Улс төр
Тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдгийг болиулж байгаа
УИХ-ын гишүүн Б.Түвшин тэргүүтэй 41 гишүүн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьж, хуулийн төслийнхөө талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Энэхүү хуулийн өөрчлөлт нь цаг үеэ олсон, эдийн засгийн хямралтай байгаа үед ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогчид ажлын байраа нэмэгдүүлэх сэдэл төрүүлэх зохицуулалт орсон. Нэгдүгээрт, Монгол Улсын өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ болон тэдгээртэй адилтгах гэрээ байгуулах ажил, үйлчилгээ эрхлэх хүнийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулагчаас хасаж, гэрээний орлогыг нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах,
Хоёрдугаарт, Ажил олгогч ажилтанд олгох хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, түлээ, нүүрс худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлтийг цалин, түүнтэй адилтгах орлого болон нийгмийн даатгалын шимтгэл ногдох орлогын бүрэлдэхүүнээс хасах,
Гуравдугаарт, Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын дээд хэмжээг ажилтны нэгэн адилаар тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү хэмжээ тогтоох зохицуулалттай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ.
УИХ-ын гишүүн П.Ганзориг:
-Хувийн хэвшил асар олон зээлийн хүүгийн дарамт, татварын дарамт дор хүнд нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрт эдийн засгийг либералчлах, бизнесийн орчныг таатай болгох, эдийн засгийг таатай болгох гэсэн тодорхой зорилтууд орсон. Энэ хүрээнд тодорхой хуулийн төслүүд дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна. Үүний нэг нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд Ажил олгогчийн төлдөг НДШ ийг хөнгөлж байгаа, тогтмол олдог орлого буюу цалингаас бусад төрлөөс НДШ давхар авдаг байсныг болиулж байгаа гээд ач холбогдол өндөртэй.
Сүүлийн гурван жилийг харахад, хувийн хэвшлийн улсад төлдөг татвар гурав даин өссөн. 1.2 их наяд татварын өртэй байсан бол одоо дөрвөн их наяд төгрөгт хүрсэн. Гурван жилийн өмнө 2000 орчим дансыг хаадаг байсан.
Данс хааж байгаад татвараа татаж авдаг. Өнөөдөр 22 мянган данс хааж байна, 2024 оны статистик харахад. Энэ бол хувийн хэвшилд татварын асар өндөр дарамт үүсчихсэн байгаа гэсэн үг. Дансаа хаалгаад татвар төлөх хэмжээнд хүрч байна гэдэг мөнгөн урсгалын дутагдалд орсон, татварын дарамтаа төлж чадахгүй хэмжээнд очсон гэсэн үг.
Ийм байдлаар хувийн хэвшил татвараа төлж чадахгүй байдалд орох юм бол олон компани дампуурч хаалгаа барина. Энэ хэмжээгээр ажлын байр багасна, энэ хэмжээгээр эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ. Ажлын хэсэг маань хувийн хэвшлээ дэмжсэн, халамжаас хөдөлмөрт шилжиж байгаа бодлогыг дэмжсэн, ажил хөдөлмөр эрхэлж байгаагаа дэмжсэн хуулийн төсөл өргөн барилаа.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг:
Одоо байгаа ажиллах хүчний нөөц бололцоогоо 100 мянган хүнээр нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрлөх орчин, ур чадварыг яаж сайжруулж, дотоод хөдөлмөрийн зах зээлээ тэлэх вэ гэдэг дээр энэ хууль маш ач холбогдолтой. Ийм ч учраас оюутан залуучууд, тэтгэвэртээ гарсан ахмадууд, хүүхдээ харж байгаа ээжүүд цагаар ажиллах, иргэний хуулийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласнаар Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй болсноор ажиллах хүчний оролцоог нэмэгдүүлж өгнө гэж үзэж, хуулийн төсөл санаачилж байгаа гэлээ.
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Сэлэнгэ аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын дэд сайд Д.Гантулга Дорнод аймагт ажиллаж байна
Улс төр
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллав
Боловсролын сайд П.Наранбаяр Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ боловсролын салбарын багш, ажилчидтай уулзалт зохион байгуулж, салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид анхаарах шаардлагатай саналуудын талаар нээлттэй санал солилцлоо.
Уулзалтад ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, мэргэжлийн боловсролын байгууллагын төлөөлөл оролцож, багшийн ажлын ачаалал, цалин хөлс, нийгмийн баталгаа, сургалтын орчин, анги танхимын хүртээмж, сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний хангалт зэрэг асуудлыг хөндөн ярив.
Мөн хөдөө, орон нутгийн боловсролын байгууллагуудад тулгамдаж буй хүний нөөцийн дутагдал, залуу багш нарыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг сайжруулах шаардлагын талаар оролцогчид санал дэвшүүллээ.
Боловсролын сайд П.Наранбаяр уулзалтаар гарсан санал, асуудлуудыг нэгтгэн судалж, үе шаттайгаар шийдвэрлэх чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Тэрбээр багшийн хөгжлийг дэмжих, сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд чиглэсэн бодлого, зохицуулалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгээ онцоллоо.
-
Нийгэм10 months ago“Зуны зугаа” шоу тоглолтын үеэр бусдын биед халдаж, танхайрсан 35 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ
-
Нийгэм8 months agoАНУ-д сургуульд явахаар догдолж байсан 15-хан настай охин улаанбурханаар энджээ
-
Нийгэм10 months agoСэрэмжлүүлэг: Нийслэлд энэ сарын 15-18-ныг хүртэл бороотой сэрүүн өдрүүд үргэлжилнэ
-
Нийгэм8 months agoАНУ дахь Oxford-ын ахлах сургуульд сурахаар явах гэж байсан дүү минь ХӨСҮТ-рүү инээж ороод улаанбурханаар эндчихлээ
-
Нийгэм8 months agoБүх хөрөнгөө нийлүүлээд ч хамаагүй хүүг хөл дээр нь босгохыг нийгмээрээ шаардаж эхэллээ
-
Нийгэм10 months agoТанилц: Зургаадугаар сард зоxион байгуулагдаx Үндэсний бөxийн барилдаанууд
-
Спорт8 months agoО.Xангай аварга “Даншиг Наадам”-д зодоглоно
-
Нийгэм10 months agoКовидын шинэ давлагаа Азийг нөмөрчээ
