөс амь нас нь дээсэн дөрөөн дээр ирдэг. Ийм нөхцөл байдалтайгаар олон сар жилийг үдэж байгаа ч салбар хариуцсан сайд нь албан тушаалын хэрүүл хийхээс хэтрэхгүй сууна. Хавдрын эмнэлэгт цус тэлэгч аппарат нь зогссоноос олон хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох нь хэмээн нийгэмд шүгэл үлээж, дуу хоолойгоо хүргээд ч нэмэр болоогүй. Сүүлд хэсэгтээ иргэдийг чирэгдүүлсэн 13А маягтыг сэргээсэн. Дахин ямар асуудал дагуулж, өвчтөнүүдийг чирэгдүүлэхийг хэлж мэдэхгүй.
Т.Мөнхсайхан сайд аа, албан тушаалын хэрүүл хийж, “том” гэдгээ харуулах гэж өс хонзонгийн сэдлээр бусдыг халж, сольж суухад чинь боловсон хүчингүй болтлоо туйлдсан энэ салбар улам нуран уналаа. Гаднаа гяланцаг, дотроо паланцаг сайд Т.Мөнхсайханы үед шүү дээ.
Mecc
МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ
#SustainableplasticrecyclinginMongolia
Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.
Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.
Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.![]()
![]()
![]()
Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff… орж мэдээлэлтэй танилцана уу.
Mecc
ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА
Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.
Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
Mecc
“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.
Уг санаачлагад
хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.
МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ
Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь
Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.
БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ
нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.
Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.
ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.
-
Нийгэм11 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм9 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм11 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм9 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм9 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм11 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт9 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм11 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
