Connect with us

Нийгэм

Х.НЯМБААТАР: Туулын замын тендерт маргаан үүсэхгүй бол ирэх зургаадугаар сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ

Published

on

Хотын дарга Х.Нямбаатар: “Туулын замын тендерийг энэ сарын 29-ны өдөр нээнэ. Худалдан авах ажиллагааны тухай хуулийн дагуу сонгон шалгаруулалтыг хийж, маргаан үүсэхгүй бол ирэх зургаадугаар сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Нийтдээ 33 км урт, зжргаан эгнээтэй, гэрэл дохиогүй тууш зам байх юм. Энэ замын 13 км нь гүүрэн байгууламжаар явна. Нэг ёсондоо хотын урд хэсгийн гүүрнүүд дээгүүр давсан гүүрэн байгууламжуудыг шинээр хийнэ гэсэн үг. Ингэхдээ одоо байгаа гүүрийн хөдөлгөөнийг зогсоохгүйгээр бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн.

Мөн хотын нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ боловсруулах ажил 80 гаруй хувьтай байна. Нийт 25.7 км бөгөөд мөн зорчих хэсгийн зургаан эгнээтэй байх юм. Энэ тойрог замын эхлэл Наадамчдын замаас “Өнөр хороолол”, Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь-Эх, Монель, Чулуун овоо гэсэн чиглэлээр явж, Туулын хурдны замтай холбогдоно.

Ингэснээр Туулын хурдны зам түгжрэлийг 15 хувь, 1-р тойрог зам 40 гаруй хувиар бууруулна. Эдгээр замыг ашиглалтад оруулснаар замын түгжрэл 50 гаруй хувиар буурах тооцоолол хийсэн.

Үндсэндээ хотын өмнөд хэсгээр баруунаас зүүн тийш хотын төвөөр дайрахгүй шууд өнгөрөх боломжтой тууш зам болон хотын төвөөр дайрахгүйгээр хойд чиглэлээр баруунаас зүүн тийш зорчих боломж нээгдэнэ” гэв.

Нийгэм

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Published

on

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев Монгол Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүрэлцэн ирлээ.

Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, гэргий Зиорат Мирзиёева болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Буянт-Ухаа” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Узбекистан Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Батбаатар, Бүгд Найрамдах Узбекистан Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ф.Арзиев тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.

Узбекистан Улсын Ерөнхийлөгчийн түвшинд анх удаа хийж буй энэхүү төрийн айлчлалын үеэр талууд харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, уул уурхай, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэнд, ургамлын хорио цээр зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичигт гарын үсэг зурна.

Айлчлалын хүрээнд Монгол – Узбекистаны бизнес форум, “Узбекистанд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа, аялал жуулчлалын форум, Узбекистаны уран бүтээлчдийн тоглолт, фото зургийн үзэсгэлэн болон узбек хоолны өдөрлөгийг зохион байгуулж байна.

 

Дэлгэрэнгүй

Нийгэм

Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ

Published

on

Сүхбаатар дүүрэг 6, 7, 8, 10-р хороо, Их тойруугийн авто замын хэсэгчилсэн засвар шинэчлэлтийн ажлын хүрээнд Өлзий төвөөс 100 айлын уулзвар хүртэлх авто замыг хааж шинэчилнэ.

  • Зам хаах хугацаа: 6 дугаар сарын 25-ны 22:00 цаг
  • Зам нээх хугацаа: 6 дугаар сарын 28-ны 06:00 цаг

Тус авто замын зорчих хэсэгт өнгө асфальт бетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийх тул иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Нийгэм

Л.Мөнхбаясгалан: С.Ганбаатар гишүүнийд АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж, айлгажээ. Туслахыг нь хориод суллажээ.

Published

on

Сайнхүүгийн Ганбаатар гишүүний гэрт Авлигатай тэмцэх газрынхан яг одоо нэгжлэг хийж байгаа мэдээлэл олны анхааралд байна. Энэ талаарх тодруулга, мэдээллийг УИХ-ын гишүүн С.Ганбаатар газар дээрээс нь өгсөн бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Сайнхүүгийн Ганбаатар гишүүнийхийг нэгжинэ гэж АТГ очиж эхнэр хүүхдийг нь уйлуулж айлгажээ. Гишүүн өөрөө очсон, тэгтэл хажууд нь байдаг дүүгийнхийг нь нэгжиж байна яг одоо. Мөн туслахыг нь шүүхийн шийдвэргүйгээр 461-т хориод суллажээ… энэ улстөрийн хонзогнол уу… хэмээлээ.  С.Ганбаатар гишүүн энэ талаараа АТГ УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдах ёсгүйг сануулж, солонгосчуудын өгсөн 50 сая воныг би улсад тушаасан. Энэ талаар их ярих юм. Хэрвээ би 50 сая воны хахууль авсан бол УИХ-д дахин нэр дэвших боломжгүй байсан гэв.

Дэлгэрэнгүй
Сурталчилгаа

Трэнд

© 2025 ГҮРЭН НЬЮС МЕДИА ГРУПП. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.