Connect with us

Нийгэм

Айдас хүйдэстэй Хотын дарга Х.Нямбаатар та ажлаа хийнэ үү!

Published

on

Нийслэл хотын иргэд Үндсэн хуулиар олгогдсон аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхээ ноцтойгоор зөрчүүлээд байна.  Явган хүний замаараа тайван аажуу алхах эрхгүй, ардаас хажуугаас хаанаас гэнэт гарч ирээд скүтэр, цахилгаан суррон, мопед нь дайрчих бол гэсэн айдас түгшүүртэйгээр алхах болсон. Урин дулаан цагт, цагаа хэмнэх гэж залуус скүтэр, мото унах нь тэдний эрх ч  гэлээ Хотын дарга зохицуулалт хийхгүй бол энэ төрлийн осол, гэмтлийн тоо өдрөөс өдөрт өссөөр байна.  Сум шиг шунгинан орж ирэх скүтэр, цахилгаан сурронд мөргүүлэн эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирох тохиолдлыг нийслэлчүүд байнга харж, сонсож байгаа ч яг үнэндээ яахаа ч мэдэхгүй. Арга ядахдаа Хотын дарга Х.Нямбаатарт л хандаж байна.  “Замын цагдаа”-гийн гэдгээрээ танигдсан хурандаа С.Энхтөр “Явган хүний замаараа явж байсан хүн скүтэрт дайруулаад  үхэл амьдралын зааг дээр байна, яг өнөөдөр” хэмээлээ. Цаашлаад нялх хүүхдийг алхаж ядаж явахад нь цементэн зам дээр скүтэрээр савчиж, гэмтлийн эмнэлэгт өвдөгнөөс доош эрхтэн шагайгаа зүсүүлсэн хүмүүс ирдэг болж. Өнөөдөр маргааш та биднийг, таны хүүхэд, ээж аавыг явган хүний замаар зүв зүгээр явж байхад хэн нэгэн араас чинь хага савж ална, ямар ч баталгаа байхгүй нээрээ шүү.

Суронтой хүүхдүүд хаа сайгүй сүлжиж, ар дугуйн дээрээ босгож, осолдож гэмтэж байна.

Хэдэн сошиалчид л бичиж байна. Төрийн байгууллагууд, энэ бизнесийг эрхлэгчид таг. Тэд манай скүтэрийг ингэж эвдсэн байна, төдийг хугалсан бна, амбартаа цоожилсон байна л гэж ярихаас биш тэдэнд хүний эрүүл мэнд амь нас огт падлийгүй. Иргэдэд явган хүний замаар явахдаа араас сум шиг ирэх скүтэр, суроныг анхаараарай гэлтэй биш, бүх явган хүний айдас болчихлоо.Ххотын дарга Х.Нямбаатар яаралтай арга хэмжээ авмаар байна хэмээн уриалав.

Үнэндээ энэ хотод аюулгүй байдлын баталгаа үгүй болсон. Гарцаараа ногоон гэрлээр гарч явсан хүүхэд, том хүнийг дайрна, явган замаар явж байсан явган зорчигчийг скүтэр, сурронтой залуус мөргөж гэмтээнэ, явган хүний зам нь эмтэрсэн, хагарсан тул эвгүй гишгээд шагайгаа гэмтээнэ,   барьж буй барилга алхам тутамд таарна. Доогуур нь явахад дээрээс юу унаж ирэхийг таашгүй, салхи шуургатай өдөр ч хаанаас юу нисэж ирэхийг мэдэхгүй. Ийм л хотод бид өнөөдөр сэтгэл түгшин, айдас хүйдэстэйгээр амьдарч байна. Түүний оронд түгжрэлдээ цагаа баран явах нь аюулгүй талаасаа арай дээр санагдана. Айдас хүйдэстэй хотын дарга аа! Хэзээ бид тайван амгалан орчинд тааваараа хотынхоо гудамжаар алхдаг болох вэ?

Mecc

МОНГОЛ УЛС ТЭГ ХАЯГДЛЫН ЗАРЧМААР ЗАМНАХ НЬ

Published

on

By

#SustainableplasticrecyclinginMongolia

Экосум нь орон нутгийн бие даасан байдлыг сайжруулах замаар нийгэм, экологийн шударга ёсны төлөө тэмцэж буй монгол байгууллага юм.

🌎 Дэлхий дахинд хог хаягдлын талаар баримталж буй чиглэл, Монгол оронд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхээр хэрэгжиж буй ажлын туршлага огтолцох уулзварт буй Экосум-ын хувьд сум, бүс, улсын хэмжээнд хог хаягдлын асуудлыг шийдвэрлэхэд зөвлөмж хүргүүлэх боломжтой цэгт байна гэж харж байна.

Олон олон эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хог хаягдал, ялангуяа хуванцар нь хүний эрүүл мэнд болоод байгаль орчинд тахал мэт хортой болохыг бүгд цаг алдалгүй ухамсарлах, багасгах шаардлагатай байна.❌❗️⛔️

♻️Та тэг хаягдлын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх холбосоор https://www.ecosoum.org/…/55e3ff орж мэдээлэлтэй танилцана уу.

Дэлгэрэнгүй

Mecc

ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДАД ХОГ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТ 21-Р ЗУУНЫ ТОМ СОРИЛТЫН НЭГ БОЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Дэлхийн хүн амын хэрэглээ нэмэгдэхийн хэрээр хог хаягдлын хэмжээ урьд өмнө байгаагүй түвшинд хүрээд байна. Зохисгүй менежментыг нэвтрүүлэх нь байгаль орчин, нийгэм, хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл дагуулж байгаа энэ үед үр нөлөөтэй хууль эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатайг харуулж байна.

♻️Улс орон бүрийн хувьд хог хаягдлын эрх зүйн орчин, хууль тогтоомж нь төр, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог тодорхойлж, дахин боловсруулахын ач холбогдлыг ойлгуулах нь чухал бөгөөд тэдгээр туршлагыг харьцуулан судалж, Монгол Улсад нутагшуулах нь тогтвортой менежментийг хөгжүүлэх чухал алхам юм.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

#PlasticFreeCOP17

#ХуванцаргүйCOP17

#НогоонХөгжил

Дэлгэрэнгүй

Mecc

“ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЖ БАЙНА

Published

on

By

♻️Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам-наас Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар хурал (COP17)-ыг угтаж “ХУВАНЦРЫН ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ” уриан дор олон улсын байгууллага, төр, хувийн хэвшлийн хүрээнд хамтарсан аян өрнүүлж байна.

♻️ Уг санаачлагад 🤝 хүн бүр нэгдэж, хуванцрын хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулах, ангилан ялгах, дахин боловсруулахыг уриалж байна.

📊МОНГОЛ УЛСЫН ХОГ ХАЯГДЛЫН БОДИТ ТОО БАРИМТ

♻️Монгол Улсын хэмжээнд жилд 2.2 сая тонн хоёрдогч түүхий эдийн хог хаягдал үүсдэг бөгөөд үүнээс 1.4 сая тонн нь 📍 Улаанбаатар хотод ялгарч байна. Нийт хог хаягдлын улсын хэмжээнд дунджаар 3–5%-ийг дахин боловсруулж байгаа бол Улаанбаатар хотын хэмжээнд 8.9%-ийг дахин боловсруулж байна.

♻️БОЛОМЖ БА БОДИТ БАЙДАЛ

Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой боловч Улаанбаатар хотын хувьд дахин боловсруулж, экспортолж буй хог хаягдлын хэмжээ

нийт хог хаягдлын 8 орчим хувь байна.

📉Харин ангилан ялгасан хуванцар бүтээгдэхүүний хаягдлын дөнгөж 6%-ийг л дахин боловсруулж байна .

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

♻️ДАХИН БОЛОВСРУУЛАХАД ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХЫГ УРИАЛЖ БАЙНА.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

error: Content is protected !!