Connect with us

Нийгэм

Иргэдийг эмнэлэгт шаардлагагүй хэвтэж, үр ашиггүй зардал гаргаж байна гэснийхээ төлөө Т.Мөнхсайхан сайд огцроход ч багадна

Published

on

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан УИХ-ын чуулганы хуралдаан дээр “Хавар болоход иргэд ядаргаагаа тайлна гэж  эмнэлэгт хэвтээд, дусал тариа ихээр хийлгэн ЭМД-ын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Тиймээс  шаардлагагүй хэвтдэг энэ байдлыг  хязгаарлаж, нэг хүнд ногдох санхүүжилтийг нэмэгдүүлсэн” гэв. Эмнэлэгт шаардлагагүй хэвтэнэ гэж байх уу. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэд жилд нэг удаад ядаргаагаа тайлах гэж эмнэлэгт хэвтэн дусал тариа хийлгэж болохгүй гэнэ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан та  Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна гэж иргэдийг буруутгахын оронд эмч нар, эмнэлгүүдийнхээ ачааллыг бууруулж, иргэдийнхээ эрүүл мэндэд сэтгэл зовнибол яасан юм бэ. Албан тушаалын халаа сэлгээ, хэрүүл хийж явах хооронд чинь эмнэлгийн дараалал хүлээсээр олон өвчтөн амиа алдаж байна. Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн жилд хоёр сая төгрөгийн хөнгөлөлт эдэлдэг байсан бол өдгөө энэ нь ч олдохгүй, даатгал төлснийхөө хэргийг гаргаж чадахгүй байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга нар нь ар араасаа авлига, албан тушаалын хэрэгт холбогдож, хамгийн сүүлд мөн энэ хэргээр шалгуулж буй Эрүүл мэндийн сайд асан С.Энхболдыг энэ байгууллагын даргад хэл амтайгаар томилсон. Гэвч ЭМДЕГ-ын үе үеийн дарга нар идэж ууж, ашиглаж завшихаа бодохоос иргэдийн эрүүл мэндийн талд дорвитой юм хийсэнгүй. Үүний хариуцлагыг Т.Мөнхсайхан та үүрэх учиртай. Албан тушаалтнууд эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгөнөөс идэж завшиж болдог. Гэтэл иргэд дусал тариа ч хийлгэх эрхгүй, хийлгэвэл үр ашиггүй зардал гэнэ.  Эцсийн эцэст бүхэл бүтэн эрүүл мэндийг салбарыг хариуцаж байгаа сайд нь иргэдээ хавар шаардлагагүйгээр эмнэлэгт хэвтэж, илүү үр ашиггүй зардал гаргаж байна гэж хэлснийхээ төлөө огцроход ч багадна шүү.

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!